Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлээс…

Нэг дүгээр сар 5, 2010 at 4:42 am (Сэтгүүл зүй)

Бидний бичлэгийн орон зай хязгааргүй… Хүн олон зүйлийг  бодож, сэтгэж түүгээ цаасанд буулгадаг.  Тэгвэл Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл ийнхүү ангилагддаг байна.  Мэдээж дэлгэрэнгүй олон зүйл байдаг ч  гол гол хэрэглэгддэг төрлүүдийг орууллаа. Хүн бүрт биш юмаа гэхэд зарим хүмүүст их  хэрэг болдог эссе-ний тухай болон мэдэж байхад илүүдэхгүй  бичлэгийн төрлүүдээс толилуулья.

1. Асуудалд дэвшүүлсэн өгүүлэл

Нийгмийн амьдралын аль нэг хэсэг, ээдрээ төвөгтэй асуудлыг ул суурьтай судлан, түүний төрх төлөвийг товойлгон гаргаж ирэхэд чиглэдэг гэж хэлэ болно. Улс орны амьдралд тохиолдсон өргөн цар хүрээтэй үйл явдал, томоохон өөрчлөлт, дэвшлийн үед асуудал дэвшүүлсэн өгүүлэл аяанпаа гарч ирдэг. Энэ шийдвэрлэх арга замыг эрж хайсан өгүүллийн хэлбэрийг асуудал дэвшүүлсэн өгүүлэл гэж томьёолдог. Нэгэн цогц баримтыг агуулгаа болгож, дүн шинжилгээ хийх замаар тухайн асуудлыг үндэслэн, үр дагавар, ач холбогдол, учир шалтгааныг нээн илрүүлэх, уншигчдад нөлөөлж, итгүүлэн үнэмшүүлэхийн хамт уг асуудлын талаар санал бодлоо хэлж, эргэцүүлэн бодоход уриалсан шинжтэй байна.

2. Аян замын тэмдэглэл

Аян замын тэмдэглэлийг бичигч нь гадаад улс орон, эх орны өнцөг булангаараа аялах явцад ажигласан шинэ сонин зүйл, тухайн орны хөгжил цэцэглэлт, ард түмний аж амьдрал, зан заншил, нийгмийн хөгжлийн үе шат, онцлог, байгалийн өвөрмөц үзэгдэл, зүй тогтоц, үзэгдэл, үйл явдал зэргийг уншигчдад алган дээр нь тавьсан мэт сэтгэгдэл төрүүлж, мэдээлэх, танин мэдүүлэх ач холбогдлыг хангах зорилгоор бичигдсэн төрөл юм.

3. Баримтат кино

Уран бүтээлчдын нийлмэл оюун ухаанаас бүтэж бий болсон урлагийн бүтээлийг кино гэнэ. Баримтат кино нь уран сайхны киног бодвол дүрийн хувьд хязгаарлагдмал, тайзны засал чимэглэл бага уран сайхны арга барил ашигладгүйгээрээ онцлогтой. Улс оронд болон гадаадад болж байгаа, чухал үйл явдлыг үзэгчдэд түүхэн байдлаас мэдээлэх зорилго бүхий кино мэдээлэл, кино нийтлэлийн хэлбэр юм.

4. Захидал

Захидал гэдэг нэр томьёог редакцийн газарт илгээсэн санал хүсэлт, нийгмийн янз бүрийн доголдол, чирэгдэл, өөрт таалагдаагүй нийгмийн болон улс төрийн чиг хандлагууд, хүнд суртал зэрэг уншигч хүмүүний сэтгэлгээний нарийн нандин бүхнийг агуулсан мэдээллийн буцах мөртэй эх сурвалжийг захидал гэнэ. Захидал нь иргэнээс мэдээллийн хэрэгсэлд шууд хаяглагдан ирж өөрийн захидалд тодорхой шаардаж байдаг учраас иргэний сэтгүүл зүйн шинж байдлыг агуулсан бодит байдалд үнэлэлт авах гэсэн бичлэгийн төрөл юм.

5. Зураглал

Орон цаг хугацааны хувьд хязгаарлагдмал хүрээнд сонгож авсан үйл явдалд зохиогч “би” баатар болон оролцох маягаар тухайн мөчид төрсөн мэдрэмж, сэтгэгдэлд тулгуурлан уран сайхны аргаар дүрслэн харуулах зорилго бүхий нийтлэл уран сайхны бичлэгийн төрлийг зураглал гэнэ. Уран сайхны дүрслэлийг оновчтой хослуулан, уран дүрслэлийн хэв маягийг өөртөө агуулсан, уянгын өнгө аяс нэвт шингэсэн, цаг үеийн шинэлэг асуудлыг тусгасан, эх хэлний уран яруу үгээр урлах, дүрслэн харуулах, дүр бүтээх уран зургийн шинжийг өөртөө асуулсан байдаг.

6. Мэдээ

Мэдээ нь тодорхой хугацааны өмнө, уржигдар, өчигдөр, өнөөдөр, улс оронд болон дэлхий дахинд ямар ямар үйл явдал болсон бэ гэдэгт тодорхой хариулагдаж байх ёстой. Эдгээр асуултанд сонины нийтлэлүүд ямар нэг хэмжээгээр хариулдаг ч үндсэн хариултыг зөвхөн мэдээ л хариулдаг байна. Мэдээ нь хэзээ? хаана? юу? хэн? яагаад? яаж? гэсэн асуултын хариу юм. Уншигчдад шинэлэг  мэдлэг өгч буй баримтад тулгуурласан, нэг л үйл явдлын тухай өгүүлсэн, нийтлэлийн хамгийн бага нэгжийг мэдээ гэж тодорхойлсон байна.

7. Найруулал

Оновчтой тодорхойлох чиг шугам нь тодорхой үйл явдал, хүмүүсийн тухай бодит баримтуудад үндэслэн уран зохиолын дүрслэлийн ур маягийн хосолмол аргаар ашигладаг баримтыг уран сайхны аргаар боловсруулдаг, эх сурвалж бодит, тодорхой нэр хаягтай, үйл явдал, дүрийн нөхцөл байдлыг уран сайхнаар яруу дүрслэн үзүүлдэг, мөн үйл явдлын эхлэл зангилаа, туйл, тайлал, төгсгөл зэрэг өгүүллэгт байдаг зохиомжийн элемэнтүүдийг өөртөө агуулдаг, зорилго бүхий нийтлэл уран сайхны бичлэгийн төрлийн томоохон зүйлийг найруулал гэнэ.

8. Нийтлэл

Сэтгүүлзүйн практик үйл ажиллагаанд байнга тусгагдаж байдаг мэдээ мэдээллийн бодит үйл явдал, баримт, үзэгдлийг тусгасан, олон нийтэд зориулсан, гаралтын хувьд тогтмол шинжтэй аливаа бүтээлийг нийтлэлийн материал буюу нийтлэл гэнэ. Үүнээс үзэхэд сэтгүүл зүйд түгээмэл хэрэглэдэг “нийтлэл” нь хэд хэдэн онцлог, утга санаа, өргөн агуулгын ойлголт гэж хэлж болно.

9. Өгүүлэл

Өгүүлэл нь цаг хугацааны хувьд урт удаан хугацааны сонгож авсан баримтад тулгуурлан түүний хөгжил, үйл явц, учир  шалтгааныг гаргах замаар үнэлэлт  өгч, дүгнэлт хийдэг шинжлэлт бичлэгийн төрлүүдийг өгүүлэл гэж нэрлэдэг. Өгүүлэл нь нийтлэл бичлэгийн төрөл зүйлүүдээс сэдвийн хамрах хүрээгээрээ хамгийн өргөн, мэдэллийн багтаамжаараа илүү, танин мэдэхүй, гэгээрүүлэх чиг хандлагыг өөртөө агуулсан бичлэгийн төрөл зйүл юм. Өгүүлэлийн амин сүнс нь баримт, баримтууд байдаг.

10. Сурвалжлага

Сурвалжлага нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал, тухайн цаг мөчийг тод томруун буулгасан цран дүрслэлийн шинжийг агуулсан, үйл явдал, үзэгдэлд сэтгүүлч гэр, ажиглагчаар оролцож үйл явдлыг тодорхой цаг хугацааны дарааллаар онцлог шинжийг нүдэнд үзэгдэж, сэтгэлд буутал дүрслэн мэдээлдэг мэдээллийн бичлэгийн сурвалжлага гэнэ.

11. Сурвалжилсан тэмдэглэл

Шинжлэлт болон нийтлэл уран сайхны бичлэгийн төрлийн аль алиний шинжийг агуулсан зйүлийг сурвалжлага гэнэ. Сурвалжилсан тэмдэглэлд ямар нэгэн үйл явдал, үзэгдлийн талаар хүлээн авагчдад мэдээлдэг “анхны” эх сурвалж нь ямагт зохиолч байдаг. Сэтгүүлч үйл явдлын “халуун цэг”-ээс “сурвалжиж”, түүний гэрч, оролцогчдын сэтгэгдэл, санал бодолд болон өөрийнхөө хувийн ажиглалтад тулгуурлан тэмдэглэдэг.

12. Тайлан

Аливаа хурал цуглаан, чуулган жагсаал, уулзалт зөвлөгөөн шүүх хурал зэрэг мэдээлэл солилцох зорилго бүхий үйл явдлыг сэдэв болгон сонгон авч, уг арга хэмжээний үед юу ярилцсан, илтгэл санал шүүмжлэлийн агуулга юу байсан, хэлэлцсэн асуудлын талаар ямар шийдвэр гаргасан талаар олон түмэнд шуурхай мэдээлэх зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийн бие даасан зүйлийг тайлан  гэнэ.

12. Тайлбар

Зохиол, нийтлэлийн эх бичвэрт хйисэн хэвлэлийн шинжлэх ухааны лавлах, тодруулах байдлаар гол төлөв түүвэр зохиол, дурсамж, баримтат бүтээлд хийдэг нэмэлт мэдээлэл агуулдаг хэсгийг тайлбар гэнэ. Тайлбарыг зохиогчийн зүгээс болон хэвлэлийн газраас хийдэг бөгөөд түүний нийтэлж буй эх бичвэрт хандах хандлагыг илэрхийлэх зорилготой байдаг.

12. Тойм

Тойм бол дэлхийн хэвлэлийн практикт харьцагуй хожуу нэвтэрсэн бичлэгийн зүйлийн нэг юм.  Тойм нь тодорхой нэг асуудал, сэдвээр дагнасан үйл явдал үзэгдлийг өрнөл, хөдөлгөөн дунд нь дүрсэлсэн, задлан шинжлэл бүхий төрөлжсөн бичлэгийн төрөл зйүл юм.

13. Тэмдэглэл

Цаг хугацааны нарийн дэс дарааллыг баримталдаггүй, сэдвийн өргөн хүрээнд сонгож илэрхийлэгддэг баримт, зохиогчид тохиолдсон баяр баясгалан, гуниг гутрал, санаандгүй тохиолдсон үйл явдал, үзэгдлийн талаар уншигчдад мэдээлэх зорилго бүхий нийтлэл-уран сайхны бичлэгийн бие даасан зүйлийг тэмдэглэл гэнэ. Тэмдэглэл нь тусгаж буй зүйлийн талаар мэдээлэх, харьцангуй шуурхай шинж, зохиогчийн гүйцэтгэх үүрэг зэрэг зарим шинжээрээ сурвалжлагатай төстэй боловч сурвалжлага шиг нэг баримтыг бус хэд хэдэн баримтыг сонгон авч, олон талаас нь үзүүлж, уран сайхны өнгө аяс, яруу хэллэгүүдийг чөлөөтэй ашигладаг. Бичих явцдаа үйл явдал болж байгаа орчин тойрны дүр зураг, төрсөн сэтгэгдэл зэргийг оруулсан байх нь чухал.

14. Улс төрийн шог

Улс төрийн тогтолцоог бүхэлдээ, эсвэл нийгмийн үзэгдэл, улс төрийн бүлэглэл, хөтөлбөр, улс төрийн гүшүүдийн увайгүй үйл ажиллагаа зэргийг хурцаар шоглож, илчлэн шүүмжлэх зорилго бүхий хошин шог бичлэгийн төрөл зүйлийг улс төрийн шог гэнэ. Улс орны алдаатай бодлого зарцуулалтыг хууль тогтоомж, нийгэмд хэрхэн нөлөөлөх, эрх баригчдын ард олноо бус, амин хувиа бодсон зан зэрэг төрийн явдлын хойш татагч дутмаг хэв шинжийг илчлэхэ чиглэсэн байдаг.

15. Уран нийтлэл

Байгаль, нийгмийн амьдралын зүй тогтол, шинэ сэргэг үзэгдэл, үйл явдлыг задлан шинжилж, түүний учир утгыг нийтлэл, уран сайхны  аргаар тайлбарладаг тогтмол хэвлэлийн бичлэгийн өвөрмөц зүйл юм. Уянгын уран нийтлэлд байгаль, нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүн байгаль хоёрын харилцан уялдаа холбоо, утга учир, хүний сэтгэлийн нарийн нандин бодол санааг уран сайхны аргаар яруу тод гаргаж өгсөн байдаг.

16. Хөрөг найруулал

Хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулж  байгаа шинэ хүний дүр зургийг гаргах явдал найрууллын энэ хэлбэрийн зорилго юм. Хөрөг найруулалд улс орны аж ахуй, эдийн засаг, соёлын салыарт нэр цуу мандуулсан, шинийг санаачлагч, томоохон эрдэмтэн,  гаргамай жүжигчин, нэртэй ажилчин, малчин, зохиолч гэх төрөл бүрийн хүмүүс гол баатар нь болж тэдгээрийн оюун санаа, дотоод ертөнцийг нээн өгч, зан төрхийг шинжлэх, зураглан гаргахад оршино.

17. Шог найруулал

Шог найрууллын зорилго нь амьдралын сөрөг баримт, үзэгдэл, үйл явдал, асуудлыг нийтлэл-уран сайхны хосолмол шинжээр дамжуулан хошин шрг өнгө аясаар дүрслэн харуулахад оршдог.

18. Шүүмж

Шүүмж бусад төрөл, зүйлүүдээс ялгарах гол онцлог нь бодит байдлын баримтыг шууд авч бичдэггүй, ном, кино, жүжиг зэрэг нэгэнт гарсан, судлагдсан, тусгагдсан, баримт,  үзэгдлийн талаар бичдэгт оршино.

19. Эссе-Төрөгдөл

“Essay” латин хэлний “эргэцүүлэн бодох”, франц хэлний-туршилт, сорилт гэсэн утгатай згнээс гаралтай. Гол шинжийн нэг болох, сонгож авсан сэдвийг хувь хүний үзэл бодолд тулгуурлан гүн ухааны өнгө аясыг илэрхийлнэ. Олон оронд төрөгдлийг гол төлөв улс төрийн сэдвээр зохиогч өөрийн бодол сэтгэгдлээ уншигчдад чөлөөтэй хэлдэг. Ихэнхдээ хэд хэдэн хэсгээс бүрдсэн задгай зохиомжтой, нийтлэл уран сайхны богино хэмжээний бүтээл гэж үздэг. Төрөгдөл бичигч аливаа үзэгдлийн урнаар дүрслэхийн тулд яруу найруулга, ярианы хэлийг ашиглан, элвэв баримт жишээг чөлөөтэй ашигладаг.  Товчоор хэлбэл, сонгож авсан нийгмийн чухал асуудлын талаар зохиогч ямар мэдлэг туршлага хуримтлуулсан , тухайн асуудалд хэрхэн хандаж, юу гэж үзэж байгаагийн илрэл болсон бүтээлийг төрөгдөл гэж үзнэ.

20. Ярилцлага

Ярилцлага гэдэг нь “АСУУЛТ-ХАРИУЛТ-АСУУЛТ-ХАРИУЛТ” гэсэн цуваа бүтцээр сурвалжлагч ярилцагч хоёрын хооронд өрнөж байгаа яриаг хэлнэ. Сэтгүүлч ярилцагч хоёр тодорхой нэг асуудлын  хоёр тодохой нэг асццдлын талаар ОНМХ-ийн /олон нийтийн мэдээллийн хэрэгсэл/ нийтлэл, нэвтрүүлэг бүтээхэд зориулж хийсэн тодорхой зорилго бүхий харилцан ярианаас бүтсэн мэдээллийн бичлэгийн төрөл зүйл юм.



5 Сэтгэгдлүүд

  1. maruk said,

    Баярлалаа🙂 надаа энэ бүгд иx xэрэгтэй байлаа (даxин баярлалаа)

    • Bubahai said,

      Баярллаа😉

  2. da said,

    энэ надад ямар их хэрэгтэй байсан гээч… Яг үнэндээ ингээд олигтойхон бичсэн тодорхойлолт нацагдоржийн номын санд байдаггүй юм билээ. онолынх нь номнууд гэж дутуу алсан могой л гэсэн үг. энэ дээр нэмж захидал, уншигчийн захидал нэмбэл бүр ок болно доо…

  3. badamsuren said,

    бичлэгийн бусад төрөл гээд жижиг бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар мэдээлэл өгөөч. олдохгүй юм.

  4. Oyuka said,

    энэ гэхдээ нээх сайн тус болмооргүй мэдээлэл байна зүгээр анхан шатний мэдлэг гэхдээ зарим нь худлаа байна шүү. уулана нэгэнтээ бичиж л байгаа юм бол мэргэжлийн бөгөөд нухацтай үнэн юм бичилдээ. Тодорхойлтууд нь иймхэн байна гэвэл арай биш л юмдаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: