“Алтан өд” наадам шилдгүүдээ шалгарууллаа
“Алтан өд” наадам шилдгүүдээ шалгарууллаа
Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2009” наадам амжилттай болж өнгөрлөө.
Энэ жилээс хоёр ч төрөл шинээр оруулж, “Яруу найргийн томоохон бүтээл”, “Шог хошин зөгнөлт зохиол” гээд нийт 10 төрөлд шилдгүүдийг шалгаруулсан юм. Ингээд нэр дэвшсэн бүтээлүүд болон шалгарсан бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Read the rest of this entry »
Б.Баабар /гоё нийтлэл бичжээ/
Б.Батбаяр 1954 онд төрсөн. МУИС, Краковын их сургууль, Москвагийн их сургууль, Лондонгийн Империал коллежид тус тус суралцсан. Биохимич мэргэжилтэй. Англи, орос, польш хэлтэй. Гэр бүлтэй, хоёр охинтой. 1991 он хүртэл Энзимологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж Read the rest of this entry »
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлээс…
Бидний бичлэгийн орон зай хязгааргүй… Хүн олон зүйлийг бодож, сэтгэж түүгээ цаасанд буулгадаг. Тэгвэл Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл ийнхүү ангилагддаг байна. Мэдээж дэлгэрэнгүй олон зүйл байдаг ч гол гол хэрэглэгддэг төрлүүдийг орууллаа. Хүн бүрт биш юмаа гэхэд зарим хүмүүст их хэрэг болдог эссе-ний тухай болон мэдэж байхад илүүдэхгүй бичлэгийн төрлүүдээс толилуулья.
1. Асуудалд дэвшүүлсэн өгүүлэл
Нийгмийн амьдралын аль нэг хэсэг, ээдрээ төвөгтэй асуудлыг ул суурьтай судлан, түүний төрх төлөвийг товойлгон гаргаж ирэхэд чиглэдэг гэж хэлэ болно. Улс орны амьдралд тохиолдсон өргөн цар хүрээтэй үйл явдал, томоохон өөрчлөлт, дэвшлийн үед асуудал дэвшүүлсэн өгүүлэл аяанпаа гарч ирдэг. Энэ шийдвэрлэх арга замыг эрж хайсан өгүүллийн хэлбэрийг асуудал дэвшүүлсэн өгүүлэл гэж томьёолдог. Нэгэн цогц баримтыг агуулгаа болгож, дүн шинжилгээ хийх замаар тухайн асуудлыг үндэслэн, үр дагавар, ач холбогдол, учир шалтгааныг нээн илрүүлэх, уншигчдад нөлөөлж, итгүүлэн үнэмшүүлэхийн хамт уг асуудлын талаар санал бодлоо хэлж, эргэцүүлэн бодоход уриалсан шинжтэй байна.
2. Аян замын тэмдэглэл
Аян замын тэмдэглэлийг бичигч нь гадаад улс орон, эх орны өнцөг булангаараа аялах явцад ажигласан шинэ сонин зүйл, тухайн орны хөгжил цэцэглэлт, ард түмний аж амьдрал, зан заншил, нийгмийн хөгжлийн үе шат, онцлог, байгалийн өвөрмөц үзэгдэл, зүй тогтоц, үзэгдэл, үйл явдал зэргийг уншигчдад алган дээр нь тавьсан мэт сэтгэгдэл төрүүлж, мэдээлэх, танин мэдүүлэх ач холбогдлыг хангах зорилгоор бичигдсэн төрөл юм. Read the rest of this entry »
Надад байгаа номууд…
д/д |
Номын нэр |
Зохиогч | |
1 | Сэтгүүлзүйн 5 боть |
Т.Баасансүрэн |
|
1 | XX зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл | ||
2 | 1921 оны ардын хувьсгалын хувьсгалын ба Монголын хэвлэлийн хөгжил | ||
3 | Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн ур чадвар нөлөөлсөн нь | ||
4 | XX зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл | ||
5 | 1990 оны ардчилсан чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний төлөв | ||
2 | Элчингийн сэтгүүлчийн тэмдэглэл | ||
3 | Сэтгүүлчийн уран чадварын тухай асуудал | Т.Баасансүрэн | |
4 | Радио жүжиг | Л.Амарзаяа | |
5 | Радионы сэтгүүлчийн гарын авлага | Дойче Белсе академи | |
6 | Мэдээлэл холбооны лавлах | Д.Ганболд | |
7 | Хэрхэн эрэн сурвалжлах хийх вэ? | Ч.Базар | |
8 | Радио сэтгүүлзүйн үндэс | Д.Дагиймаа | |
9 | Эрэн сурвалжлах сэтгүүлзүй, онол практик | М.Зулькафиль | |
10 | Монголын тогтмол хэвлэлийн экологийн байдал | ХУДС-Сэт/зүй тэнхим | |
11 | Сэтгүүлзүй | Ж.Батбаатар | |
12 | Сэ тгүүлчийн хөдөлмөр | М.Банзрагч | |
13 | Хэргийн газраас сурвалжилсан тэмдэглэл | З.Батсүх | |
14 | Олз түүсэн чулуу /сэтгүүлзүйн төрлөөр/ | ||
15 | Сэтгүүлчийн ур чадвар | М.Зулькафиль | |
16 | Чөлөөт хэвлэлийн голомт | Д.Болормаа | |
17 | Даашинзтай сурвалжлагч | Л.Болормаа | |
18 | Монголын хэвлэл мэдээллийн мониторинг | Хэвлэл хүрээлэл | |
19 | Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр | Хэвлэл хүрээлэл | |
20 | Радио телевизийн техник | Ц.Дагий | |
21 | Монголын сонины мэдээ | Ч.Чойсамба | |
22 | Практик сэтгүүлзүй | Н.Норовсүрэн | |
Ө.Өнөрбаяр | |||
23 | Сэтгүүлзүйн түүх- 1, 2, 3 | Н.Норовсүрэн | |
24 | Телевизийн сэтгүүлзүй | Н.Эрдэнэчимэг | |
25 | Сэтгүүлчийн ёсзүй | Ч.Чойсамба | |
26 | Сэтгүүлзүйн онол, практикийн нэр томьёоны зүйчилсэн тайлбар толь-1, 2 | Д.Ганболд | |
27 | Сэтгүүлзүйн онолын үндэс | М.Зулькафиль | |
28 | Экологийн сэтгүүлзүй | Ч.Чойсамба | |
29 | Рекламны сэтгүүлзүй | Н. Болдхуяг |