Г.Аюурзана: Миний энэ сэдвээр бичсэн анхны роман
“Бөөгийн домог”
Таны “Бөөгийн домог” роман хэвлэгдэж гарлаа. Бөө мөргөлийн сэдвээр бичигдсэн Монголын анхны роман гэлцэж байна. Ном бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?
– 2002 онд бил үү дээ, манайд шатахуун экспортолдог байсан ЮКОС гээд Оросын том компани байв даа. Ерөнхий захирал нь шоронд ороод бөөн дуулиан болоогүй юу. Буриадууд тэр явдлыг бөө нарын оролцоотой хэрэг байсан гэж одоо хэр ярьцгаадаг юм. ЮКОС-ынхон Зүүн Саяны нурууны хойно байх Түнкийн хөндийг дайруулан нефть дамжуулах асар том хоолой барихаар болоод байж. Хоолойг тавихын тулд бөө нарын онгод шүтээний олон газрыг эвдэж дэлбэлэх болсон юм билээ л дээ. Нутгийнхан эсэргүүцэж бүр жагссан боловч олигархуудыг дийлсэнгүй. Эцэст нь баахан буриад бөө цуглаад Түнкэд том тайлга хийж. Дараахан нь Ходорковскийг баривчлаад шоронд хийчихсэн, нөгөө хоолой тавих ажил ч зогссон, цаашаа юу болсныг дэлхий даяараа мэднэ дээ. Анх намайг Байгал нуурын Ольхон аралд очиход энэ яриа намжаагүй байсан юм. Тэгэхэд л бөөгийн тухай зохиол бичье гэсэн санаа анх төрсөн.
Романаа бичих сэдэл тань Байгал нууртай холбоотой байх нь ээ?
– Тэнд Бурхан хад гээд далай руугаа түрж орсон, өвөрмөц тогтоцтой хад бий. Эртнээс нааш бөөгийн гол шүтээн гэгдэж ирсэн газар. Очсон хүн бүр ямар нэгэн сайхан эрчим хүчийг мэдэрдэг, тэр хадыг тойрч гороолчихоод унтахад этгээд юмс зүүдэлдэг тийм сонин газар гэгддэг л дээ. Бөөгийн тухай романы үйл явдал өрнөхөд хамгийн тохиромжтой газар гэж би сонгож авсан. Улаан хувьсгалаас өмнө бол энэ арал Төв Азийн бөөгийн сүүлчийн амьд голомт байсан юм билээ.
Яагаад дархадыг биш, Байгал нуурын буриад бөөг сонгож авсан юм бэ? Уг нь Хөвсгөлийн бөө нар илүү ойрхон биш үү?
– Буриадуудын амьдралыг, тэр тусмаа баруун буриадуудыг манайхан сайн мэддэггүй. Тэд бол шарын шашинтай Ага, Хорийнхноос их өөр, ярих аялга нь ч зөрүүтэй. Цорын ганц шүтлэг нь бөө мөргөл байсан, тэр нь хоригдож хавчигдаад, сүүлдээ загалмай зүүцгээсэн, Монголоос маш эрт таслагдсан хүмүүс. Тосгоны сургуулиудад буриад хэлийг ёс төдий заадаг, хөгшчүүл нь ч гэсэн бүрэн оросжчихсон, үндсэндээ бөө мөргөлөөс өөр үндэс угсааг нь хадгалж сануулах юу ч үлдээгүй улс. Тиймээс энэ нутгийн бөөгийн амьдралаар дамжуулж тэр хавь нутгийн уугуул буриадуудын сүйрлийг, цаашилбал их гүрний бодлогод золиослогдсон жижиг үндэстний хувь тавилангийн тухай эргэцүүлэх сэдэл уншигчдад төрөөсэй гэж бодсон хэрэг. Read the rest of this entry »
“Хувь тавиланг худалдаж авдаггүй”
М.Амарбаяр: Жүжиг маань анх “Төлөөс” гэдэг нэртэй байсан
Саяхан шинэ номынхоо баяраа хийж уншигч олондоо “Хувь тавьланг худалдаж авдаггүй” хэмээх үгүүллэг, жүжгийн номоо худалдаанд гаргаад байгаа зохиолч, сэтгүүлч М.Амарбаярыг “Ном төрсөн түүх” булангийнхаа хойморт урилаа.
– Сайн байна уу? “Таныг ном төрсөн түүх” буланд урьсан нь учиртай. Сэтгүүлч хүн болохоор ном, зохиолын тухай түлхүү ярилцмаар санагдлаа. Ингэхэд таны анхны бүтээл ямар бүтээл байв?
Хамгийн анхны бүтээл маань шүлэг байсан. Дунд сургуульд байхдаа “Өвгөд” гээд шүлгээр Завхан аймгийн сурагчдын дунд зохиогдсон “Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадамд оролцож, тэргүүн байр эзэлж байлаа. Read the rest of this entry »
“Уншихуйн гайхамшиг”
Х.ХАТАНБААТАР: Хүүхэд эхлээд СУРАЛЦАХАД СУРАЛЦАХ ёстой
Глобалчлал мэдээллийн энэ эрэн зуунд мэдлэг мэдээллээс хоцрохгүй асар их зүйлийг эрж хайн хувь хүн бүр өөрийгөө боловсруулан хөгжүүлж, амьдралдаа хэвшил дадал болгох шаардлагатай болсон билээ. Энэ чухал дадлыг хялбар эзэмшиж 1 минутанд 1000 үг уншиж, түүнийхээ хирээр мэдээллийг хурдан хүлээн авах боломжийн талаар Х. Хатанбаатар “Уншихуйн гайхамшиг” хэмээх сонирхолтой ном гаргасан байна. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг тольлуулж байна.
– Юуны өмнө унших дадал чадварыг хялбар эзэмших аргачлалын ном гаргасанд баяр хүргье. Энэ номыг хүн бүхэн уншаасай, ялангуяа хүүхдүүдэд хүргэх юмсан гэсэн сэтгэгдэл төрсөн. Та өөрөө анх хэрхэн түргэн унших дадлыг хэрхэн олж авав, хир хугацаа шаардсан бэ? Read the rest of this entry »
“Номын түлхүүр” сэтгүүл /XI сар/
“Анне Франкийн өдрийн тэмдэглэл”
Б.Амина: Цаашдаа дэлхийд алдартай эмэгтэй зохиолчдын бүтээлээс орчуулах бодолтой
Асар богино хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёдугаар дайны үеэр еврэйчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн юм…
“Залуу хүний ширээний ном”
Багш овогт Пүрэвдоржийн БАЯСГАЛАН
– НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн
– ЭМШУИС-ийн АУС-ийн VI дамжааны оюутан
Гаргасан амжилтууд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2008-2009 оны тэтгэлэгт оюутан.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2007-2008 оны эрдэм шинжилгээний салбарт “Шилдэг судлаач оюутан”
- “Алма Матер-2007” Монгол улсын оны шилдэг оюутан
- Голомт банкны 2006, 2007, 2008 оны тэтгэлэгт шилдэг оюутан.
- БСШУЯ-ны сайдын нэрэмжит 2008 оны шилдэг бүтээл, залуу судлаачийн судалгааны грант
- Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан
- ОЭШХ-ний хурал, их дээд сургуулиудын хооронд зохиогддог эрдэм шинжилгээний “Эврика”, “Мастер”, “Хүрэлтогоот”, “Discovery” хурлуудад тус бүр тэргүүн байр, “The 10th International Congress of the Asian Society of Clinical Pathology and Laboratory Medicine”, “Radiotherapy”, “Innovation” зэрэг олон улсын хурлуудад шалгарсан.
- ЭМШУИС-ийн захирлын 2006, 2007, 2008 оны нэрэмжит цалинт, шилдэг оюутан
- МАСЗХ-ны 2008 оны оюутны дээд шагнал “Алтан-од” медаль.
- Г.Зуунай агсны нэрэмжит шагнал
- Хөх сүлд соёл сангийн тэтгэлэг
П.Баясгалан: “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа”
“Номын түлхүүр” сэтгүүл /X сар/
Би чамд хайртай-2
Х.Болор-Эрдэнэ: Кинондоо оруулахсан гэж хүсч байсан өөрийн санаануудыг номондоо оруулсан
Нэгэн цагт тайз дэлгэцнээ амилж, үзэгчдийг байлдан дагуулж байсан “Би чамд хайртай” кино өдгөөг хүртэлх хугацаанд олон үзэгчийн сэтгэлд цөөнгүй асуултыг үлдээсэн хэвээр цоо шинээрээ оршин тогтносоор байгаа билээ. Тэртээх 1985 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол кино үйлдвэрт И.Нямгаваагийн “Сондгой тоо” нэртэй өгүүллэгээс сэдэвлэн, Төрийн соёрхолт Б.Балжиннямын найруулснаар анх үзэгчдэд хүрч байсан уг кино даруй 25 жилийн дараа дахин дэлгэцнээ амиллаа. Сэтгэлд хоногшсон үйл явдлуудыг үргэлжлүүлэн дүрсэлж, үзэгчдийн сэтгэлд үлдсэн олон асуултын хариуг өнөө цагийн залуусын амьдрал, хайр сэтгэлээр төлөөлүүлэн тавьсан уг киног яруу найрагч Батрэгзэдмаа зохиож, залуу зохиолч Х.Болор-Эрдэнэ кино зохиолыг нь бичиж, үзэгч түмэндээ хүргэжээ. Харин кино дэлгэцнээ амилаад ард түмний сэтгэлийг хөдөлгөж байгаа энэ үеүдэд кино зохиолч Х.Болор-Эрдэнэ энэхүү киноны зохиолыг тууж болгон бичсэн “Би чамд хайртай-2” нэртэй номоо хэвлүүлэн гаргаад байна. Ингээд зохиолч Х.Болор-Эрдэнийг сэтгүүлийнхээ “Зохиол төрсөн түүх” булангийн зочноор урилаа. Read the rest of this entry »
“Номын түлхүүр” мэдээллийн сэтгүүл /X сар/
Б.Буянбат: Залуучууддаа аль болох зөв замаа сонгоосой, битгий буруу зүйлд татагдаасай гэж бичсэн.
Бид “Шинэ танил булан”-даа өөрийн бие даасан хоёр дахь “Мөрөөдлийн салхи” номоо гаргаад байгаа залуу уран бүтээлч Батхишигийн Буянбатыг урьж оролцуулж байна. Тэрээр анхны номоо 16 настайдаа гаргаж байсан юм.
–Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач, залуу уран бүтээлч байна?
Намайг Буянбат гэдэг. Найз нөхөд ойр дотныхон маань Буба гэж дууддаг. Ээж аав эгчтэйгээ хамт амьдардаг. Болгарт орос дунд сургуулийг энэ жил төгссөн. Read the rest of this entry »