Setgeld nas baidgui

Гуравдугаар сар 31, 2010 at 8:06 am (Он цагт шидэгдсэн бодол)

Хажуу талд яг зэрэгцэн суусан нэгэн… Тэр хүн байс гээд утсаа чихэлцсэн  ядсан хүмүүстэй зэрэгцэж ирээд утсаа гаргах нь тээртэй. 1 биш, 2 биш, 3 биш… бүр зөндөө гаргаж ирээд хараад л болчихно. Шив шинэхэн сорочикон цагаан цамц, гадуураа ОБЕГ-ын тэмдэг бүхий цэмцгэр шинель өмсчээ. Харахад бас ч үгүй төрд үүрэг хүлээсэн алба хашдаг нэгэн. Хижээл  37-40 эргэм насны хүн лавтай. Тохойг минь хөндөж, бас зайгүй байхад чихэж ирээд утсаа гаргах нь үнэхээр цухал хүрмээр. Миний цухал зарим зүйлс дээр өөрийн эрхгүй төрдөг. /Олон нийтийн унаанд явж байгаа хирнээ хэрэлдэж муудалцах-тэр бол түлхэлцэж шахалдсанаас үүдсэн хэл ам мэдээж. Бас нээх том үүргэвч үүрчээд, тэр нь ямар их хүмүүсийг бухимдуулдгийг мэдэхгүй тэр дундуур дураараа туучих хэнэггүй нэгэн. Нөгөөх нь бариулыг олон хүнд хүртэхээр хэмжээг олгож өөрөө унахгүйгээр барьчих  байтал бүх биеээрээ налаад хүмүүст хүртээлгүй болгодог овжин нэгэнд. Бас бидний төлөө байлдсан гээд суудал булаалддаг өвгөд, алив бос гээд тохой өргөөд босгодог БОСС эмээ нарт дургүйцэл төрдөг/Тэгээд тэр хүн мсж бичих гэснээ болиод буцаагаад л далд хийнэ… Нэг л тавгүй байгаа нь илт. Хүн л юм хойно ойлгоод уцаарлахаа болилоо. Уг нь хэлье гэж бодож байлаа… МСЖ бичиж байна- За за олон найзуудтайгаа уулзаад гоё байхад нь саад болсон бол уучлаарай болгоомжтой яваарай. гээд явуулж байна. Хирэндээ уншихгүйг хичээсэн ч сэтгэл нь тавгүй байгаа хүнд юу тохиосон юм бол гэсэн хүний хэрэгт дуртай зан дийлчихлээ. Нэгэн бүсгүй хүн байгаа нь илт, бүр гэр бүлгүй хүн болох нь тодорхой. Гэхдээ ах бичсэнийхээ дараа утсаа гаргаж үзсээр л байлаа. Хариу ирсэнгүй, тэгсэн ч ХҮЛЭЭГЭЭД Л… нүд нь цаанаа л гомдонгуй. Найз бүсгүйгээ харамласан уу, хамт яваагүйд гомдсон уу? Ахын сэтгэл тогтворгүй, хариу өгөх зурвас бичсэн бол ирэх л байсан байх. Гэхдээ тэр тийм л үг бичсэн. Ийм том хүн бас бидэн шиг гэгэлзэж, хариу хүлээж тэр их боломжгүйг умартан яваа нь гайхмаар… Дурлалд нас байлгүй, дурлалд гаргах араншин хүртэл нэг юм аа

3 Сэтгэгдлүүд

  1. erka said,

    ene chine amidral shvv dee gej neg hvn helsen ter ni ….. ter

    • huhzurh said,

      hen helsen yum be? tiim dee

  2. bayar said,

    ke ke tiim baidag baih oo.uuniig unshsan chini neg hunii helsen ug sanaand orchloo.yahav dee iim yum zondoo l baidag biz bidend medregdsen ni yum baigaa bizdee

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: