Миний тухай

… Хэзээний элдвийг сараачих дуртай хүүхэд явсан. Чухамдаа өөрөөрөө байх нь миний доторх хөглөрсөн их эрмэлзэл.  Зоргоороо тэнүүчлэх нүүгэлдсэн их орон зайн дундуур  “Хөх зүрх” цохилон алсална…

Хөх зүрх

Хөв хөх дэлхий

Хүрэнтэж харагдаад л

Хүйтэн цэвдэг сэтгэл

Хойморт залраад л

Хэн бүхнийг

Хөөж үгүйсгээд л

Хоосон бүхэнд

Хоргодож шургаад л

Хүрэн зүрх өгөрч гуйжаад л

Хөх зүрх оронд нь нэвчээд л

Хүний бүхэн үгүйсэж замхраад л

Худал бүхэнд оторлож дасаад л

Хатмал амьдрал хөхөрч одсоор л

Хараалын салхи бууралтуулж үлээгээд л

Хүний тавьлан хөөрхийд идэгдээд л

Хөх зүрх хатуужиж шохойжоод л

Хөх зүрх…

Залруулга: Би ноднин жил энэ шүлгийг бичсэн юм. Хавар байхаа, бүх юм утгагүй оргих үе ирж,  итгэлээ хатуу хахир үзэн ядалтаас олж амьсгалж байсан… Гэхдээ хүний амьдрал уучлал нигүүсэл өршөөл дээр тогтдог юм билээ.  Хязгааргүй их уучлалаас би дахин итгэлийг дахин хүндлэлийг олж авсан. Уучилсан шиг нь би хүндэтгэж байх болно… Хөх зүрхийг-инээдэг баярладаг болтол нь би бичнэ.        2010 он 2.11нд

12 Сэтгэгдлүүд

  1. eagle_ tugsuu said,

    nz min goe bolg bn

  2. ganhuu said,

    Aaya hatuu bichjee. Za huhzurhtend amjilt husye

  3. saruul said,

    sain bn uu?
    ene blog iiin ezend ni ene uduriin mend
    mash huurhun boljee minii setgegdel mash undur bn

  4. HIT said,

    chamaig huh zurhteigeer tosoolj bna

  5. munkhbayar said,

    shulgiin nomoo hezee gargah gej bna daa

    • huhzurh said,

      uu bur shinechleh heregtei shig bolchih yum a. gargamaar l bna… chi hamtrana gesen yasan be? chamg l huleegeed bna

  6. Khairosh said,

    Yanzyn blog bna shuu. Amjilt husye!

  7. sumya said,

    sain bna uu bi odoo moskvaad helnii beltgeld suudag daraa jileees setguulzuin meregjleer surna
    ~tanii blog nadad mash ich taalagdlaa
    bainga zochilj bh bolno

    • huhzurh said,

      ok tegeerei bayarlalaa. yum nemsen baival bicheerei. za tegd barag zavgui deed bn aa. gomdooh bii kkk

  8. chantsaa said,

    ene ih goy blog bnoo bi bas denduu hetsuu bna gsnj ene blogiig uzeed nileen taiwshirlaaa blogiin ezend bayrlaa gej helii 🙂

Leave a reply to chantsaa Хариулт болиулах