“Залуу хүний ширээний ном”

Арван хоёрдугаар сар 27, 2009 at 9:56 am (Ярилцлага)

Багш овогт Пүрэвдоржийн БАЯСГАЛАН

– НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн

– ЭМШУИС-ийн АУС-ийн VI дамжааны оюутан

Гаргасан амжилтууд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2008-2009 оны тэтгэлэгт оюутан.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2007-2008 оны эрдэм шинжилгээний салбарт “Шилдэг судлаач оюутан”
  • “Алма Матер-2007” Монгол улсын оны шилдэг оюутан
  • Голомт банкны 2006, 2007, 2008 оны тэтгэлэгт шилдэг оюутан.
  • БСШУЯ-ны сайдын нэрэмжит 2008 оны шилдэг бүтээл, залуу судлаачийн судалгааны грант
  • Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан
  • ОЭШХ-ний хурал, их дээд сургуулиудын хооронд зохиогддог эрдэм шинжилгээний “Эврика”, “Мастер”, “Хүрэлтогоот”, “Discovery” хурлуудад тус бүр тэргүүн байр, “The 10th International Congress of the Asian Society of Clinical Pathology and Laboratory Medicine”, “Radiotherapy”, “Innovation” зэрэг олон улсын хурлуудад шалгарсан.
  • ЭМШУИС-ийн захирлын 2006, 2007, 2008 оны нэрэмжит цалинт, шилдэг оюутан
  • МАСЗХ-ны 2008 оны оюутны дээд шагнал “Алтан-од” медаль.
  • Г.Зуунай агсны нэрэмжит шагнал
  • Хөх сүлд соёл сангийн тэтгэлэг

П.Баясгалан: “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа”

Өдрийн мэнд. Юун түрүүнд худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд дуусах гэж байгаа номоо дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Өдрийн мэнд, баярлалаа. “Залуу хүний ширээний ном” өөрийн орон болон дэлхийн өнцөг булан бүрт Монголын нэрийг өндөрт өргөн сурч, ажиллаж байгаа 50 гаруй багш,оюутан залуусын хамтарсан бүтээл болсон нь энэ номын хамгийн гол ач холбогдол юм.  Олон хүний хөдөлмөр сэтгэл шингэсэн,

үнэхээр энэ төрлийн мэдээлэл нийгэмд хэрэгцээтэй байсан учраас хүмүүст хурдан хүрч байгаа юм болов уу. Анх бид “Дэлхийн иргэн” нэртэй ном бичихээр төлөвлөж байсан. Гэвч юун түрүүнд өөрсдийгөө “хүн” болоход хамгийн гол нөлөө үзүүлсэн “хурцлагч” зүйлсээ нэгтгэж залуустаа хүргэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь “сонгодгууд” хэдэн зууныг дамжин хүн төрөлхтнийг гэгээрүүлэн үнэ цэнэ нь улам өссөөр, гялалзсаар ирсэн юм. Хамгийн энгийн жишээ гэвэл залуу хүн Адам Смитын “Үндэстний баялаг”, Шарль Монтескьегийн “Хуулийн амин сүнс” уншиж танилцсан байхад хэнтэй ч нийгмийн ухааны үндэс болсон эдийн засаг, хуулийн талаар яриа өрнүүлж, нийгмийн ямар ч ороо бусгаа үед өөрийн амьдралаа аваад явж чадна. Александр Дюмагийн “Монте-Кристо гүн”-г уншсан залуу хүн хэзээ ч амьдралын буулган дунд нугдайн, зорилго тэмүүлэлгүй, “ажилгүй” амьтан суухгүй. Цорын ганц эмэгтэй, 2 удаагийн Нобелийн шагналт, суут хими, физикч Мари Кюригийн амьдралыг уншсан охидууд хэзээ ч тамхины утаа манан болсон Bar-д сууж цагаа үрэхгүй, 15 настайдаа гаргасан өөрийн бүх амьдралын турш хийх 500 жилийн ажлын төлөвлөгөөг 65 гаруйхан наслахдаа давуулан биелүүлсэн Оросын эцэг болсон их эрдэмтэн Отто Шмидтэй “уулзсан” хөвгүүд шөнөжин компьютрээр хоорондоо буудалцаж хонохгүй байсан.  Стивен Спилбергийн кинонуудаас үзсэн хүн Солонгос савангийн дуурь үзэж цаг заваа үрэхгүй. Товчхондоо:     Ер нь хүн юу үзэж харж, уншиж, хэний үгийг сонсож үнэт зүйлээ болгосноос тэр хүний амжилт цаашлаад амьдралын зам мөр нь шууд шалтгаалдаг. Алберт Эйнштейн “Би тийм агуу ухаантан биш. Зүгээр л сониуч зантай хүн” гэсэн байдаг. Уншихад сонирхолтой байхаар бичих гэж хичээсэн. Бидний хамтарч хийх зүйлс үүгээр дуусаагүй. Одоо “Дэлхийн иргэн” номондоо ороод байна. Ер нь удахгүй хэн нь хэн байсан, юу нь зөв байсныг хүмүүс ялгаж, салгаж чаддаг болно оо. Тэгээд ч одоо чадалтай, зөв бодолтой хүмүүс нь ямар ч зогсоох хүчгүйгээр түрэн гарч ирэх цаг болсон. Үүнийг шинэ үеийн залуус хийнэ. Одоо “хүн ам зүйн цонх үе” буюу ойрын жилүүдэд Монголын хүн амын дийлэнхи хувийг залуучууд, хөдөлмөрийн насныхан эзлэх юм. Энэ чухал эгзэгтэй үе хориодхон жил үргэлжилнэ. Үүнээс цааш “хөгшин” Европын араас орох нь. Иймд залуус манай ирээдүй биш “одоо үе” ч болж байгаа тул толгойг нь зөв цэнэглэж, чиглүүлэх хамгаас чухал асуудал болоод байна. Энэ дашрамд Монголын залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн Р.Энхбат захиралтай Адмон хэвлэх үйлдвэр, Монголын Оюутны Холбооны хамт олон болон бусад номон дээр хамтарч ажилласан эх оронч, элэг нэгт залуустаа гүн талархал илэрхийлье.

-Таны  бодлоор эх оронч үзэл гэж юу вэ?

Би морин хуурдаж, бөхчүүд дэвж, морь янцгааж, Чингис гэж цээжээ хоосон дэлдэх, хужааг зайлуулъя гэж халамцуухан хашгирах залуусыг эх оронч биш гэж ойлгодог. Согтуу иргэнээр Монгол яах вэ дээ. Залуу хүний хувьд хамгийн чухал эх оронч үзэл бол эх орондоо хэрэгтэй хүн болгож өөрийгөө бэлдэх юм. Тэгэхдээ зүгээр ч нэг биш, энэ өрсөлдөөний хавтгай дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бэлд. Монголын зах зээлийг бариад байгаа харийн орныхныг шударга өрсөлдөөнөөр шахаж гаргаж чадахаар бэлд. Үүний тулд хүн төрөлхтний оюуны их мэдлэгийн охь дээжийг хүрт. Тэдэнтэй бүх талаар өрсөлдөх чадвартай болохын зэрэгцээ харилцаж ч сурах хэрэгтэй. Үүн тулд мөн л дэлхийн хүн төрөлхтний оюуны “судраас” хүрт.    Ахиад хэлье.

Залуу та үнэхээр эх оронч үзэлтэй юм бол ОДООХОНДОО:

“ЭХ ОРОНДОО ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭЖ” эх оронч үзлээ харуулцгаая.

Баярлалаа. Дараагийн номоор нь уулзах ерөөл дэвшүүлье.

2 Сэтгэгдлүүд

  1. Orgil said,

    Shan niitlel bna, bayarlalaa!

  2. Serel said,

    serel hodlood bna xaxa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: