Ариусал

12 сар 29, 2009 at 9:47 am (Утгауянга)

Цасанд ариусахуй

Цас чимээгүй аажимхан хаялана. Үүнд л би дуртай. Нүүрэн дээр буусан ширхэгүүд жиндүүхэн авч, хайлан урссаар нүднээс ундрах сувдан сондортой нийлэмжтэй доошилсоор…  Хөлд гишгэгдэх тоогоор гяхтганан дуугарахаас өөр чимээгүй нь ганцаар байгааг минь илтгэнэм. Энэ л цаснаар би элдвийн бодолд хөглөрөн чив чимээгүй гуниг хөврүүлэн алхана. Гэгээ орж буй өглөөний бүүдэгхэн эгшин. Айлын  цонх ганц нэгээрээ асан, Read the rest of this entry »

Оноосон холбоос 1 Сэтгэгдэл

Миний диваанжин

12 сар 29, 2009 at 9:14 am (Утгауянга)

Диваанжин ингэж эхэлдэг

Өглөөн нар дагуулсан тооны гэрлээр би нүдээ нээлээ. Ингэж миний диваажин эхэлдэг. Чимээгүйхэн чих тавихад эмээгийн саалийн хувин сүүгээр дүүрч байгаа нь сонсогдоно. Шалаввхан гэхчин хөл нүцгэн гэрээс гүйн гарч эргэн тойрноо инээмсгэлэн ширтлээ. Хонин сүрэг бэлчээртээ гарахаар биеэ засан хашаан хаалгаар ганц нэгээрээ гарах аж. Эхний тугал ээжийгээ хөхөөд ханасан бололтой хашаандаа хашигдсан байх. Мээмээ хөхөөд халтартсан байх нь хөөрхөн харагдана. Read the rest of this entry »

Оноосон холбоос 1 Сэтгэгдэл

“Алтан цаас, мөнгөн бийр”

12 сар 29, 2009 at 7:08 am (Утгауянга)

“Мөнхийн бийр”-ийг дээдлэхүй

…Лааны гэрэл хамгийн их хүндэтгэн дээдлэх үзэг дэвтрийг минь өөрийн бүдэгхэн туяагаар гийгүүлнэ. Ганцаар элдвийн зүйлийг бодно. Бодол тэртээ алсын гүнрүү  замхарч. Тэнүүчлэхдээ энэ цаас, энэ мөр гаргагчидтай хамт зурайн одно. Хэрэв энд би эдгээр хоёр зүйлгүй байсансан бол ямар бүдэг, ямар бөглүү байх байсан бол оо. Ертөнц гунигтай, бүгд л нэгэн хэвийн уйтгарын аястай. Энэ хоёр надад байсандаа л би хорвоогийн өнгөтэй бүхнийг харж, харахдаа түүгээрээ өөр ертөнцийг бүтээдэг болсон.  Бахарханам,  хорвоогийн гоёмсог сайхан,  гуниг бартаа бүхнийг хэдхэн зураасанд багтаан тайлдаг оюу ухаанд минь сүүн цацал өргөсөн чиний дор би бөхийнөм…

Үнэний хэлхээ, яруу найргийн цацлаас дусал горьдсон ядмагхан миний шүтээн дор үүрд мөнхөр  өө “алтан цаас, мөнгөн бийр” минь ээ.

2006 он

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Ямар үзэсгэлэнтэй мишээнэ вэ

12 сар 29, 2009 at 7:08 am (Утгауянга)

Бороо… Энэ л  өглөөний бороо сэтгэлийг хөдөлгөж байна. Цонхоор харахад тэрхүү болор мөнгөн дусал усанд уусаж бодол уягдана. Өглөө энэ дуслуудыг биендээ шингээн алхаж явахдаа нэг л зүйлийг бодсонсон. Сэтгэлийн гомдол цөхрөл, үзэн ядсан бүхнийг эргэцүүлэх шиг…

Байгаль дэлхийн үзэсгэлэн гоо, түүний мөнхийн аязыг ямагт дээдэлэн биширдэг надад бороо өөрийн чимээгээ өгөх.  “Цасанд ариусдаг” өвлийн уянгат шивнээ минь урьхан хавраар солигдож, бие сэтгэл зүрхээрээ ариусах ээлжит үе бороонд ариусахыг хүсэх мэт. Угын энэ байгалийн үзэсгэлэнт тохионд миний бие энэ чигээрээ ариусдагаас хойш. Цонхон дээр мөнгөн дуслууд дусчихсан, тэр дуслуудад  яагаад ч юм атаархах. Зүрхэнд ч, гадаа ч хур буусаар…

Ямар үзэсгэлэнтэй мишээнэ вэ байгаль дэлхий.

2006 он

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Даага бид хоёр уу…

12 сар 29, 2009 at 6:06 am (Утгауянга)

Би нэг л зүйлд ямарч шалтгаангүй уйлдагсан. Би уйлах гэдгийг зүрхний “нулимс” гэж боддог юм. Тоос татуулан айсуй хурдан хүлгийн бараа, гийнгоо аялах бяцхан жаалуудын дуунд миний самсаа шархирдаг. Харин хөлөрсөн даага, халтардсан хүүхэдтэйгээ ирж явааг хараад хэзээний би асгарчихдаг. Ямарч гэмгүй, шалтгаангүй нулимсыг би үүнд л урсгадаг.  Намайг уйлуулдаг энэ л агшиндаа хэзээний би дуртайсан…

Даага бид 2 уу… 2008.7.12

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Надад байгаа номууд…

12 сар 28, 2009 at 9:53 am (Сэтгүүл зүй)

д/д

Номын нэр

Зохиогч
1 Сэтгүүлзүйн 5 боть

Т.Баасансүрэн

1 XX зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл
2 1921 оны ардын хувьсгалын хувьсгалын ба Монголын хэвлэлийн хөгжил
3 Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн ур чадвар нөлөөлсөн нь
4 XX зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл
5 1990 оны ардчилсан чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний төлөв
2 Элчингийн сэтгүүлчийн тэмдэглэл
3 Сэтгүүлчийн уран чадварын тухай асуудал Т.Баасансүрэн
4 Радио жүжиг Л.Амарзаяа
5 Радионы сэтгүүлчийн гарын авлага Дойче Белсе академи
6 Мэдээлэл холбооны лавлах Д.Ганболд
7 Хэрхэн эрэн сурвалжлах хийх вэ? Ч.Базар
8 Радио сэтгүүлзүйн үндэс Д.Дагиймаа
9 Эрэн сурвалжлах сэтгүүлзүй, онол практик М.Зулькафиль
10 Монголын тогтмол хэвлэлийн экологийн байдал ХУДС-Сэт/зүй тэнхим
11 Сэтгүүлзүй Ж.Батбаатар
12 Сэ тгүүлчийн хөдөлмөр М.Банзрагч
13 Хэргийн газраас сурвалжилсан тэмдэглэл З.Батсүх
14 Олз түүсэн чулуу /сэтгүүлзүйн төрлөөр/
15 Сэтгүүлчийн ур чадвар М.Зулькафиль
16 Чөлөөт хэвлэлийн голомт Д.Болормаа
17 Даашинзтай сурвалжлагч Л.Болормаа
18 Монголын хэвлэл мэдээллийн мониторинг Хэвлэл хүрээлэл
19 Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр Хэвлэл хүрээлэл
20 Радио телевизийн техник Ц.Дагий
21 Монголын сонины мэдээ Ч.Чойсамба
22 Практик сэтгүүлзүй Н.Норовсүрэн
Ө.Өнөрбаяр
23 Сэтгүүлзүйн түүх- 1, 2, 3 Н.Норовсүрэн
24 Телевизийн сэтгүүлзүй Н.Эрдэнэчимэг
25 Сэтгүүлчийн ёсзүй Ч.Чойсамба
26 Сэтгүүлзүйн онол, практикийн нэр томьёоны зүйчилсэн тайлбар толь-1, 2 Д.Ганболд
27 Сэтгүүлзүйн онолын үндэс М.Зулькафиль
28 Экологийн сэтгүүлзүй Ч.Чойсамба
29 Рекламны сэтгүүлзүй Н. Болдхуяг

Оноосон холбоос 2 Сэтгэгдлүүд

“Хархулангийн бөгж”

12 сар 28, 2009 at 8:31 am (Уран зохиол)

“Хархулангийн бөгж” романы хэсгээс

… Нэг өглөө босоход цав цагаан цас орчлон дэлхийг нэвсийтэл дараад нүд гялбам өнгөөр цавцайн харагдав. Энэ бол намар өнгөрч өвөл болж буй хэрэг. Урд нь тэр анхны цасыг хараад сэтгэл сэргэн баярладаг байж билээ. Анхны цас, энэ цав цагаахан цас бол цэвэр ариун сэтгэлийн билэг тэмдэг болж, анхны хайрын тухай мөрөөдлийг эрхгүй төрүүлдэг байж. Харин одоо бол анхны цас түүнд айдас болон хэцүү бэрх тэмцлийн билэг тэмдэг болон харагдаж байв. Энэ бол түүний гурав дах удаагийн хатуу ширүүн Read the rest of this entry »

Оноосон холбоос 3 Сэтгэгдлүүд

“Хувь тавиланг худалдаж авдаггүй”

12 сар 28, 2009 at 7:00 am (Ярилцлага)

М.Амарбаяр:  Жүжиг маань анх “Төлөөс” гэдэг нэртэй байсан

Саяхан шинэ номынхоо баяраа хийж уншигч олондоо “Хувь тавьланг худалдаж авдаггүй” хэмээх үгүүллэг, жүжгийн номоо худалдаанд гаргаад байгаа зохиолч, сэтгүүлч М.Амарбаярыг  “Ном төрсөн түүх” булангийнхаа хойморт урилаа.

– Сайн байна уу? “Таныг ном төрсөн түүх” буланд урьсан нь учиртай. Сэтгүүлч хүн болохоор ном, зохиолын тухай түлхүү ярилцмаар санагдлаа. Ингэхэд таны анхны бүтээл ямар бүтээл байв?

Хамгийн анхны бүтээл маань шүлэг байсан. Дунд сургуульд байхдаа “Өвгөд” гээд шүлгээр Завхан аймгийн сурагчдын дунд зохиогдсон “Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадамд оролцож, тэргүүн байр эзэлж  байлаа. Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

“Уншихуйн гайхамшиг”

12 сар 28, 2009 at 6:11 am (Ярилцлага)

Х.ХАТАНБААТАР:  Хүүхэд эхлээд СУРАЛЦАХАД СУРАЛЦАХ ёстой

Глобалчлал мэдээллийн энэ эрэн зуунд мэдлэг мэдээллээс хоцрохгүй асар их зүйлийг эрж хайн хувь хүн бүр өөрийгөө боловсруулан хөгжүүлж, амьдралдаа хэвшил дадал болгох шаардлагатай болсон билээ. Энэ чухал дадлыг хялбар эзэмшиж 1 минутанд 1000 үг уншиж, түүнийхээ хирээр мэдээллийг хурдан хүлээн авах боломжийн талаар Х. Хатанбаатар “Уншихуйн гайхамшиг” хэмээх сонирхолтой ном гаргасан байна. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг тольлуулж байна.

– Юуны өмнө унших дадал чадварыг хялбар эзэмших аргачлалын ном гаргасанд баяр хүргье. Энэ номыг хүн бүхэн уншаасай, ялангуяа хүүхдүүдэд хүргэх юмсан гэсэн сэтгэгдэл төрсөн. Та өөрөө анх хэрхэн түргэн унших дадлыг хэрхэн олж авав, хир хугацаа шаардсан бэ? Read the rest of this entry »

Оноосон холбоос 2 Сэтгэгдлүүд

“Номын түлхүүр” сэтгүүл /XI сар/

12 сар 28, 2009 at 2:52 am (Ярилцлага)

“Анне Франкийн өдрийн тэмдэглэл”

Б.Амина:  Цаашдаа дэлхийд алдартай эмэгтэй зохиолчдын бүтээлээс  орчуулах бодолтой

Асар богино хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёдугаар дайны үеэр еврэйчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн юм…

Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Next page »