MOTIVE-ийн үдэш…
Сүүлийн үеийн залуучуудын дунд Чамдаа хэмээх уран бүтээлээрээ хөгжим сонсогч залуусаа байлдан дагуулаад байгаа залуу үеийн boy band гэгдэх болсон Мotive хамтлаг энэ сарын 19-нд 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд “Хайрын гэгээ” өөрсдийн бие даасан анхны тоглолтоо хийлээ. Тоглолт өөрийн гэсэн онцлог өнгө төрхтэйгөөр явагдсан бөгөөд олон сайхан хит дуугаа эгшиглүүлж, сонсогч фенүүддээ бэлэг барилаа. Уран бүтээлч залуустаа баяр хүргэж, амжилт хүсэхээр тоглолтонд SYNC, Нэгэн зүгт, Хар сарнай-Амараа, Харанга-Лхагвасүрэн, Өөскөө, Цоомоо, амьд хөгжмийн Аянга зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн юм. Дашрамд дурдахад Харанга-Лхагваг “Толин хул” дуугаа дуулахад үзэгчид суудлаасаа босч түрэн дуулж бүжиглэж байлаа. Харин “Сар шиг холын нутаг” дуугаа дуулахад нь зарим үзэгчидийн нүдэнд нулимс цийлэгнэж байгаа харагдсан. Үзэгч бүр дуулсан дуу бүрийг нь даган дуулж байсныг харахад Мotive олон хит дуутайн дээр тоглолтыг хүсэн хүлээсэн нь илт байлаа. Тоглолтын төгсгөлд “Хайрын гэгээ” хит дуугаа өргөж, нэгэн үдшийг хайрын дууны үдэш болгож эгшиглүүллээ.
9 сарын 1-ний ЧИМЭГ
Нарны хурц гэрэл гэр дүүргэх гэгээнээр өглөө сэрлээ… Нойрон дунд хүүхэд багачуудын дуу- уул нь намайг сэрээгүй цагт барагтаа л хүн хөдөлгөөн сонсогддоггүйсэн. Орноосоо суга үсрэн энэ өглөөний нарыг харахаар шууд зүглэлээ. Яагаад ч юм энэ нар маш ариун, бас дулаахан зөөлөн төөнөнө. Ийм л байдагсан… Шуугианы дунд айлчилж сонороо тавьлаа. Бяцхан жаалуудын өхөөрдөм яриа, ижий аавынх нь инээмсэглэл, гоёж гангалсан байгааг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Хамгийн ариун ҮЕ миний сэтгэлийг хөдөлгөж, форм парчигны дурсамж толгойд буулаа…
…Шөнөжин оёдлын машины дуу хангинаж, ээж зүйрмэглэх зуур, Read the rest of this entry »