Twilight-БҮРЭНХИЙ-гээр өвчилжийнө өө :)
Уул нь би анх ирэхэд нь харчихаад нэг барьж авна даа гэж бодсон ч ажилдаа салгардаад ерөөсөө амжсангүй. Өчигдөр НЭГ ЮМ цайны цагаар 2 хуудас эргүүллээ. Угтаа бол киног нь урьд үзэж байсан, бүдэг бадаг санаад л байсан юм. Тийм болохоор нэг их сонирхол төрөөд байгаагүй. Бид цус сорогч бүү хэл хий хоосон зүйлийн тухай тэгтлээ сэтгэлээ тавьж, ач холбогдол өгөөд суудаггүй шүү дээ үнэндээ. Би ч бас тийм нэгэн…
“Бүрэнхий”- нэг, хоёр хуудсыг эргүүллээ… Байж болшгүй зүйлтэй харгуйд үзэсгэлэнт бүсгүй хөл тавьж буй эмгэнэлт амьдралын сэдэв толгойд зурааж зөвхөн таамаг төдий л уншина. Цус сорогч залуу, энгийн нэгэн бүсгүй 2-ын хайр сэтгэлийн тухай энэ зохиол өгүүлдэг. Гэхдээ тэдний дотоод сэтгэл, мөн чанар, бодол хүсэл зоригийн тухай өгүүллийг хэмжээшгүй ихээр мэдэхийг хүссэндээ би тэмүүлж байна…
Одоо, би…
…шинэ сургуулийн хүүхдүүдээс ганцхан хүн Беллаг учиргүй их үзэн ядсан харцаар харж, түүнээс өмхий үнэртэх мэт ярвайж зугатаа аж. Түүнийг Эдвард Каллен гэнэ. Ер бусын догионтой үс, хав хар нүд, тунгалаг цагаан царай, сайхан бие, нүдний доогуур хөхөртсөн байх залуу юуны учир түүнд ингэж хандана вэ… /номоо дуусгаад бичлэгээ тайлна аа/ Ингээд “Бүрэнхий” номын тухай…
Өнгөрсөн 7 хоногийн борлуулалттай 10 ном
1. Эртний түвдийн залуужуулах нууц жор
Орч: Т.Цэнд-Аюуш Үнэ: 4500
Энэхүү номноос хурандаа Брэдфордын аяллын тухай бичсэн Петер Килдерийн ном эхэлж байгаа бөгөөд 73 настай Баруунд буцаж ирэхдээ 45 настай мэт болж залуужаад ирсэн хурандаагийн аялалын тэмдэглэл, нууцын тухай өгүүлэх болно. Тэр яаж ингэж залуужиж, цаг хугацааг буцаан эргүүлж чадсан юм бол? Үүний нууц нь эртний Түвдийн нэгэн дасгал оршиж байсан бөгөөд тэр дасгал нь тун энгийн, хэн хүн хэдхэн минутын дотор л хийчихэж дөнгөхөөр зүйл байсан юм.
М.Амартайван Үнэ: 5000
Өдөр хоногийг нэг нэгээр нь үрж гарзадвал эцэстээ юунд хүрэхийг Вайлд мэдсэн боловч нэгэнт хожимдсон байсан. Гэр бүл, өмч хөрөнгө, хайр хүндлэл, амьдрах урам зоригоо бүгдийг нь алдаж, 46 насандаа дампуурлаар амьдрал нь дууссан билээ. Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой. “Өнөөдрийн нэг өдөр маргаашийн хоёр өдрөөс ч үнэ цэнэтэй. Өнөөдрийн би ирээдүйн намайг бүтээнэ.” гэж зохиогч үнэн онож хэлсэн. Бид өнөөдрөө хамгийн үр бүтээлчээр өнгөрүүлж, сор бүтээлээ болгож чадна.
Bestseller-Шилдэг борлуулалттай 10 ном
- “Эртний түвдийн залуужуулах нууц жор Орч: Т.Цэнд-Аюуш Үнэ: 4500
Энэхүү номноос хурандаа Брэдфордын аяллын тухай бичсэн Петер Килдерийн ном эхэлж байгаа бөгөөд 73 настай Баруунд буцаж ирэхдээ 45 настай мэт болж залуужаад ирсэн хурандаагийн аялалын тэмдэглэл, нууцын тухай өгүүлэх болно. Тэр яаж ингэж залуужиж, цаг хугацааг буцаан эргүүлж чадсан юм бол? Үүний нууц нь эртний Түвдийн нэгэн дасгал оршиж байсан бөгөөд тэр дасгал нь тун энгийн, хэн хүн хэдхэн минутын дотор л хийчихэж дөнгөхөөр зүйл байсан юм.
Delhiin tuuh “Mongold”
ГАЙХАЛТАЙ, ГАЙХАЛТАЙ, ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ НОМ
Монголын “Монсудар” хэвлэлийн газар болон Английн “Dorling Kindersley” хэвлэлийн газраас хамтарч Адам Харт-Дэвис Ерөнхий редактортай Дэлхийн түүх номыг монгол хэл дээр хэвлэн гаргаж байна. Энэ ном хүний мичин өвөг дээдсээс эхлээд (4.5 сая жилээс эхлээд) өнөө үеийг (өнөө үе гэдэгт 2007 оны үйл явдал орсон хэрэг) хүртэл хамарчээ.
Уг ном үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгтэй. Read the rest of this entry »
Bestseller-/шилдэг борлуулалттай ном-10/
1. “Нууц”
Орчуулагч: Э.Туул
Ронда Берний бүтээл таны хувь заяаг өөрчлөх алтан боломж билээ. Энэхүү номыг уншиж нууцыг нээснээр та хүссэн бүхнээ яаж олж авах, яаж бүтээх, яаж өөрийн болгох, түүнчлэн та өөрийн хэн болохыг таньж агуу их суу билгээ нээх замын эхийг тавина. Нууц таныг хүлээж байна. Ном одоогоор дэлхий даяар 3 сая хувь борлуулагджээ. Та бид нууц киногоор нь сайн мэдэх энэ ном монгол хэлнээ орчуулагдан худалдаанд гарснаас хойш хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байгаа юм. Уг ном нь яг одоогоор дэлхийд 3 сая хувь борлогдоод байна. Энэхүү номноос нууц гэж чухам юуг хэлээд байгаа, түүнийг хэрхэн таньж мэдэх, яаж эзэмшиж ашиглаж болохыг ойлгоод зогсохгүй, бид амьдралдаа болж буй бүхий л зүйлийг өөрөө урин дуудаж ухамсартаа бий болгосон тэр зүйлс эргэн ирдэгийг мэдэх болно. Иймд уг ном таныг нууцад нэвтрүүлж хувь заяаг тань өөрчлөх бизээ. Энэ ном бол хүүхдийн хамгийн анхны үгтэй ном юм. Үгтэй ном нь бага насны хүүхдийн үгийн баялагийг хөгжүүлэх зорилготой олон тооны үгтэй байдаг. Хүүхэд энэ номыг үзсэнээр, өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн мэддэг болсон зүйлсийг үгээр илэрхийлэх дадлага суух ба шинэ шинэ үгсийг сурна. Тиймээс ямар нэгэн шинэ зүйл эхлэх аргаар хүүхдийн дадлагыг улам сайжруулах шинэ үгтэй номыг хэрэглэж сурах нь маш чухал.
2. Оксфорд-Монсудар англи-монгол
толь бичиг
Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.
GRAND BOOK-2009 болж өнгөрлөө
GRAND BOOK-2009
“Интерном” номын их дэлгүүрээс жил бүр уламжлал болгон явуулдаг “GRAND BOOK” оны шилдэг ном шалгаруулах ёслолын арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ сарын 11-ний 17 цагт “Интерном” номын дэлгүүрт ёслол төгөлдөг болж, олон сайхан оюуны бүтээлүүдийг онцолж, тэдгээрийн зохиолч орчуулагчдыг шагнаж урамшууллаа. 10 салбарын шилдэг борлуулалттай 10 ном-нийт 100 номуудыг нэр дэвшүүлж, олон нийтийн санал асуулга, эрэлт хэрэгцээ, борлуулалтыг харгалзан Оны “ШИЛДЭГ-11”, “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ-10”, “ОНЦЛОХ-4”, “GRAND BOOK-1“ номуудыг тус тус онцоллоо. Ингээд “GRAND BOOK”-д нэр шалгарсан шилдэг номуудыг танилцуулъя. Read the rest of this entry »