Hurimiin urilganii ug…
Надад хэзээ нэгэн цагт хэрэг болж байсан зүйлүүдийг энд оруулахаар шийдлээ. Хэн нэгэнд бас хэрэг болох л байх. Надад байгаанууд л… Гэхдээ цаашид илүүг олно оо
Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
**************************************
Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү гэлээ
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү гэлээ
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ
***************************************
Золгон учирсан энэ өдрөөс
Зочин таны сайхан ерөөлөөр
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлье
Насан туршид хамтран жаргая
****************************************************
Ховор эрдэнийн vнэтэй залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг төрөл батжиж
Уригдсан таны ерөөл бат орших болтугай.
*******************************************
Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан Долоон бурханд
Өлгийтэй vрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо…
*******************************************
Тулгандаа галаа бадрааж
Туургаа тусгаарлан
Айл болж амьдран
Алсын зам нийлүүлэхээр хуримлаж байгаа ……………………:
Хоёргүй сэтгэлээр холбогдсон
Хонгор хайраа нандигнаж яваарай
Буцааж боломгүй энэ хайраа
Буурал болтлоо эрхэмлэн амьдраарай .
*********************************************
Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сoнсохоор
Айл боллоо бид хоёр …
*******************************************
Насан туршдаа энхжин, жаргахын
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!
*******************************************
Тоонот гэр нь нараар дүүрэн
Тоотой толгой нь бүлээр дүүрэн
Элбэрэл хайр гэрээр дүүрэн
Энх мэнд насаар дүүрэн
Ахан дүүсийн заяагаа түшин
Амьдрал дундуур өөдөө тэмүүлж
Нарт хорвоод золоор жаргаж
Насан туршдаа сайхан амьдраарай
Халуун зүрхнээс амьдралаа уяж
Хангалуун жаргалруу дүүлэн тэмүүлж
Өвгөдийн үлдээсэн түүхт голомтонд
Өөдөө суунаглуулан амьдран жаргаарай
amgaa said,
Зургаадугаар сар 24, 2010 at 5:00 am
tnx :0
oyun said,
Зургаадугаар сар 25, 2010 at 2:47 am
Өө нэг найз маань дээр асууж байсан юм. Одоо хэрэгтэй байгаа юм болов уу даа
Bolortsetseg said,
7 сар 7, 2010 at 6:36 am
ystoi goe shulegnuud baina mash ih hereg bolloo thanks
Bolortsetseg said,
7 сар 7, 2010 at 6:38 am
dahiad shuleg baival bicheerei
ganbold said,
Есдүгээр сар 13, 2010 at 8:37 am
bayarlalaa ene ugiig bi hed honog haij blaa chamd bayarlalaa
gerelee said,
Есдүгээр сар 13, 2010 at 3:09 pm
aan haij haij endees neg ym hurimiin mendchilgeend ilgeeh shulegee olloo–
bayrlallaa-dahin olon go go shulegnuud suulgahiig husie–
haij olohod ih hetsuu bailaa-ene bulandaam sodon ner ogohgui bol olon hun haisan zuiee erj olohgui butsaad garch bgaa bh–bayrlallaaa
lenor said,
Нэгдүгээр сар 22, 2011 at 7:45 am
goy shvlegnuud bna aa chamd ih olon humuus bayarlaj yawah bolno oo amjilt hvsie
Ховор эрдэнийн үнэтэй Залуу сайхан нас Хосоор амьдрах жамтай Замбуу тивийн ёс Урьсан бидний ураг батжиж Уригдсан зочдын өлмий бат оршиг **** said,
4 сар 12, 2011 at 12:17 pm
bayarlalaa6 ih saihan erool bna. ajliin amjilt sain saihniig husie.
munkhu said,
4 сар 12, 2011 at 12:21 pm
erool shulguud nadad ih hereg bolloo. bayarlalaa.
manlai said,
8 сар 13, 2011 at 10:20 am
chamd bayrlaa ho haij baisan yma olloo
Uyka said,
Арван нэгдүгээр сар 3, 2011 at 7:32 pm
Mash ih bayarlalaa. Iimerhuu saihan ugnuud haij haij, googledej googledej baij olsondoo bayartaibna. Dahin bayarlalaa, goy blog bna shuu 🙂
love said,
Зургаадугаар сар 26, 2012 at 1:10 pm
goe ymaaaa amjilt
Hdte said,
4 сар 1, 2013 at 5:05 pm
Yoo,ctoi amind oploo.thank
baagii said said,
4 сар 4, 2013 at 9:05 am
mash ih bayarlasn shu next … ok
erdenechimeg said,
7 сар 24, 2013 at 10:07 am
mash ih bayrlala
baagiizulaa said,
8 сар 2, 2013 at 4:02 am
neeree olhod hetsv bna
city said,
8 сар 30, 2013 at 2:43 pm
mash goy ugtei ym baina