Г.Аюурзана: Миний энэ сэдвээр бичсэн анхны роман
“Бөөгийн домог”
Таны “Бөөгийн домог” роман хэвлэгдэж гарлаа. Бөө мөргөлийн сэдвээр бичигдсэн Монголын анхны роман гэлцэж байна. Ном бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?
– 2002 онд бил үү дээ, манайд шатахуун экспортолдог байсан ЮКОС гээд Оросын том компани байв даа. Ерөнхий захирал нь шоронд ороод бөөн дуулиан болоогүй юу. Буриадууд тэр явдлыг бөө нарын оролцоотой хэрэг байсан гэж одоо хэр ярьцгаадаг юм. ЮКОС-ынхон Зүүн Саяны нурууны хойно байх Түнкийн хөндийг дайруулан нефть дамжуулах асар том хоолой барихаар болоод байж. Хоолойг тавихын тулд бөө нарын онгод шүтээний олон газрыг эвдэж дэлбэлэх болсон юм билээ л дээ. Нутгийнхан эсэргүүцэж бүр жагссан боловч олигархуудыг дийлсэнгүй. Эцэст нь баахан буриад бөө цуглаад Түнкэд том тайлга хийж. Дараахан нь Ходорковскийг баривчлаад шоронд хийчихсэн, нөгөө хоолой тавих ажил ч зогссон, цаашаа юу болсныг дэлхий даяараа мэднэ дээ. Анх намайг Байгал нуурын Ольхон аралд очиход энэ яриа намжаагүй байсан юм. Тэгэхэд л бөөгийн тухай зохиол бичье гэсэн санаа анх төрсөн.
Романаа бичих сэдэл тань Байгал нууртай холбоотой байх нь ээ?
– Тэнд Бурхан хад гээд далай руугаа түрж орсон, өвөрмөц тогтоцтой хад бий. Эртнээс нааш бөөгийн гол шүтээн гэгдэж ирсэн газар. Очсон хүн бүр ямар нэгэн сайхан эрчим хүчийг мэдэрдэг, тэр хадыг тойрч гороолчихоод унтахад этгээд юмс зүүдэлдэг тийм сонин газар гэгддэг л дээ. Бөөгийн тухай романы үйл явдал өрнөхөд хамгийн тохиромжтой газар гэж би сонгож авсан. Улаан хувьсгалаас өмнө бол энэ арал Төв Азийн бөөгийн сүүлчийн амьд голомт байсан юм билээ.
Яагаад дархадыг биш, Байгал нуурын буриад бөөг сонгож авсан юм бэ? Уг нь Хөвсгөлийн бөө нар илүү ойрхон биш үү?
– Буриадуудын амьдралыг, тэр тусмаа баруун буриадуудыг манайхан сайн мэддэггүй. Тэд бол шарын шашинтай Ага, Хорийнхноос их өөр, ярих аялга нь ч зөрүүтэй. Цорын ганц шүтлэг нь бөө мөргөл байсан, тэр нь хоригдож хавчигдаад, сүүлдээ загалмай зүүцгээсэн, Монголоос маш эрт таслагдсан хүмүүс. Тосгоны сургуулиудад буриад хэлийг ёс төдий заадаг, хөгшчүүл нь ч гэсэн бүрэн оросжчихсон, үндсэндээ бөө мөргөлөөс өөр үндэс угсааг нь хадгалж сануулах юу ч үлдээгүй улс. Тиймээс энэ нутгийн бөөгийн амьдралаар дамжуулж тэр хавь нутгийн уугуул буриадуудын сүйрлийг, цаашилбал их гүрний бодлогод золиослогдсон жижиг үндэстний хувь тавилангийн тухай эргэцүүлэх сэдэл уншигчдад төрөөсэй гэж бодсон хэрэг. Read the rest of this entry »
Өнгөрсөн 7 хоногийн борлуулалттай 10 ном
1. Эртний түвдийн залуужуулах нууц жор
Орч: Т.Цэнд-Аюуш Үнэ: 4500
Энэхүү номноос хурандаа Брэдфордын аяллын тухай бичсэн Петер Килдерийн ном эхэлж байгаа бөгөөд 73 настай Баруунд буцаж ирэхдээ 45 настай мэт болж залуужаад ирсэн хурандаагийн аялалын тэмдэглэл, нууцын тухай өгүүлэх болно. Тэр яаж ингэж залуужиж, цаг хугацааг буцаан эргүүлж чадсан юм бол? Үүний нууц нь эртний Түвдийн нэгэн дасгал оршиж байсан бөгөөд тэр дасгал нь тун энгийн, хэн хүн хэдхэн минутын дотор л хийчихэж дөнгөхөөр зүйл байсан юм.
М.Амартайван Үнэ: 5000
Өдөр хоногийг нэг нэгээр нь үрж гарзадвал эцэстээ юунд хүрэхийг Вайлд мэдсэн боловч нэгэнт хожимдсон байсан. Гэр бүл, өмч хөрөнгө, хайр хүндлэл, амьдрах урам зоригоо бүгдийг нь алдаж, 46 насандаа дампуурлаар амьдрал нь дууссан билээ. Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой. “Өнөөдрийн нэг өдөр маргаашийн хоёр өдрөөс ч үнэ цэнэтэй. Өнөөдрийн би ирээдүйн намайг бүтээнэ.” гэж зохиогч үнэн онож хэлсэн. Бид өнөөдрөө хамгийн үр бүтээлчээр өнгөрүүлж, сор бүтээлээ болгож чадна.