1998 он /шүтээн/
Цаг үе гэж сонин эд шүү… Эгэл жирийн л орчинд бага насаа үдсэн. Уугуул нутаг минь Дархан. Тэндээ төрж, тэндээ өсч их сургуулийн намар харин Улаанбаатарт эхэлж байлаа… Миний бодлоор тэр үед уб-гийнхан илүү хөгжилтэй байдаг байсан шиг санагддаг. Ах маань хотоос амралтаараа ирэхээр хэдэн сонсдог дуутай /сд тоглуулагч/… бас их плакат авчирдаг байсан /тэр үеийн сонсдог байсан хамтлаг дуучид, спортын одод гээд л…/ Ахыг ирэхээр байрныхан мэддэг байсан, инээдтэй л дээ. Манай ах урлагийн сургуульд сурдаг байсан л даа/хөгжимчин/. Аав маань хөгжимчин… Тэгээд гэрт том том өсгөгч тавиад аавтай дуу, болон хөгжмийн талаар их ярилцдаг байсан. Тэгээд л байрны хүүхдүүд мэддэг байсан юм. Ахын маань диваажин тэр л байсан болов уу гэж би боддог. гэртээ хоолоо хийлгүүлээд, дуугаа сонсоод, гэр бүлийнхэнтэй элэг бүтэн… Тэгээд л амраад дотуур байрлуугаа явдаг байсан.
Тэр үед өрөөний ханаа плакатаар дүүргэх гээд ахыг ирэх болгонд захидаг. Ах ирэх бүртээ авчирсаар дүүрсэн дээ ккк… ХҮҮХДҮҮД ОРЖ ИРЖ ҮЗЭХ ИХ ДУРТАЙ БАЙЛАА ЯАГААД ГЭВЭЛ ТЭНД УРЛАГ СОНИРХДОГ ХҮН Ч СПОРТ СОНИРХДОГ ХҮН Ч БАЙДАГ БАЙСАН ЮМ ШИГ БАЙГААН. Миний хувьд нэг цагаан кассетны шүдийг элэгдтэл сонсож байсан юм. ТЭР БОЛ BSB БАЙЛАА. Ямар их сонсдог байлаа даа… Ёстой улаан фен… Ялангуяа Ник гээд л кккккк сүртэй юм болно ш дээ. Тэр үеийн шаргал үст залууг бүхий л эмэгтэйчүүд хүндэтгэдэг байсан биз ээ… Ингээд нэтээс хэдэн дуу сонсож байгаад гэнэт эргэн дурсахаар шийдлээ.
ӨРШӨӨ…
2009 он. Тэнгэр сүсэглэсэн цаг үе. Хэн ч мэдэхгүй тэр ертөнцрүү өнгийн орж, сэтгэлийн гэгдэх бузар бүхнийг үргээх гэж өөрийгөө зориуллаа. Бүх насаараа хадганд мөргөж, сүүнд орж, ууланд гарч, уран цэцэн шүлэгч нэгэн боллоо. Бүхний сайн сайхны тулд, өмгөрч шаналсан сэтгэл, өвчин зовлонгоо гээж сүсэг дор бөхийлөө. Хувь тавьлан гэж хар бүхэнд хариу өгч өөрийгөө сүглэж явна. Цэл залуухан эд халуун хүүхэн хонгор биед минь заримдаа ертөнцийн бүх зовлон дэндүү хүнд санагдах үетэй… Гэвч энэ бол нүгэл гэмшлийн харгуй. Унд