Онож хэлсэн үнэн үг хэрүүлийнх хараалынх магтаалынх алийнх ч бай БИ өөртөө үлдээлэг…
Н.Оюун-Эрдэнэ
“Миний Монголын залуус”
Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна
***********************************************************************
Ч.Дагмидмаа : Монгол хүн та дээшээ суу
Монгол хүн та дээшээ суу
Морин хуурандаа ойрхон суу
Шагайн дөрвөн бэрхэнд аз увьдис бууж
Шандаст хүлгийн зоонд ардын дуугаан аялдаг
Дэлгэн барьсан хадагных нь өнгөнд тэнгэр гэрэлтэж
Дээшээ харсан алганд нь дэлхий бүхлээрээ багтдаг
Дээлтэй хөх өвгөд минь гаанс хөөргөөрөө гоёж
Дээрээ тоонотой гэртээ зуун зууныг элээсэн
Монгол хүн та дээшээ суу
Морьтой сүлдэндээ ойрхон суу…
Унасан хүлгийнх нь тэргүүнд сар бууж
Ууж суугаа аягатай цайнд нь нар хөвдөг
Уйлсан хүүхдээ галынхаа цогонд ширэглэж
Ус голынх нь чулуугаар домнож өсгөдөг
Уужим талын цээжийг гэрийнхээ бууриар тамгалж
Унь ханаа шаргиулан нүүж дөрвөн цагийг уяраасан
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Атганаас буусан шагай дөрвөн бэрх буутал
Ардын дуугаан дуулж хуурынхаа аялгуунд дэлгэр
Алтан намрын шүүдрийг мөнхийн ус болтол
Адис жанлавий нь хүртэж хурмастын доор залбир
Эргэн төрөхгүй аялгуу зүрхнээ дахин эгшиглэж
Энэ хаврын уулсыг өнгөөн хувилтал дуул…
Ээж ээжийн хайр дэлхийн мэлмий нээж
Энэ цагийн Монголын зовлон холхнуур тойрог
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Морин хуурынхаа дэргэд суу…..
ЯААНА ДАА… хөөрхийлөлтэй хүүхэн
Ажлаасаа тараад үсчин /хороолол 3,4-д PARADOX-ийн тэр хавь/ орох санаатай явж байтал холоос нэгэн цагаан сахалтай өвөө эв хавгүйхэн тамхиа хэн нэгний тамхитай нийлүүлэн асааж байх шиг… Холоос сайн харагдахгүй, өвөөгийн үрчийж, харласан гар нь үл ялиг чичрхийлж байгааг, бас юунд ийнхүү хичээж байгааг харах гэж яарлаа. Дөхөөд иртэл нэг муу /тэр надад хэн ч, юу ч биш санагдсан учир/ хүүхэн миний л үе, хээнэггүй өвөөгийн урдаас тамхиа сороод асаалгаж байна хө… Харангуутаа түүний дэргэдүүр надаас түрүүлж явсан хүмүүсрүү санаа зовон харлаа… 2 бүсгүй нэлээд санаа зовсон байдалтай хоорондоо жийг жууг хийгээд өнгөрлөө. Өөр хүн алга. Хөөрхий өвөө туслах гэсэн санаатай л тийнхүү хичээж охины охин болохоор тэнэг монгол хүүхний төлөө чичирхийлэн зогсож байгааг хараад өөрийн эрхгүй нийгэмийн онцгой тусгалыг агуулсан фото зураг байдаг түүнд багтаачих юмсан гэж санаа төрлөө. ЯМАР ИХ ХҮМҮҮСИЙН УНДУЙЦЛЫГ ТӨРҮҮЛЭХ БОЛ ОО? хэнэггүй цааш тамхиа сороод алхах түүнийг үзэн ядсандаа нүдэндээ хорсох шиг боллоо. Ийм хүмүүсийн тархируу чүдэнз зурж хийж үзмээр санаглдаа. Түлж, өвтгөж мэдээ оруулмаар болох юм. Ээ дээ, гутмаар явдлыг хараад бичмээр санагдлаа, тэгэхгүй бол байдаг л зүйл мэт бүгд чимээгүй байх гээд байна…