1998 он /шүтээн/

Наймдугаар сар 9, 2011 at 8:48 am (Он цагт шидэгдсэн бодол, Хөг эгшиг)

Цаг үе гэж сонин эд шүү… Эгэл жирийн л орчинд бага насаа үдсэн. Уугуул нутаг минь Дархан. Тэндээ төрж, тэндээ өсч их сургуулийн намар харин Улаанбаатарт эхэлж байлаа… Миний бодлоор тэр үед уб-гийнхан  илүү хөгжилтэй байдаг байсан шиг санагддаг. Ах маань хотоос амралтаараа ирэхээр хэдэн сонсдог дуутай /сд тоглуулагч/… бас их плакат авчирдаг байсан /тэр үеийн сонсдог байсан хамтлаг дуучид, спортын одод гээд л…/ Ахыг ирэхээр байрныхан мэддэг байсан, инээдтэй л дээ. Манай ах урлагийн сургуульд сурдаг байсан л даа/хөгжимчин/. Аав маань хөгжимчин… Тэгээд гэрт том том өсгөгч тавиад аавтай дуу, болон хөгжмийн талаар их ярилцдаг  байсан. Тэгээд л байрны хүүхдүүд мэддэг байсан юм. Ахын маань диваажин тэр л байсан болов уу гэж би боддог. гэртээ хоолоо хийлгүүлээд, дуугаа сонсоод, гэр бүлийнхэнтэй элэг бүтэн… Тэгээд л амраад дотуур байрлуугаа  явдаг байсан.

Тэр үед  өрөөний ханаа плакатаар дүүргэх гээд ахыг ирэх болгонд захидаг. Ах ирэх бүртээ авчирсаар дүүрсэн дээ ккк… ХҮҮХДҮҮД ОРЖ ИРЖ ҮЗЭХ ИХ ДУРТАЙ БАЙЛАА ЯАГААД ГЭВЭЛ ТЭНД УРЛАГ СОНИРХДОГ ХҮН Ч СПОРТ СОНИРХДОГ ХҮН Ч БАЙДАГ БАЙСАН ЮМ ШИГ БАЙГААН. Миний хувьд нэг цагаан кассетны шүдийг элэгдтэл сонсож байсан юм. ТЭР БОЛ BSB БАЙЛАА. Ямар их сонсдог байлаа даа… Ёстой улаан фен… Ялангуяа Ник гээд л кккккк сүртэй юм болно ш дээ. Тэр үеийн шаргал үст залууг  бүхий л эмэгтэйчүүд хүндэтгэдэг байсан биз ээ… Ингээд нэтээс хэдэн дуу сонсож байгаад гэнэт эргэн дурсахаар шийдлээ.









http://www.mnb.mn/video/aje/263-dugaar3.html

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: