Setgeld nas baidgui

3 сар 31, 2010 at 8:06 am (Он цагт шидэгдсэн бодол)

Хажуу талд яг зэрэгцэн суусан нэгэн… Тэр хүн байс гээд утсаа чихэлцсэн  ядсан хүмүүстэй зэрэгцэж ирээд утсаа гаргах нь тээртэй. 1 биш, 2 биш, 3 биш… бүр зөндөө гаргаж ирээд хараад л болчихно. Шив шинэхэн сорочикон цагаан цамц, гадуураа ОБЕГ-ын тэмдэг бүхий цэмцгэр шинель өмсчээ. Харахад бас ч үгүй төрд үүрэг хүлээсэн алба хашдаг нэгэн. Хижээл  37-40 эргэм насны хүн лавтай. Тохойг минь хөндөж, бас зайгүй байхад чихэж ирээд утсаа гаргах нь үнэхээр цухал хүрмээр. Миний цухал зарим зүйлс дээр өөрийн эрхгүй төрдөг. /Олон нийтийн унаанд явж байгаа хирнээ хэрэлдэж муудалцах-тэр бол түлхэлцэж шахалдсанаас үүдсэн хэл ам мэдээж. Бас нээх том үүргэвч Read the rest of this entry »

Оноосон холбоос 3 Сэтгэгдлүүд

Харанхуйн-харанхуй дагуулсан аялгуу…

3 сар 27, 2010 at 7:52 am (Он цагт шидэгдсэн бодол)

Ажилдаа ирэх замдаа бидний ярьж заншсанаар Багшийн дээдийн буудал дээр бууна. Өнөөдөр амралтын өдөр болохоор аажуухандаа ажилдаа ирж яваа минь цаг 12.05,  хагасайн.

Энэ буудалруу хаанаас аль зүгээс хэдийд ч дөхөн ирэхэд дуу хуур, элдэв чимээ чангараад ирнэ. Хөл хөдөлгөөн ихтэйг Улаанбаатарчуудаас гадна орон нутгийнхан ер нь тэгээд хэн бүхэн мэдэх биз. Би нэг хүнийг энэ удаад ч бас л харлаа. Тэр хар төмөр хашааг яг буландаж суучихсан, хав хар шил зүүж, өмнөө бөөрөнхий богц тавьсан нэгэн… Хаа нэгтээ  бидний сулхан мэдэх  аялгууг баян хуураар эгшиглүүлнэ. Түүний “ажлын” өдөр магадгүй надаас урьтаж эхэлсэн байх. Нүд минь  түүний богц гэмээр хүүдийрүү өөрийн эрхгүй туслаа. Доторлож бас ч үгүй хүний гар хийхэд эвлэгхэн, бүр цаашлаад унагаж хаягдахаас сэргийлсэн гэмээр гүзгий нямбай хийгдсэн сав аж. Тэрээр өчүүхэн ч болов найдвар өвөрлөж, царайндаа ширхэг гуниг агуулалгүй аялгуугаа үргэлжлүүлсээр… Түүний тухай бодол сэтгэл өвтгөсөн. Учир нь түүнийг өрөвдөөд зогсохгүй өөриймсөж хэн бүхнээс хамгаалмаар санагдсан. Read the rest of this entry »

Оноосон холбоос 4 Сэтгэгдлүүд

хайртай хэвээр байж…

3 сар 25, 2010 at 7:15 am (Утгауянга)

…өлмий дээрээ гишгэн түүнтэй эргэлдэн наадлаа. Гайхалтай дуу хоолойнд нь уярч, хорвоо ертөнцийг умартан алсална. Би үгээ зөөж, сэтгэлээ барилгүй түүнд ууссандаа итгэж ядан тэмдчинэ. Сэтгэлээ шулуун гэгчин өгөөд тэр чигээрээ хувцсаа тайлан тийнхүү уягдлаа… Гараасаа хөгжмийн аядуу эгшгийг “бариад”, салхи татуулан эргэлдэнэ. Эрх чөлөө сэтгэл мэдрэмжийн оргил дурсамж ийнхүү амилалаа… Хэзээ ч мартахгүй  дахин сэргэсэн он цаг, алд биеийн эрхэмсэг ГЭРЧЛЭЛ минь БИ ЧАМД ХАЙРТАЙ, ДУРТАЙ ХЭВЭЭР ЭЭ байжээ…

Оноосон холбоос 3 Сэтгэгдлүүд

Би түүнд хайртай хэвээр юм байна-1

3 сар 17, 2010 at 9:28 am (Утгауянга)

Яагаад ч юм бэ би түүнд  шуналтай нь аргагүй дурладаг. Бүр түүнийг хараад уярдаг, уйлдаг… Нэгэн цагт намайг өөртөө урвуулж дурлуулж явсан. Гэхдээ хэдээээн жилийн өмнө хаяад л одсон. Түүний тухай бодож, мөрөөдөж олон жилийг ардаа ч үдсэн… Хэзээ нэгэн цагт надад ирнэ гэдэгт би эргэлзэж, ямарч найдлагагүй зөвхөн дурсамжийг сөгнөж суудаг. Тэр ямар гайхамшигт гээч? Би түүнтэйгээ байхад бүх зүйлийг умартдаг… Тэр энэ биеэр минь намайг өөрийнх болгож, яг л ховсдсон юм шиг урин дууддаг. Амьдрал яасан их гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр гээч? Би түүнийгээ биширч ханадаггүй, тэр надад эрх чөлөө хязгааргүй тэмүүлэл, тансаг эрхэмсэг эрхэм бүхнийг өгдөг. Би түүнд хязгааргүй их хайртай… Дахин учрахдаа би өөрийгөө умартаж, энэ биеэрээ түүнд дахин сөгдөхийн чинээ бодсонгүй. Урьд орой би түүнтэйгээ дахин учирлаа… Read the rest of this entry »

Оноосон холбоос 3 Сэтгэгдлүүд

Bestseller-Шилдэг борлуулалттай 10 ном

3 сар 10, 2010 at 11:20 am (Ном)

  1. “Эртний түвдийн залуужуулах нууц жор                                                      Орч: Т.Цэнд-Аюуш                                                                                                  Үнэ: 4500
  2. Энэхүү номноос хурандаа Брэдфордын аяллын тухай бичсэн Петер Килдерийн ном эхэлж байгаа бөгөөд 73 настай Баруунд буцаж ирэхдээ 45 настай мэт болж залуужаад ирсэн хурандаагийн аялалын тэмдэглэл, нууцын тухай өгүүлэх болно.   Тэр яаж ингэж залуужиж, цаг хугацааг буцаан эргүүлж чадсан юм бол? Үүний нууц нь эртний Түвдийн нэгэн дасгал оршиж байсан бөгөөд тэр дасгал нь тун энгийн, хэн хүн хэдхэн минутын дотор л хийчихэж дөнгөхөөр зүйл байсан юм.

    Read the rest of this entry »

Оноосон холбоос 3 Сэтгэгдлүүд

Tengeriin dagina bi

3 сар 3, 2010 at 8:37 am (Утгауянга)

Би өөрийгөө тэнгэрийн дагина гэж боддог. Учир нь би тэнгэрлүү дүүлэн, эргэлдэн  наадах дуртай. Эргэлдэн наадах нь ер бусын үзэсгэлэнг бас эрхэмсэг төгөлдрийг илтгэдэг. Би хаяа хязгааргүй уудам ертөнцөд зөөлөн аялгуутай нь ханьсан уян бүсгүйн дүрийг бүтээдэг. Хорвоо ертөнц тэр чигээрээ хосын айзамд намайг аргадан, аязын аядуухан хэмнэлдээ тааламжтай тэнүүчлүүлнэ. Хөл дор үүл гишгэгдэж, нарны алтан туяатай хөх цэнхэр хязгааргүй оргилд би дүүлнэ.  Би дахин мэндэлдэг… Хэн ч миний мэдэрдэг тэр төгөлдөр оршихуйг мэдрэхгүй. Даашинзны хөнгөн давалгаа салхи сэвэлзүүлэн уудамд намайг чимнэ. Сор сондор гэх цалин цэнхэр огторгуй бие сэтгэлийг минь эрхсийн нэгээр өргөмжлөнө. Тэнд би тод гэрэлтэнэ, тэнд би гэрэлийг түгээнэ. Эрх наадгайг эрхэст амьлуулсан би сэтгэлдээ “Тэнгэрийн дагина”.  Хөг аялгуунд хүлэгдэн өөрийгөө бэлэглэсэн хүүхэн хонгор. Хүн төрөлхтөнд энэ агуу мэдрэмж байдагт би бахархдаг. Хүй орчлонд энэ бүхэн байдагт талархал төрөхүй. Асгасан бороонд ус буцааж хөглөгдөх, аянгын гэрэлд үзэсгэлэн бүтээж аргадах, уйтгар гунигийг сэргээх хөгжим ая данги, аз жаргал бүтээгч зүрхний горхи үүгээр хөглөгдөн урсдаг агуу… Бийрээр зурагдан хүмүүн төрхөө олохдоо хамт ирсэн бодол. Балчир насны хүслэнт МӨРӨӨДӨЛ, бие сэтгэлийн хөг эмзэг эрхэмлэл энэ бол бүжгийн гайхамшигт талбар…

Оноосон холбоос 3 Сэтгэгдлүүд