Болзоог мөнхөлье!!!

Дөрөвдүгээр сар 4, 2011 at 11:44 am (Утгауянга, Хөг эгшиг, Хөх зүрх инээв)

Бидний хайрын эхлэл ТУУЛ голтой яалт ч үгүй холбоотой… Салхи сэвэлзүүлэн хамтдаа давхихдаа би голын эрэг, урсгал, нар, бороо моддыг харж хязгааргүй сайхныг мэдэрч явдаг байлаа. ккк Үнэхээр торгон агшин. Бие биеэ илүү мэдэхийг хичээж, үг яриагаа цэгнээд л… Ажилдаа явахдаа орой  болзоотой гээд гоёж хангална… Өөр хүнрүү ч харж хугацаа алдахгүйн ТУЛД  нам гүм газрыг илүүд үзнэ. Сонин юм, элдэв хоолны газар, паб гээд ерөөсөө таалагддаггүй газарлуу тэр авч явдаггүй байсан… Ингээд дурлал мөнхөлсөн тэр үеийн аялгуугаа оруулья гэж бодлоо. Энэ дуунуудад ямар их дуртай гээч…

1. Шинээр эхэлье /болзоондоо яараад унаанд явж байхад/

2. Танилцья /хайрын гоё дуу гээд сонсгож байсан дуу… Танилцья бүсгүй, намайг ганцаардал Таны нэрийг харин гэж дуудах билээ… гэж аялж өгөөд л/

3. Өчигдөр /миний тэр үед сонсдог БАЙСАН дуу/

4. Чамдаа /мотive-ийн тоглолт үзэхээс өмнө 2-уулаа чангалаад сонсдог байлаа. Тоглолтын дараагаас… БИДНИЙ ДУУ БОЛЖ МӨНХРӨВ/

5. Утасдаарай /эмэгтэйнх нь хэсгийг надад сонсгоод инээж байдаг байсан. Сүүлдээ 2-уулаа сонсдог болсооон гэж…/

Эдгээр дуунууд БОЛЗОО МӨНХӨЛСӨН… Одоо ч бид хоёр байнга л сонсдог доо.

/ХАРИН ЭНЭ БОЛ МИНИЙ ХАЙРТАЙ ЗАЛУУГАА ҮНЭЛСЭН ҮНЭЛЭМЖ… ЗӨӨЛӨН ХАЙР ШҮҮ/
…Уруул чинь зөөлөн
Харц чинь дулаан
Энэ л агуу хайрыг чамаасаа мэдэрсэн
Хайр яагаад ийми ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН юм бэ
Дурлал яагаад ийм ЗӨӨЛӨН юм бэ… гээд
Мөрөөдөл минь биелнэ ээ
Мөнхөд чамтайгаа амьдарна аа
Мөнхийн аз жаргалтайгаар чамтайгаа хамт амьдарна аа
ЧАМАЙГАА БИ ҮҮРД ХАЙРЛАНА АА … /гоё үгтэй дуу ЗӨӨЛӨН ХАЙР/

Амьдрал яагаад… /бодлын дуу. Би энэ дуунд бодлоо их уядаг/

Бид буцах замгүй /Харин энэ миний аз жаргалын дуу… Бүх найзуудруугаа явуулах дуртай. Маш гоё үгтэй/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: