Залуучууддаа… гэрлэхэд бэлэн үү?

September 6, 2011 at 6:24 am (Он цагт шидэгдсэн бодол, Хар бэхтэй үзэг)

Би хэзээ мөдгүй айлын бэр болох гэж яваа нэгэн… Ер нь өөртөө үнэнч нэгэн л дээ. Үзэл бодолдоо хатуу чанд тэр хэвээрээ ч өссөн гэж бодогддог. Анхны гэх зүйлийн үнэ цэнэ надад ямагт тэргүүнд тавигддаг. Бүх хүмүүст тйим л байх… Энэ цаг үед дэндүү гүн орж байгаагийн хувьд сэтгэлд харанхуй зүйлс тун их болжээ… Хүн бүр залуугаасаа сэтгэлийн зовлонд унаж, хар нялхаараа амьдралын утга учраа алдаж гунигтай амьдарч байна. Би эмэгтэйчүүдэд бүр их санаа зовж байгаа. Сүүлийн үед хүүхэдгүй эмэгтэйчүүд маш их байна! Эмч домч гээд л… уулзсан бүхэн сайн эмнэлэг асууж сурж байх юм. Хамгийн гэгдэх сайн найзууд минь үр хөндүүлсэн, бас ч үгүй 3 тоо давсан байх юм… Сэтгэл өвдөөд уйлмаар болоод сүүлийн өдрүүдэд хэцүү байна. Хүний нандин нууц дэлгэхэд нууц л гэж амаа барьж сууна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс эв түнжингүй хосолсоор л… Тэр ч хадам энэ ч тэдний гээд л… Тэгсэн зөвлөгөө өгөх нэгэн нь угаасаа боль сал, хашраа, хариу ав, эрчүүд бүгд л тийм, тийм даварсан юм гэж юу байдаг юм гэсэн элдэв зөвлөгөө… Үүндээ бүгд итгэчихсэн. Нийгэм тэр чигээрээ нэг л аястай болж. Тэгсэн хирнээ сална гэж байхгүй, хэрэлдэж зодолдоод л байж л байна… Ингээд л амьдралд асуудал зөндөө болжээ. 1 хүнтэй уулзаад үерхээд удаагүй байж хүүхэдтэй болно.  Хүүхэд гараад ирэхэд танигдаагүй зан төрх илэрнэ. Ингээд 1 хос зовлонд унана. Зарим нь сайхан хайртай учраад л хүүхэдтэй болохгүй ингээд бас л асуудал… 1 бодлын дээр үеийн олон хүүхэдтэй байдаг тэр үе, аав ээжийнхээ үгээр сууж ханилдаг байсан үеэр амьдарвал зүгээр чюм шиг санагдана. Хэтэрхий задгай амьдрал ноёрхсон юм шиг… Би сэтгэлзүйчдийн яриаг их л сонсдог. Маш хэрэгтэй. Би найз залуутайгаа сэтгэлзүйч дээр очих уу гэж асуутал тэр маань бодьё гэдэг байгаа. Яагаад асуудал зөндөө энэ амьдралд ийм зүйл дээр эргэлздэг юм бол гэж битүүхэн бодоод өнгөрлөө. Би бол амьдралд дэндүү хайртаЙ… Гадныхан л сэтгэзүйчдийг ярьж байдаг гэдэг тэр үе одоо өнгөрсөн шүү дээ. Ер нь бол үүнээсээ л бид салаагүй байгаан. Би ямарч шашин шүтлэгээс илүү гэж ойлгодог. Ер нь сэтгэлзүйч дээр очиж байх хэрэгтэй… Элдэв үзмэрч төлөгч нараас илүү тэдэнд төлж өөрийгөө нээх таних хэрэгтэй юм шиг санагддаг. Ядаж юунд ч найдаж, харалгүйгээр үзэгдэл юмсыг харна шүү дээ. Хэтэрхий хар бараан байгаа нийгэмд замбараагүйдэл ихдээд…  Аль ч талбарт.  Өөртөө хайртай байж, хамгийн хэцүү гэгдэх зовлон шаналалд арай өөрөөр хариут олж сурмаар юм. Хэнд ч гэсэн ганцаараа байж, байгаа амьдралдаа хариулт авмаар хэцүү үе тохиолдож байдаг. Ялангуяа залуус бидэнд. Амьдрал зохиох гэж байгаагийн хувьд анхнаасаа л сайхан зөв зүйтэй амьдралыг зохиочих гэж л хүснэ. Тэгвэл бид үүн дээр алдсан юм биш биз..!!

залуустаа ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭХ ДУРТАЙ НЭВТРҮҮЛГИЙГ СОНИРХУУЛАХААР тавьлаа…
http://www.mnb.mn/video/aje/263-dugaar3.html

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: