Сайн байцгаана уу,

Арван нэгдүгээр сар 27, 2013 at 6:13 am (Nadaar iim sonintoi-temdeglel)

Блогоо хөтлөхөө болиод 4 жил болчихжээ. Энэ хугацаанд хүнтэй сууж хүүхэд гаргаж ккк амьдралынхаа хамгийн чухал алхамуудыг хийлээ. Мэдээж хэрэг хүүхдээ тээж төрүүллээ, гэртээ сууж хүүхдээ асрах өсгөх гэдэг эмэгтэйчүүд бидний энэ хорвоод хийх гэж ирдэг хамгийн том ажил минь юм байна гэдгийг ойлгож авлаа. Цалин харж мөнгөний төлөө амьдрах гэдэг өрөөсгөл юм байна, ажил ажил… сургууль сургууль… гэсээр байгаад багагүй хугацааг өнгөрөөж. амьдрал зохиохоо хойшлуулсанаа, ард нь гарах гэж гүрийж байгаагаасаа харахад энэхүү бүхнийг л мэдэрлээ шүү дээ. за энэ ч яахав маш олон хүн сэтгэгдэл үлдээж, саяхан уншлаа. тэдгээр хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. Харин одооноос эхэлж чадах заваараа л бичлэг оруулья гэж бодлоо. Бас энэ бичлэгээс өмнөх бичлэгүүд бол цаг үеэ дагасан тухайн үеийн мэдээлэлүүд байсан гэдгийг хэлье. одоо бол  мэдээж шинэ соргог юм тун их болсон болохоор хоцорсон зүйлүүд байх болов уу гэдгийг хэлье.

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Nyalh zurh

Арван нэгдүгээр сар 16, 2011 at 5:18 am (Он цагт шидэгдсэн бодол, Утгауянга)

“Íÿëõ ç¿ðõ”
Íýã ë ìýäýõýä ñàð ãàðàí áîë÷èõæýý. Ñýòãýëèéí ýìçýã íÿëõ ç¿ðõ ìèíü ÷àìã¿éãýýð ýã÷èä íü òàì øèã… Ýçã¿éðýë ¿¿ðýýð àéë÷èëæ ¿¿ðýãëýõ øºíèéã ÷ òîñíî. Ç¿¿ä ýâã¿éð÷ ñýòãýë áà÷èìäàíà.
×è ìèíü íàäàä õ¿íèé õ¿íèéã ººðèéí ìýò àìèà òàâüæ õàéðëàõûã çààæ èðñýí òàâüëàí. ÷àìã¿éãýýð áè õýí ÷ áèø. Ñóë äîðîé, èòãýë ¿íýìøèëã¿é, àç æàðãàëã¿é. ¯¿ðýýð ÿìàãò ñýðíý. ×èíèé òóõàé áîäíî. Óéëíà. Áàéãàà ãàçðûí ÷èíü òóõàé òààìàãëàí îðøèõîä õè÷íýýí óéòàé ãýý÷. Äýíä¿¿ ÿäìàãõàí õ¿íèé àìüäðàë ÷è æàðãàõ ãýæ íàäàä èðñýí áàéëòàé. Çîâëîíãîîñ àíãèæðóóëàõ ãýñýí ýýæèéíè ìèíü õ¿ñýë áèåëýëýý îëæ ÷àäñàíã¿éä õàðàìñàíà. 18-õàí íàñ äààí÷ õàðóóñàëòàé. ×àìã¿éãýýð ºäºð øºíèéã óéëæ èëýýñýýð. Ñýòãýëýýñ íýã ýðõòýí àâ÷èõñàí ìýò áàéíãà ºâäºí, õºíä¿¿ðëýíý.
Õàæóóä áàéõäàà õàæèãëàæ, õàìò áàéõûí æàðãàëûã ìýääýã¿é õ¿í ãýäýã äààí÷ òýíýã þì. Õàãàöàë, õàðóóñëûí õîéíîîñ õàðàìñàæ ñóóõàä àìüäðàë äààí÷ õÿëáàð áàéæ ãýìýýí íü áîäîãäîíî. ×àìäàà õàéð ìýäð¿¿ëæ áàéñàíñàí áèë¿¿ äýý… Á¿õ ç¿éë óòãàã¿é. Äýíä¿¿ óòãàã¿é. Õà÷èí èõýýð ÷àìàéãàà õàéðëàìààð, õàéðëóóëìààð ñàíàãäàíà. Äýíä¿¿ íÿëõ àìüòàí ÿìàð èõ çîâæ áàéãààã áîäîõ á¿ðò õàðàìñàíà. Ãýâ÷ ¿õýë àéë÷ëààã¿éä ýíãýðòýý íýâøèí òàéòãàðàë ºâºðëºíº… Ìèíèé äýíä¿¿ “Íÿëõ ç¿ðõ” ñàíàæ áàéíà ìºíõèéí ç¿ðõýí áèåèéí õîëáîîñ ìèíü

Оноосон холбоос 1 Сэтгэгдэл

Залуучууддаа… гэрлэхэд бэлэн үү?

Есдүгээр сар 6, 2011 at 6:24 am (Он цагт шидэгдсэн бодол, Хар бэхтэй үзэг)

Би хэзээ мөдгүй айлын бэр болох гэж яваа нэгэн… Ер нь өөртөө үнэнч нэгэн л дээ. Үзэл бодолдоо хатуу чанд тэр хэвээрээ ч өссөн гэж бодогддог. Анхны гэх зүйлийн үнэ цэнэ надад ямагт тэргүүнд тавигддаг. Бүх хүмүүст тйим л байх… Энэ цаг үед дэндүү гүн орж байгаагийн хувьд сэтгэлд харанхуй зүйлс тун их болжээ… Хүн бүр залуугаасаа сэтгэлийн зовлонд унаж, хар нялхаараа амьдралын утга учраа алдаж гунигтай амьдарч байна. Би эмэгтэйчүүдэд бүр их санаа зовж байгаа. Сүүлийн үед хүүхэдгүй эмэгтэйчүүд маш их байна! Эмч домч гээд л… уулзсан бүхэн сайн эмнэлэг асууж сурж байх юм. Хамгийн гэгдэх сайн найзууд минь үр хөндүүлсэн, бас ч үгүй 3 тоо давсан байх юм… Сэтгэл өвдөөд уйлмаар болоод сүүлийн өдрүүдэд хэцүү байна. Хүний нандин нууц дэлгэхэд нууц л гэж амаа барьж сууна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс эв түнжингүй хосолсоор л… Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

1998 он /шүтээн/

8 сар 9, 2011 at 8:48 am (Он цагт шидэгдсэн бодол, Хөг эгшиг)

Цаг үе гэж сонин эд шүү… Эгэл жирийн л орчинд бага насаа үдсэн. Уугуул нутаг минь Дархан. Тэндээ төрж, тэндээ өсч их сургуулийн намар харин Улаанбаатарт эхэлж байлаа… Миний бодлоор тэр үед уб-гийнхан  илүү хөгжилтэй байдаг байсан шиг санагддаг. Ах маань хотоос амралтаараа ирэхээр хэдэн сонсдог дуутай /сд тоглуулагч/… бас их плакат авчирдаг байсан /тэр үеийн сонсдог байсан хамтлаг дуучид, спортын одод гээд л…/ Ахыг ирэхээр байрныхан мэддэг байсан, инээдтэй л дээ. Манай ах урлагийн сургуульд сурдаг байсан л даа/хөгжимчин/. Аав маань хөгжимчин… Тэгээд гэрт том том өсгөгч тавиад аавтай дуу, болон хөгжмийн талаар их ярилцдаг  байсан. Тэгээд л байрны хүүхдүүд мэддэг байсан юм. Ахын маань диваажин тэр л байсан болов уу гэж би боддог. гэртээ хоолоо хийлгүүлээд, дуугаа сонсоод, гэр бүлийнхэнтэй элэг бүтэн… Тэгээд л амраад дотуур байрлуугаа  явдаг байсан.

Тэр үед  өрөөний ханаа плакатаар дүүргэх гээд ахыг ирэх болгонд захидаг. Ах ирэх бүртээ авчирсаар дүүрсэн дээ ккк… ХҮҮХДҮҮД ОРЖ ИРЖ ҮЗЭХ ИХ ДУРТАЙ БАЙЛАА ЯАГААД ГЭВЭЛ ТЭНД УРЛАГ СОНИРХДОГ ХҮН Ч СПОРТ СОНИРХДОГ ХҮН Ч БАЙДАГ БАЙСАН ЮМ ШИГ БАЙГААН. Миний хувьд нэг цагаан кассетны шүдийг элэгдтэл сонсож байсан юм. ТЭР БОЛ BSB БАЙЛАА. Ямар их сонсдог байлаа даа… Ёстой улаан фен… Ялангуяа Ник гээд л кккккк сүртэй юм болно ш дээ. Тэр үеийн шаргал үст залууг  бүхий л эмэгтэйчүүд хүндэтгэдэг байсан биз ээ… Ингээд нэтээс хэдэн дуу сонсож байгаад гэнэт эргэн дурсахаар шийдлээ.









http://www.mnb.mn/video/aje/263-dugaar3.html

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

ӨРШӨӨ…

8 сар 3, 2011 at 6:01 am (Он цагт шидэгдсэн бодол, Nadaar iim sonintoi-temdeglel)

2009 он. Тэнгэр сүсэглэсэн цаг үе. Хэн ч мэдэхгүй тэр ертөнцрүү өнгийн орж, сэтгэлийн гэгдэх бузар бүхнийг үргээх гэж өөрийгөө зориуллаа. Бүх насаараа хадганд мөргөж, сүүнд орж, ууланд гарч, уран цэцэн шүлэгч нэгэн боллоо. Бүхний сайн сайхны тулд, өмгөрч шаналсан сэтгэл, өвчин зовлонгоо гээж сүсэг дор бөхийлөө. Хувь тавьлан гэж хар бүхэнд хариу өгч өөрийгөө сүглэж явна. Цэл залуухан эд халуун хүүхэн хонгор биед минь  заримдаа ертөнцийн бүх зовлон дэндүү хүнд санагдах үетэй… Гэвч энэ бол нүгэл гэмшлийн  харгуй.   Унд

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Онож хэлсэн үнэн үг хэрүүлийнх хараалынх магтаалынх алийнх ч бай БИ өөртөө үлдээлэг…

5 сар 31, 2011 at 8:01 am (Утгауянга)

Н.Оюун-Эрдэнэ

“Миний Монголын залуус”

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй

Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи

Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

***********************************************************************
Ч.Дагмидмаа : Монгол хүн та дээшээ суу
Монгол хүн та дээшээ суу
Морин хуурандаа ойрхон суу
Шагайн дөрвөн бэрхэнд аз увьдис бууж
Шандаст хүлгийн зоонд ардын дуугаан аялдаг
Дэлгэн барьсан хадагных нь өнгөнд тэнгэр гэрэлтэж
Дээшээ харсан алганд нь дэлхий бүхлээрээ багтдаг
Дээлтэй хөх өвгөд минь гаанс хөөргөөрөө гоёж
Дээрээ тоонотой гэртээ зуун зууныг элээсэн
Монгол хүн та дээшээ суу
Морьтой сүлдэндээ ойрхон суу…
Унасан хүлгийнх нь тэргүүнд сар бууж
Ууж суугаа аягатай цайнд нь нар хөвдөг
Уйлсан хүүхдээ галынхаа цогонд ширэглэж
Ус голынх нь чулуугаар домнож өсгөдөг
Уужим талын цээжийг гэрийнхээ бууриар тамгалж
Унь ханаа шаргиулан нүүж дөрвөн цагийг уяраасан
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Атганаас буусан шагай дөрвөн бэрх буутал
Ардын дуугаан дуулж хуурынхаа аялгуунд дэлгэр
Алтан намрын шүүдрийг мөнхийн ус болтол
Адис жанлавий нь хүртэж хурмастын доор залбир
Эргэн төрөхгүй аялгуу зүрхнээ дахин эгшиглэж
Энэ хаврын уулсыг өнгөөн хувилтал дуул…
Ээж ээжийн хайр дэлхийн мэлмий нээж
Энэ цагийн Монголын зовлон холхнуур тойрог
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Морин хуурынхаа дэргэд суу…..

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

ЯААНА ДАА… хөөрхийлөлтэй хүүхэн

5 сар 7, 2011 at 2:34 am (Хар бэхтэй үзэг)

Ажлаасаа тараад үсчин /хороолол 3,4-д PARADOX-ийн тэр хавь/ орох санаатай явж байтал холоос нэгэн цагаан сахалтай өвөө эв хавгүйхэн тамхиа хэн нэгний тамхитай нийлүүлэн асааж байх шиг… Холоос сайн харагдахгүй, өвөөгийн үрчийж, харласан гар нь үл ялиг чичрхийлж байгааг, бас юунд ийнхүү хичээж байгааг харах гэж яарлаа. Дөхөөд иртэл нэг муу /тэр надад хэн ч, юу ч биш санагдсан учир/ хүүхэн миний л үе, хээнэггүй өвөөгийн урдаас тамхиа сороод асаалгаж байна хө… Харангуутаа түүний дэргэдүүр надаас түрүүлж явсан хүмүүсрүү санаа зовон харлаа… 2 бүсгүй нэлээд санаа зовсон байдалтай хоорондоо жийг жууг хийгээд өнгөрлөө. Өөр хүн алга. Хөөрхий өвөө туслах гэсэн санаатай л тийнхүү хичээж охины охин болохоор тэнэг монгол хүүхний төлөө чичирхийлэн зогсож байгааг хараад өөрийн эрхгүй нийгэмийн онцгой тусгалыг агуулсан фото зураг байдаг түүнд багтаачих юмсан гэж санаа төрлөө. ЯМАР ИХ ХҮМҮҮСИЙН УНДУЙЦЛЫГ ТӨРҮҮЛЭХ БОЛ ОО? хэнэггүй цааш тамхиа сороод алхах түүнийг үзэн ядсандаа нүдэндээ хорсох шиг боллоо. Ийм хүмүүсийн тархируу чүдэнз зурж хийж үзмээр санаглдаа. Түлж, өвтгөж мэдээ оруулмаар болох юм. Ээ дээ, гутмаар явдлыг хараад бичмээр санагдлаа, тэгэхгүй бол байдаг л зүйл мэт бүгд чимээгүй байх гээд байна…

Оноосон холбоос 2 Сэтгэгдлүүд

Болзоог мөнхөлье!!!

4 сар 4, 2011 at 11:44 am (Утгауянга, Хөг эгшиг, Хөх зүрх инээв)

Бидний хайрын эхлэл ТУУЛ голтой яалт ч үгүй холбоотой… Салхи сэвэлзүүлэн хамтдаа давхихдаа би голын эрэг, урсгал, нар, бороо моддыг харж хязгааргүй сайхныг мэдэрч явдаг байлаа. ккк Үнэхээр торгон агшин. Бие биеэ илүү мэдэхийг хичээж, үг яриагаа цэгнээд л… Ажилдаа явахдаа орой  болзоотой гээд гоёж хангална… Өөр хүнрүү ч харж хугацаа алдахгүйн ТУЛД  нам гүм газрыг илүүд үзнэ. Сонин юм, элдэв хоолны газар, паб гээд ерөөсөө таалагддаггүй газарлуу тэр авч явдаггүй байсан… Ингээд дурлал мөнхөлсөн тэр үеийн аялгуугаа оруулья гэж бодлоо. Энэ дуунуудад ямар их дуртай гээч…

1. Шинээр эхэлье /болзоондоо яараад унаанд явж байхад/

2. Танилцья /хайрын гоё дуу гээд сонсгож байсан дуу… Танилцья бүсгүй, намайг ганцаардал Таны нэрийг харин гэж дуудах билээ… гэж аялж өгөөд л/

3. Өчигдөр /миний тэр үед сонсдог БАЙСАН дуу/

4. Чамдаа /мотive-ийн тоглолт үзэхээс өмнө 2-уулаа чангалаад сонсдог байлаа. Тоглолтын дараагаас… БИДНИЙ ДУУ БОЛЖ МӨНХРӨВ/

5. Утасдаарай /эмэгтэйнх нь хэсгийг надад сонсгоод инээж байдаг байсан. Сүүлдээ 2-уулаа сонсдог болсооон гэж…/

Эдгээр дуунууд БОЛЗОО МӨНХӨЛСӨН… Одоо ч бид хоёр байнга л сонсдог доо.

/ХАРИН ЭНЭ БОЛ МИНИЙ ХАЙРТАЙ ЗАЛУУГАА ҮНЭЛСЭН ҮНЭЛЭМЖ… ЗӨӨЛӨН ХАЙР ШҮҮ/
…Уруул чинь зөөлөн
Харц чинь дулаан
Энэ л агуу хайрыг чамаасаа мэдэрсэн
Хайр яагаад ийми ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН юм бэ
Дурлал яагаад ийм ЗӨӨЛӨН юм бэ… гээд
Мөрөөдөл минь биелнэ ээ
Мөнхөд чамтайгаа амьдарна аа
Мөнхийн аз жаргалтайгаар чамтайгаа хамт амьдарна аа
ЧАМАЙГАА БИ ҮҮРД ХАЙРЛАНА АА … /гоё үгтэй дуу ЗӨӨЛӨН ХАЙР/

Амьдрал яагаад… /бодлын дуу. Би энэ дуунд бодлоо их уядаг/

Бид буцах замгүй /Харин энэ миний аз жаргалын дуу… Бүх найзуудруугаа явуулах дуртай. Маш гоё үгтэй/

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Амьдрал бол шагнал…

3 сар 26, 2011 at 3:21 am (Он цагт шидэгдсэн бодол, Утгауянга, Хөх зүрх инээв)

***

Би энэ үгийн тухай сүүлийн үед их бодож байна… Учир нь надад нэгэн зүйлийг ухааруулсан юм шиг. Ойрын хувьд ойрын ч гэж дээ сүүлийн 7-8 сар энэ блогноосоо их л хөндийрч дээ. Бичиж найруулах, шүлэглэх мэт сэтгэлийн ямар нэгэн зүйл гарахаа больчихсон. Хүн гэж их сонин юм. Энгийн байх тусам баялаггүй болчихдог юм шиг. .. Зовлонгүй байх тусмаа тэмүүлэлгүй болчихдог юм шиг. Эсвэл сэтгэлийн мэдрэмжээ гээчихсэн юм шиг бүх юм энгийн болчихсон юм шиг санагдах. Хүний амьдрал утга учиртай байхын тулд өдөр бүр, цаг ямагт адал явдал, зовлон гунигаар дүүрэн байх ёстой юм шиг… Би урд нь нэгэн зүйлийн төлөө хүсч, тэмүүлж, зүтгэж, тэмцэж ирсэн. Амьдралынхаа утгыг нэг талаас алдаж, нөгөө талаас өөртөө хамгийн сайхан мэдрэмжийг хадгалж үлдэхийн төлөө уйгагүй тэмүүлж, тэнэглэж, зовж зүдэрч явсан. Үүгээр л миний амьдрал үргэлжилж олон жилийг өнгөрөөсөн… Энэ үед л хамгийн тансаг, хамгийн гунигтай зүйлийг мэдэрдэг байсан мэт. Гэсэн одоо миний бүх зүйлийг эргүүлчихсэн мэт… Хүсэл мөрөөдөл биелэдэг мэт их зүйл өөрчлөгдөж, өөрийн минь хэзээч чадахгүй хүсэхгүй байсан зүйл минь нэг л өдөр ирчихсэн…

Бүх зүйл зүгээр л урсгалаараа өнгөрсөн. Надад захирагдахгүйгээр  бүх зүйл хувь тавьлангаар өөрчлөгдсөн мэт бодогдоно. Хэзээ ч төсөөлж байгаагүй тэр харгуйруу хөл тавиад алхаж явна. Энэ харгуйдаа би ямар их дуртай гээч. Сэтгэлийн амар амгалан, хайр хүндлэл, итгэл найдвар, инээд баяслаар дүүрэн ХАРГУЙ… Би үүнд яг л зүүдэлж байгаа мэт хөвөн амьдардаг. Миний огт төсөлөөгүй энэ ертөнцийн эзэн бол тэр минь… Тэр миний гуниг зовлонг үгүй хийж, сэтгэлд минь хүрэн хүртэл тэмүүлж миний төлөө байсаар ирсэн. Анх харахад л надад ер бусаар таалагдсан энэ хүний тухай

Read the rest of this entry »

Оноосон холбоос 4 Сэтгэгдлүүд

Иймэрхүү л…

Хоёрдугаар сар 14, 2011 at 10:35 am (Nadaar iim sonintoi-temdeglel)

Ахындаа нэтэд сууж өдрийг авч байх шив. Дүүтэйгээ шоколад хийгээд л… Өнөөдөр уг нь хайрын өдөр л юм гэнэ.  Уур амьсгал орсон юм шиг. Энэ өдрийг угтсан минь гайхалтай байж чадсангүй. Санасныг бодвол сонин юм их сонстоод…

За хосууддаа аз жаргал хүсье!

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Next page »