Twilight-БҮРЭНХИЙ-гээр өвчилжийнө өө :)
Уул нь би анх ирэхэд нь харчихаад нэг барьж авна даа гэж бодсон ч ажилдаа салгардаад ерөөсөө амжсангүй. Өчигдөр НЭГ ЮМ цайны цагаар 2 хуудас эргүүллээ. Угтаа бол киног нь урьд үзэж байсан, бүдэг бадаг санаад л байсан юм. Тийм болохоор нэг их сонирхол төрөөд байгаагүй. Бид цус сорогч бүү хэл хий хоосон зүйлийн тухай тэгтлээ сэтгэлээ тавьж, ач холбогдол өгөөд суудаггүй шүү дээ үнэндээ. Би ч бас тийм нэгэн…
“Бүрэнхий”- нэг, хоёр хуудсыг эргүүллээ… Байж болшгүй зүйлтэй харгуйд үзэсгэлэнт бүсгүй хөл тавьж буй эмгэнэлт амьдралын сэдэв толгойд зурааж зөвхөн таамаг төдий л уншина. Цус сорогч залуу, энгийн нэгэн бүсгүй 2-ын хайр сэтгэлийн тухай энэ зохиол өгүүлдэг. Гэхдээ тэдний дотоод сэтгэл, мөн чанар, бодол хүсэл зоригийн тухай өгүүллийг хэмжээшгүй ихээр мэдэхийг хүссэндээ би тэмүүлж байна…
Одоо, би…
…шинэ сургуулийн хүүхдүүдээс ганцхан хүн Беллаг учиргүй их үзэн ядсан харцаар харж, түүнээс өмхий үнэртэх мэт ярвайж зугатаа аж. Түүнийг Эдвард Каллен гэнэ. Ер бусын догионтой үс, хав хар нүд, тунгалаг цагаан царай, сайхан бие, нүдний доогуур хөхөртсөн байх залуу юуны учир түүнд ингэж хандана вэ… /номоо дуусгаад бичлэгээ тайлна аа/ Ингээд “Бүрэнхий” номын тухай…
“Хархулангийн бөгж”
“Хархулангийн бөгж” романы хэсгээс
… Нэг өглөө босоход цав цагаан цас орчлон дэлхийг нэвсийтэл дараад нүд гялбам өнгөөр цавцайн харагдав. Энэ бол намар өнгөрч өвөл болж буй хэрэг. Урд нь тэр анхны цасыг хараад сэтгэл сэргэн баярладаг байж билээ. Анхны цас, энэ цав цагаахан цас бол цэвэр ариун сэтгэлийн билэг тэмдэг болж, анхны хайрын тухай мөрөөдлийг эрхгүй төрүүлдэг байж. Харин одоо бол анхны цас түүнд айдас болон хэцүү бэрх тэмцлийн билэг тэмдэг болон харагдаж байв. Энэ бол түүний гурав дах удаагийн хатуу ширүүн Read the rest of this entry »
“Тагнуулчийн хувь тавилан”
Зохиогч А. Монголбаяр
“Тагнуулчийн хувь тавилан” номын хэсгээс …
…Мянга есөн зуун тавиад оны эхэн үе. Нэгэн өглөө хятадын амрыг хамгаалах яамны хоёр хүн гэрт минь ирж, намайг баривчлах тухайгаа мэдэгдээд эхнэр, хүүхдүүдийн минь дэргэд хоёр гарыг минь холбон төмөр гаваар гавлав. Ар нуруундаа жадтай буу тулгуулан гэрээсээ туугдаад гарахдаа айж сандарсан эхнэр, хүүхдүүддээ хандан:
-Тайван байцгаа! Сандрахын хэрэггүй! Надад хийсэн муу юм байхгүй ! хэмээн хэлж амжив. Гэвч тэдний минь орилоон, чарлаан чихэнд хадсаар ард хоцорлоо… Read the rest of this entry »