Шүүдэр бөнжигнөсөн өвс…

5 сар 6, 2010 at 11:46 am (Шүүдэр бөнжгөнөсөн өвс...)

“Шүүдэр бөнжигнөсөн өвс…”

Үнэхээр шүүдэр бөнжигнөсөн өвс ямар үзэсгэлэнтэй гээч? сэтгэл алдам байгалийн сайхныг харахаар өөрийн эрхгүй хүн болж төрсөнөөрөө бахархах сэтгэл төрдөг. Шүүдэр бөнжигнөсөн өвс миний сайхан нутагт л байдаг. Замын унаанаасаа буугаад нутгийнхаа хөрсөн дээр хээнцэр туфлээ тайлаад, даашинзныхаа хормойг өргөөд алхах ямар сайхан гээч. Хөдөө нутагтайгаа уусах нь энэ байх. Хэн ч харсан намайг хотын нэгэн гэж хэлэхээр. Гэхдээ би морь унах, усанд шумбах, үнээгээ саах, гүүгээ барихад ямар их баярладаг гээч. За тэгээд гоо энгэсгээ арилгаад, үсээ дээш нь шуугаад ажилдаа орохдоо хөдөөний бондгор бор нэгэн  болж хувирна. Өө нээрээ бор болдгүй юм байна. Цагаан хүн улаан ягаан болдог шүү дээ. Яагаад ч юм, би маш энгийн зүйлд дуртай. Хөдөө нутаг үнэхээр сайхан.

Тэнд ертөнцийн амгалан бүхэн, үзэсгэлэн бүхэн, ариун бүхэн байдаг. Малын бууц үнэртсэн зэрлэг онгон тал надад  хэн гэдгийг минь мэдрүүлдэг. Аргалын утаа ямарч гоо үнэртэнгээс илүүтэйгээр тансаг санагдаж, бүхнийг ариусгадаг шиг… Өглөөний нар дууч шувуудын шулганаатай шинэхэн шүүдэртэй хамт ирэхэд сөхөрч суугаад мөргөмөөр санагддаг.

Би ийм л хүн…

Сайхан, хөдөө нутгийнхаа тухай… Read the rest of this entry »

Оноосон холбоос 8 Сэтгэгдлүүд

Охиддоо бичсэн захидал

5 сар 1, 2010 at 8:08 am (Хар бэхтэй үзэг)

Сайн байцгаана уу? Шинэ зэрэглэл нэмээд, шинэ зүйлүүдийг бичихээр шийдлээ. Уг нь бол ийм “хатуу” сэдэв хөндөж блогтоо бичих санаа ерөөсөө байгаагүй. Гэхдээ надаас гардаг бас нэгэн зүйл болохоор…


Охид минь ээ?!?

Монгол туургатны хацар гоо хатад минь ээ. Та бүхний минь үзэсгэлэн гоо, авьяас билэг, саруул ухаан,  уужим сэтгэл тань төгөллөр байна уу? Ивийн сайхан ааль, ургийн ариун голомт тань бат байна уу? Аль эсвэл ухаан бодол тань булингартаж, уужим сэтгэл тань харалган болж, уй гашуун нулимстай, өнгө мөнгөний хорвоод  “сохор” болчихсон явна уу? Өөрсөднөө ч мэдэхгүй, буруу бусармаг, ухаан бодлогогүй үйлдэлд хөл алдаж эндэж явна уу?

Та нарын минь ариун бие цогцсонд тань ямар олон зүйлийг багтаан байдаг гэж санана. Амьдралд алдаж, бүдэрч явсаар л байх уу? Read the rest of this entry »

Оноосон холбоос 8 Сэтгэгдлүүд