“Үнсэлт” үгүйлнэ

Нэгдүгээр сар 27, 2010 at 6:37 am (Хөх зүрх инээв)

Оноосон холбоос 2 Сэтгэгдлүүд

Хайр цэцгийн ариун үр

Нэгдүгээр сар 26, 2010 at 2:08 am (Хөх зүрх инээв)

Хайр цэцгээс төрсөн миний ариун “үр”

Хатан дэлхийд багтаж ганцхан соёолсон

Зүрх зүрхээс уягдсан энхрий зангилаа

Зүүдэлтэй орчлонгийн нар бидний холбоо

2008.10.11

Оноосон холбоос 1 Сэтгэгдэл

“Алтан өд” наадам шилдгүүдээ шалгарууллаа

Нэгдүгээр сар 12, 2010 at 11:05 am (Сэтгүүл зүй)

“Алтан өд” наадам шилдгүүдээ шалгарууллаа

“Алтан өд” наадам шилдгүүдээ шалгарууллааМонголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2009” наадам амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилээс хоёр ч төрөл шинээр оруулж, “Яруу найргийн томоохон бүтээл”, “Шог хошин зөгнөлт зохиол” гээд нийт 10 төрөлд шилдгүүдийг шалгаруулсан юм. Ингээд нэр дэвшсэн бүтээлүүд болон шалгарсан бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Tөрсөн өдрийн мэнд хүргэе!

Нэгдүгээр сар 12, 2010 at 9:15 am (5 сэтгэл, 1 үзэл)

… Оддын гэрэл минь,

Нарны туяа минь инээмсэглээрэй

Шүүдрийн дусал минь,

Шөнийн дагина минь бүжиглээрэй

… Хаврын цэцэг минь

Хайрын шувуу минь гэрэлтээрэй…

Хайртай  Уучкадаа төрсөн өдрийн мэнд   хүргэе! Үргэлж инээмсэглэж яваарай. :-*

Оноосон холбоос 6 Сэтгэгдлүүд

Eejiin hool saihan bailaa…

Нэгдүгээр сар 8, 2010 at 7:33 am (Утгауянга)

Шөнө ээж тогоо шанага хангинууаад л гал тогоонд… Би тэр дуунаар нь сэрээд нүүрний арьсаа үрчийгээд цаг харлаа /05.45/

-Ээж? ээж болилдоо унтаач ээ… Би унтмаар байна. Өглөө ажилтай… ээж сонссон бололтой дуу нь намжив. Хааяа нэг дуугарна.

Надад бол намжсан ч унтаж үл чадна. Нэг хэсэг хорвоо ертөнц нам жим. Ээж,

-Миний охин босоорой. Хоцрох нь гэж нойрон дунд хэлэх. Хам хум босоод хувцаслав. Ээж цүнх бариулаад,

-чамайг унтаач гээд байхаар унтчихсан чинь нам унтжээ…

Би гадуур хувцасаа өмсөнгөө,

-Ta юу хийгээд байдийн шөнөөр шүү. Нойр чинь хүрэхгүй байгаа юмуу?

Ээж,

– Үгүй

Read the rest of this entry »

Оноосон холбоос 13 Сэтгэгдлүүд

“2-ын” прошки…

Нэгдүгээр сар 6, 2010 at 11:22 am (5 сэтгэл, 1 үзэл)

Цонхтой цаг… За яацгаах уу? Юм идэх үү?  тэгье 2   оръё.

Их сургуулийн 3 байрнаас 2-р байрыг чиглэнэ. Өдөр  бүр энэ замаар . Төв байрны урдуур гараад арай л хөл нь зэрэгцэхгүй хэдүүлээ алхана. Замдаа элдвийг хошигнон инээлдэнэ. Хэ хэ, ха ха…  Бүе  саяны өнгөрсөн цагийн багш болоод хичээл дээр инээдтэй байсан бүгдийг ярьна. 2-луу орлоо…

2 давхар, таньдаг хэдэн нүүр царайнууд…  Мэндлэх, алиатах хоёр 2-уулаа явагдана.

“Цайны газар”  ширээ тойрон суусан 5 бүсгүй, Read the rest of this entry »

Оноосон холбоос 7 Сэтгэгдлүүд

Bestseller-/шилдэг борлуулалттай ном-10/

Нэгдүгээр сар 6, 2010 at 11:11 am (Ном)

1. “Нууц”

Орчуулагч: Э.Туул

Ронда Берний бүтээл таны хувь заяаг өөрчлөх алтан боломж билээ. Энэхүү номыг уншиж нууцыг нээснээр та хүссэн бүхнээ яаж олж авах, яаж бүтээх, яаж өөрийн болгох,  түүнчлэн та өөрийн хэн болохыг таньж агуу их суу билгээ нээх замын эхийг тавина. Нууц таныг хүлээж байна.  Ном одоогоор дэлхий даяар 3 сая хувь борлуулагджээ. Та бид нууц киногоор нь сайн  мэдэх энэ ном монгол хэлнээ орчуулагдан худалдаанд гарснаас хойш  хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байгаа юм. Уг ном нь яг одоогоор дэлхийд 3 сая хувь борлогдоод байна. Энэхүү номноос нууц гэж чухам юуг хэлээд байгаа, түүнийг хэрхэн таньж мэдэх, яаж эзэмшиж ашиглаж болохыг ойлгоод зогсохгүй, бид амьдралдаа болж буй бүхий л зүйлийг өөрөө урин дуудаж ухамсартаа бий болгосон тэр зүйлс эргэн ирдэгийг мэдэх болно. Иймд уг ном таныг нууцад нэвтрүүлж хувь заяаг тань өөрчлөх бизээ. Энэ ном бол хүүхдийн хамгийн анхны үгтэй ном юм. Үгтэй ном нь бага насны хүүхдийн үгийн баялагийг хөгжүүлэх зорилготой олон тооны үгтэй байдаг. Хүүхэд энэ номыг үзсэнээр, өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн мэддэг болсон зүйлсийг үгээр илэрхийлэх дадлага суух ба шинэ шинэ үгсийг сурна. Тиймээс ямар нэгэн шинэ зүйл эхлэх аргаар хүүхдийн дадлагыг улам сайжруулах шинэ үгтэй номыг хэрэглэж сурах нь маш чухал.

2. Оксфорд-Монсудар  англи-монгол

толь бичиг

Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.

Read the rest of this entry »

Оноосон холбоос 1 Сэтгэгдэл

Б.Баабар /гоё нийтлэл бичжээ/

Нэгдүгээр сар 6, 2010 at 3:00 am (Сэтгүүл зүй)

Өчигдрийн бичсэн сэтгүүлзүйн төрлүүдээс Нийтлэл-ийн жишээ болгож “агуу” нийтлэлчийн Шинэ нийтлэлийг орууллаа.
Нийтлэлчийн намтар

Б.Батбаяр 1954 онд төрсөн. МУИС, Краковын их сургууль, Москвагийн их сургууль, Лондонгийн Империал коллежид тус тус суралцсан. Биохимич мэргэжилтэй. Англи, орос, польш хэлтэй. Гэр бүлтэй, хоёр охинтой. 1991 он хүртэл Энзимологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлээс…

Нэгдүгээр сар 5, 2010 at 4:42 am (Сэтгүүл зүй)

Бидний бичлэгийн орон зай хязгааргүй… Хүн олон зүйлийг  бодож, сэтгэж түүгээ цаасанд буулгадаг.  Тэгвэл Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл ийнхүү ангилагддаг байна.  Мэдээж дэлгэрэнгүй олон зүйл байдаг ч  гол гол хэрэглэгддэг төрлүүдийг орууллаа. Хүн бүрт биш юмаа гэхэд зарим хүмүүст их  хэрэг болдог эссе-ний тухай болон мэдэж байхад илүүдэхгүй  бичлэгийн төрлүүдээс толилуулья.

1. Асуудалд дэвшүүлсэн өгүүлэл

Нийгмийн амьдралын аль нэг хэсэг, ээдрээ төвөгтэй асуудлыг ул суурьтай судлан, түүний төрх төлөвийг товойлгон гаргаж ирэхэд чиглэдэг гэж хэлэ болно. Улс орны амьдралд тохиолдсон өргөн цар хүрээтэй үйл явдал, томоохон өөрчлөлт, дэвшлийн үед асуудал дэвшүүлсэн өгүүлэл аяанпаа гарч ирдэг. Энэ шийдвэрлэх арга замыг эрж хайсан өгүүллийн хэлбэрийг асуудал дэвшүүлсэн өгүүлэл гэж томьёолдог. Нэгэн цогц баримтыг агуулгаа болгож, дүн шинжилгээ хийх замаар тухайн асуудлыг үндэслэн, үр дагавар, ач холбогдол, учир шалтгааныг нээн илрүүлэх, уншигчдад нөлөөлж, итгүүлэн үнэмшүүлэхийн хамт уг асуудлын талаар санал бодлоо хэлж, эргэцүүлэн бодоход уриалсан шинжтэй байна.

2. Аян замын тэмдэглэл

Аян замын тэмдэглэлийг бичигч нь гадаад улс орон, эх орны өнцөг булангаараа аялах явцад ажигласан шинэ сонин зүйл, тухайн орны хөгжил цэцэглэлт, ард түмний аж амьдрал, зан заншил, нийгмийн хөгжлийн үе шат, онцлог, байгалийн өвөрмөц үзэгдэл, зүй тогтоц, үзэгдэл, үйл явдал зэргийг уншигчдад алган дээр нь тавьсан мэт сэтгэгдэл төрүүлж, мэдээлэх, танин мэдүүлэх ач холбогдлыг хангах зорилгоор бичигдсэн төрөл юм. Read the rest of this entry »

Оноосон холбоос 5 Сэтгэгдлүүд