Шүүдэр бөнжигнөсөн өвс…
“Шүүдэр бөнжигнөсөн өвс…”
Үнэхээр шүүдэр бөнжигнөсөн өвс ямар үзэсгэлэнтэй гээч? сэтгэл алдам байгалийн сайхныг харахаар өөрийн эрхгүй хүн болж төрсөнөөрөө бахархах сэтгэл төрдөг. Шүүдэр бөнжигнөсөн өвс миний сайхан нутагт л байдаг. Замын унаанаасаа буугаад нутгийнхаа хөрсөн дээр хээнцэр туфлээ тайлаад, даашинзныхаа хормойг өргөөд алхах ямар сайхан гээч. Хөдөө
нутагтайгаа уусах нь энэ байх. Хэн ч харсан намайг хотын нэгэн гэж хэлэхээр. Гэхдээ би морь унах, усанд шумбах, үнээгээ саах, гүүгээ барихад ямар их баярладаг гээч. За тэгээд гоо энгэсгээ арилгаад, үсээ дээш нь шуугаад ажилдаа орохдоо хөдөөний бондгор бор нэгэн болж хувирна. Өө нээрээ бор болдгүй юм байна. Цагаан хүн улаан ягаан болдог шүү дээ. Яагаад ч юм, би маш энгийн зүйлд дуртай. Хөдөө нутаг үнэхээр сайхан.
Тэнд ертөнцийн амгалан бүхэн, үзэсгэлэн бүхэн, ариун бүхэн байдаг. Малын бууц үнэртсэн зэрлэг онгон тал надад хэн гэдгийг минь мэдрүүлдэг. Аргалын утаа ямарч гоо үнэртэнгээс илүүтэйгээр тансаг санагдаж, бүхнийг ариусгадаг шиг… Өглөөний нар дууч шувуудын шулганаатай шинэхэн шүүдэртэй хамт ирэхэд сөхөрч суугаад мөргөмөөр санагддаг.
Би ийм л хүн…
Сайхан, хөдөө нутгийнхаа тухай… Read the rest of this entry »