chi mini miniih shuu…

Нэгдүгээр сар 16, 2011 at 2:40 am (Хөг эгшиг)

 

Үг нь таалагдлаа.

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Их хотын нэгэн шөнө…

12 сар 10, 2010 at 3:57 pm (Хар бэхтэй үзэг)

Олон хүний амнаас pc тоглоомын газрын тухай сонсдог… Тэр газар сайн нэртэй байсныг мэдэхгүй юм. Их хотын нэгэн үдэш тэр газарт хальт орох боллоо. Эр хүйстэй бүхэн л мэддэг энэ тоглоомын газрын тухай тийм ч их мэдлэгтэй биш. Ямартаа  гэр бүл, аав ээж, ах эгчээ зовоосон донтсон нэгэн эндээс төрдгийг эрхгүй гадарлана… Миний мэдэх нь контор гэж нэгэн тоглоом байдаг, бас ра ч билүү… Энэ шөнө тохиолдлоор би pc тоглоомын төвд орж ирээд сууж байна. Найз залуу найзтайгаа уулзах нэрийдлээр орж ирсэн энэ газар сэтгэлд бууж байснаас илүү юм гээч,,, Нэлээн том заал бүхий энэ газар яг хотын төвд орших бөгөөд улмаар Тэнгис кино теарттай ойрхон юм байна. 2 давхарлуу яг орцоор явж байгаа юм шиг. орно.. Хаашаа орж байгаагаа мэдэхгүй дагаад л… Хаалга нээгээд ортол манан мэт тамхины утаа биднийг угтлаа. Залуус найзаа сүлжилдсэн олон эгнээ pc дотроос хайна… Энд бараг 100 pc байна  маш олон юм. Бүгд л улангартаж урагш харан сууцгаан бас орилолдоно. Энд бараг амьдарч байгаа гэмээр… Хоол унд байна, түүнд нь пирошки ороомог бэлэн гоймон зарж байх,.,. Хүсвэл үйлчлэгч хүүхэн дээр очоод гоймонгоо бэлэн болгоод идэж болно. Бас ороомог пирошкигоо халаалгаад идэж болох аж. Тамхины утааг эс тооцвол дулаахан таатай байж мэдэхээр… Би хэсэг зуур орчныг ажин хүмүүсийг харлаа. Цаг яг 23.05 болж байна. Хэн ч гэрлүүгээ явахгүй бололтой яарсан шинжгүй байна. Маргааш ажилгүй амралтын өдөр гээд энэ хэд тоглох нь… Би хэсэг хүлээснээ нэт олж суухаар шийдлээ. Олон зүйл толгойд эргэлдээд… Энэ газрын тухай дүү маань ч хүртэл мэдэх байхдаа гэж бодохоор дотор харлах шиг болно. Хажуудаа кетчуп асгасан 3-4 пирошки тавьчихсан, тэрийгээ идэхгүй тоглоомондоо улаараад.. Хэн ч юм ирээд хазаад л, тоож байгаа юм алга!!! Дотроо бүр худалдаа явуулж байх юм. Уух юм бол төрөл төрлөөрөө…  Мэдээж л дээ, улаарсан pc-чид уух юмаар дутаж болохгүй байх. Явах цаг боллоо. Эд нэг цаг тоглоод болсон бололтой… Маргааш хагассайн, ажилчин сурагч оюутан гээд л бүх насныхан энд байна. Амралтын өдөр болоод ийм их хүн байна уу ямартаа ч ИХ ХОТЫН ЗАЛУУСЫН ТЭН ХАГАС НЬ ийм газарт нэгэн шөнийг өнгөрөөж байгааг би мэдлээ. Энэ биш үүнээс гадна ямар олон газар ийнхүү чуулсныг бодохоор үнэхээр харамсмаар байлаа. Энэ төрлийн бизнес эрхлэж байгаа улс хэрхэн хөлжиж байгаа илт байлаа… Их хотын нэгэн  шөнө өө…

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

Nadaar iim sonintoi…

12 сар 4, 2010 at 5:12 am (Хөг эгшиг, Хөх зүрх инээв, Nadaar iim sonintoi-temdeglel) ()

Sain baitsgaana uu? blogtoi bolood neg jil boltson bna shdee oird blogooroo orsongui. Bas gerees gaduur hun bolood yavjiina. Emegtei hun ee gej… Uuriin gesen amidralaa zohioh shiidveree gargaad bagagui hugatsaa ungurchluu… Dotor mini tsagaan gegeehen buh zuil gereltei. Az jargal neg neg udruur irseer… Zuuden amidral belgelesen ezen chamdaa bayarlalaa. Minii huleesen hun CHI MINI BAIJ CHADSAN shuu!!! Odoo nadad uur yuch hereggui. Er busiin tolov daruu-uhaalag turhnuus horvoogiin yamar aguu uudam bolohiig olj harsandaa itgej yadan yavna… Miniihee setgeld tavtai moril! haalgaa neelee chamdaa… Gomdooj baisan ue buhniihee umnuus uuchlalt eriye…

Uuriinhuu yag odoo sonsoj baigaa durtai duugaa oruullaa. Medne dee-UUCHLAARAI!

OIRD-  surgalt ene ter bas shine ajil shine hamt olon geed yavj baina. Blogtoo ter bur orj chadahaa bolichloo. Shine jil yu yugui irchihlee. Saya ajil bagatai baihaar ni garaad irlee. Naizuudiinhaa shine jiliig zohion baiguulah uureg avchihsan bas. Sudlah heregtei ajil ene baina… Hugjim sonsoh zav garahgui bgaa bolohoor suuliin ued sonsoj baigaa duunuudaa oruulahaar shiidlee. Margaash naiz ohiduud zaluuchuudtai ni  boondoo agaart garah tolovlogootei odoo ochij uulzahaas. Ireh 7 honogt nz zaluugiin naizuudiin shine jiltei… Iluu delgerengui bichleguud odoonoos oruulna aa.

Bainga ene duug sonsoj baina… Uneheer sonsood l baimaar… Taivshral uuriin erhgui irdeg. Neg l ontsgoi tegsnee engiin. ug ni sodon goy utgatai… Ta ch bas sonsood uzeereei

Ene lag goy bolson baina lee… Ter uvsun dotor bas oron deer 3-uulaa baigaa heseg mash taalagdsan.

Ene bas dajgui shuu—

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

MOTIVE-ийн үдэш…

Есдүгээр сар 24, 2010 at 7:56 am (Мэдээ)

Сүүлийн үеийн залуучуудын дунд Чамдаа хэмээх уран бүтээлээрээ хөгжим сонсогч залуусаа байлдан дагуулаад байгаа залуу үеийн boy band гэгдэх болсон Мotive хамтлаг энэ сарын 19-нд 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд “Хайрын гэгээ” өөрсдийн бие даасан анхны тоглолтоо хийлээ. Тоглолт өөрийн гэсэн онцлог өнгө төрхтэйгөөр явагдсан бөгөөд олон сайхан хит дуугаа эгшиглүүлж, сонсогч фенүүддээ бэлэг барилаа. Уран бүтээлч залуустаа баяр хүргэж, амжилт хүсэхээр тоглолтонд SYNC, Нэгэн зүгт, Хар сарнай-Амараа, Харанга-Лхагвасүрэн, Өөскөө, Цоомоо, амьд хөгжмийн Аянга зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн юм. Дашрамд дурдахад Харанга-Лхагваг “Толин хул” дуугаа дуулахад үзэгчид суудлаасаа босч түрэн дуулж бүжиглэж байлаа. Харин “Сар шиг холын нутаг” дуугаа дуулахад нь зарим үзэгчидийн нүдэнд нулимс цийлэгнэж байгаа харагдсан. Үзэгч бүр дуулсан дуу бүрийг нь даган дуулж байсныг харахад Мotive олон хит дуутайн дээр тоглолтыг хүсэн хүлээсэн нь илт байлаа. Тоглолтын төгсгөлд “Хайрын гэгээ” хит дуугаа өргөж, нэгэн үдшийг хайрын дууны үдэш болгож эгшиглүүллээ.

Оноосон холбоос 2 Сэтгэгдлүүд

MOTIVE-CHAMDAA

Есдүгээр сар 14, 2010 at 11:05 am (Хөг эгшиг)

Оноосон холбоос 6 Сэтгэгдлүүд

9 сарын 1-ний ЧИМЭГ

Есдүгээр сар 5, 2010 at 11:01 am (Он цагт шидэгдсэн бодол, Утгауянга, Хөх зүрх инээв)

Нарны хурц гэрэл гэр дүүргэх гэгээнээр өглөө сэрлээ… Нойрон дунд хүүхэд багачуудын дуу- уул нь намайг сэрээгүй цагт барагтаа л хүн хөдөлгөөн сонсогддоггүйсэн. Орноосоо суга үсрэн энэ өглөөний нарыг харахаар шууд зүглэлээ. Яагаад ч юм энэ нар маш ариун, бас дулаахан зөөлөн төөнөнө. Ийм л байдагсан… Шуугианы дунд айлчилж сонороо тавьлаа. Бяцхан жаалуудын өхөөрдөм яриа, ижий аавынх нь инээмсэглэл, гоёж гангалсан байгааг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө.  Хамгийн ариун ҮЕ миний сэтгэлийг хөдөлгөж, форм парчигны дурсамж толгойд буулаа…

…Шөнөжин оёдлын машины дуу хангинаж, ээж зүйрмэглэх зуур, Read the rest of this entry »

Оноосон холбоос 4 Сэтгэгдлүүд

Ymotion- uneheer angi boljee…

Есдүгээр сар 1, 2010 at 7:59 am (Хөг эгшиг)

Оноосон холбоос 6 Сэтгэгдлүүд

Twilight-БҮРЭНХИЙ-гээр өвчилжийнө өө :)

7 сар 16, 2010 at 3:19 am (Ном, Уран зохиол)

Уул нь би анх ирэхэд нь харчихаад нэг барьж авна даа гэж бодсон ч ажилдаа салгардаад ерөөсөө амжсангүй. Өчигдөр НЭГ ЮМ цайны цагаар 2 хуудас эргүүллээ. Угтаа бол киног нь урьд үзэж байсан, бүдэг бадаг санаад л байсан юм. Тийм болохоор нэг их сонирхол төрөөд байгаагүй. Бид цус сорогч бүү хэл хий хоосон зүйлийн тухай тэгтлээ сэтгэлээ тавьж, ач холбогдол өгөөд суудаггүй шүү дээ үнэндээ. Би ч бас тийм нэгэн…

“Бүрэнхий”- нэг, хоёр хуудсыг эргүүллээ… Байж болшгүй зүйлтэй харгуйд үзэсгэлэнт бүсгүй хөл тавьж буй эмгэнэлт амьдралын сэдэв толгойд зурааж зөвхөн таамаг төдий л уншина. Цус сорогч залуу, энгийн нэгэн бүсгүй 2-ын хайр сэтгэлийн тухай энэ зохиол өгүүлдэг. Гэхдээ тэдний дотоод сэтгэл, мөн чанар, бодол хүсэл зоригийн тухай өгүүллийг хэмжээшгүй ихээр мэдэхийг хүссэндээ би тэмүүлж байна…

Одоо, би…

…шинэ сургуулийн хүүхдүүдээс ганцхан хүн Беллаг учиргүй их үзэн ядсан харцаар харж, түүнээс өмхий үнэртэх мэт ярвайж зугатаа аж. Түүнийг Эдвард Каллен гэнэ. Ер бусын догионтой үс, хав хар нүд, тунгалаг цагаан царай, сайхан бие, нүдний доогуур хөхөртсөн байх залуу юуны учир түүнд ингэж хандана вэ… /номоо дуусгаад бичлэгээ тайлна аа/ Ингээд “Бүрэнхий” номын тухай…

Read the rest of this entry »

Оноосон холбоос 27 Сэтгэгдлүүд

Суут хүмүүсийн үг

7 сар 7, 2010 at 7:16 am (Хэрэг болдог шүү)

Сайхан үгнүүдээс авах юм их бий. Зоригжиж,ухаажаарай

Би-хүн, бид – хүмүүс:

Хүн төрсөн ч байг үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг,- халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бүс. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь дээр.  Эпиктет

Хүн бол хичнээн агуу билээ, гэхдээ жинхэнэ хүн мөн бол шүү дээ. Менандр

Ямар байхыг хүсч буй нь биш, ямар байж чадаж байгаа нь л жинхэнэ хүн… Сомерсет Моэм

Read the rest of this entry »

Оноосон холбоос 1 Сэтгэгдэл

Hurimiin urilganii ug…

Зургаадугаар сар 3, 2010 at 9:20 am (Хэрэг болдог шүү)

Надад хэзээ нэгэн цагт хэрэг болж байсан зүйлүүдийг энд оруулахаар шийдлээ. Хэн нэгэнд бас хэрэг болох л байх. Надад байгаанууд л… Гэхдээ цаашид илүүг олно оо

Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг

**************************************
Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү гэлээ
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү гэлээ
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ

***************************************

Read the rest of this entry »

Оноосон холбоос 17 Сэтгэгдлүүд

« Previous page · Next page »