Залуучууддаа… гэрлэхэд бэлэн үү?
Би хэзээ мөдгүй айлын бэр болох гэж яваа нэгэн… Ер нь өөртөө үнэнч нэгэн л дээ. Үзэл бодолдоо хатуу чанд тэр хэвээрээ ч өссөн гэж бодогддог. Анхны гэх зүйлийн үнэ цэнэ надад ямагт тэргүүнд тавигддаг. Бүх хүмүүст тйим л байх… Энэ цаг үед дэндүү гүн орж байгаагийн хувьд сэтгэлд харанхуй зүйлс тун их болжээ… Хүн бүр залуугаасаа сэтгэлийн зовлонд унаж, хар нялхаараа амьдралын утга учраа алдаж гунигтай амьдарч байна. Би эмэгтэйчүүдэд бүр их санаа зовж байгаа. Сүүлийн үед хүүхэдгүй эмэгтэйчүүд маш их байна! Эмч домч гээд л… уулзсан бүхэн сайн эмнэлэг асууж сурж байх юм. Хамгийн гэгдэх сайн найзууд минь үр хөндүүлсэн, бас ч үгүй 3 тоо давсан байх юм… Сэтгэл өвдөөд уйлмаар болоод сүүлийн өдрүүдэд хэцүү байна. Хүний нандин нууц дэлгэхэд нууц л гэж амаа барьж сууна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс эв түнжингүй хосолсоор л… Read the rest of this entry »
ЯААНА ДАА… хөөрхийлөлтэй хүүхэн
Ажлаасаа тараад үсчин /хороолол 3,4-д PARADOX-ийн тэр хавь/ орох санаатай явж байтал холоос нэгэн цагаан сахалтай өвөө эв хавгүйхэн тамхиа хэн нэгний тамхитай нийлүүлэн асааж байх шиг… Холоос сайн харагдахгүй, өвөөгийн үрчийж, харласан гар нь үл ялиг чичрхийлж байгааг, бас юунд ийнхүү хичээж байгааг харах гэж яарлаа. Дөхөөд иртэл нэг муу /тэр надад хэн ч, юу ч биш санагдсан учир/ хүүхэн миний л үе, хээнэггүй өвөөгийн урдаас тамхиа сороод асаалгаж байна хө… Харангуутаа түүний дэргэдүүр надаас түрүүлж явсан хүмүүсрүү санаа зовон харлаа… 2 бүсгүй нэлээд санаа зовсон байдалтай хоорондоо жийг жууг хийгээд өнгөрлөө. Өөр хүн алга. Хөөрхий өвөө туслах гэсэн санаатай л тийнхүү хичээж охины охин болохоор тэнэг монгол хүүхний төлөө чичирхийлэн зогсож байгааг хараад өөрийн эрхгүй нийгэмийн онцгой тусгалыг агуулсан фото зураг байдаг түүнд багтаачих юмсан гэж санаа төрлөө. ЯМАР ИХ ХҮМҮҮСИЙН УНДУЙЦЛЫГ ТӨРҮҮЛЭХ БОЛ ОО? хэнэггүй цааш тамхиа сороод алхах түүнийг үзэн ядсандаа нүдэндээ хорсох шиг боллоо. Ийм хүмүүсийн тархируу чүдэнз зурж хийж үзмээр санаглдаа. Түлж, өвтгөж мэдээ оруулмаар болох юм. Ээ дээ, гутмаар явдлыг хараад бичмээр санагдлаа, тэгэхгүй бол байдаг л зүйл мэт бүгд чимээгүй байх гээд байна…
Их хотын нэгэн шөнө…
Олон хүний амнаас pc тоглоомын газрын тухай сонсдог… Тэр газар сайн нэртэй байсныг мэдэхгүй юм. Их хотын нэгэн үдэш тэр газарт хальт орох боллоо. Эр хүйстэй бүхэн л мэддэг энэ тоглоомын газрын тухай тийм ч их мэдлэгтэй биш. Ямартаа гэр бүл, аав ээж, ах эгчээ зовоосон донтсон нэгэн эндээс төрдгийг эрхгүй гадарлана… Миний мэдэх нь контор гэж нэгэн тоглоом байдаг, бас ра ч билүү… Энэ шөнө тохиолдлоор би pc тоглоомын төвд орж ирээд сууж байна. Найз залуу найзтайгаа уулзах нэрийдлээр орж ирсэн энэ газар сэтгэлд бууж байснаас илүү юм гээч,,, Нэлээн том заал бүхий энэ газар яг хотын төвд орших бөгөөд улмаар Тэнгис кино теарттай ойрхон юм байна. 2 давхарлуу яг орцоор явж байгаа юм шиг. орно.. Хаашаа орж байгаагаа мэдэхгүй дагаад л… Хаалга нээгээд ортол манан мэт тамхины утаа биднийг угтлаа. Залуус найзаа сүлжилдсэн олон эгнээ pc дотроос хайна… Энд бараг 100 pc байна маш олон юм. Бүгд л улангартаж урагш харан сууцгаан бас орилолдоно. Энд бараг амьдарч байгаа гэмээр… Хоол унд байна, түүнд нь пирошки ороомог бэлэн гоймон зарж байх,.,. Хүсвэл үйлчлэгч хүүхэн дээр очоод гоймонгоо бэлэн болгоод идэж болно.
Бас ороомог пирошкигоо халаалгаад идэж болох аж. Тамхины утааг эс тооцвол дулаахан таатай байж мэдэхээр… Би хэсэг зуур орчныг ажин хүмүүсийг харлаа. Цаг яг 23.05 болж байна. Хэн ч гэрлүүгээ явахгүй бололтой яарсан шинжгүй байна. Маргааш ажилгүй амралтын өдөр гээд энэ хэд тоглох нь… Би хэсэг хүлээснээ нэт олж суухаар шийдлээ. Олон зүйл толгойд эргэлдээд… Энэ газрын тухай дүү маань ч хүртэл мэдэх байхдаа гэж бодохоор дотор харлах шиг болно. Хажуудаа кетчуп асгасан 3-4 пирошки тавьчихсан, тэрийгээ идэхгүй тоглоомондоо улаараад.. Хэн ч юм ирээд хазаад л, тоож байгаа юм алга!!! Дотроо бүр худалдаа явуулж байх юм. Уух юм бол төрөл төрлөөрөө… Мэдээж л дээ, улаарсан pc-чид уух юмаар дутаж болохгүй байх. Явах цаг боллоо. Эд нэг цаг тоглоод болсон бололтой… Маргааш хагассайн, ажилчин сурагч оюутан гээд л бүх насныхан энд байна. Амралтын өдөр болоод ийм их хүн байна уу ямартаа ч ИХ ХОТЫН ЗАЛУУСЫН ТЭН ХАГАС НЬ ийм газарт нэгэн шөнийг өнгөрөөж байгааг би мэдлээ. Энэ биш үүнээс гадна ямар олон газар ийнхүү чуулсныг бодохоор үнэхээр харамсмаар байлаа. Энэ төрлийн бизнес эрхлэж байгаа улс хэрхэн хөлжиж байгаа илт байлаа… Их хотын нэгэн шөнө өө…
Охиддоо бичсэн захидал
Сайн байцгаана уу? Шинэ зэрэглэл нэмээд, шинэ зүйлүүдийг бичихээр шийдлээ. Уг нь бол ийм “хатуу” сэдэв хөндөж блогтоо бичих санаа ерөөсөө байгаагүй. Гэхдээ надаас гардаг бас нэгэн зүйл болохоор…
Монгол туургатны хацар гоо хатад минь ээ. Та бүхний минь үзэсгэлэн гоо, авьяас билэг, саруул ухаан, уужим сэтгэл тань төгөллөр байна уу? Ивийн сайхан ааль, ургийн ариун голомт тань бат байна уу? Аль эсвэл ухаан бодол тань булингартаж, уужим сэтгэл тань харалган болж, уй гашуун нулимстай, өнгө мөнгөний хорвоод “сохор” болчихсон явна уу? Өөрсөднөө ч мэдэхгүй, буруу бусармаг, ухаан бодлогогүй үйлдэлд хөл алдаж эндэж явна уу?
Та нарын минь ариун бие цогцсонд тань ямар олон зүйлийг багтаан байдаг гэж санана. Амьдралд алдаж, бүдэрч явсаар л байх уу? Read the rest of this entry »