Амьдрал бол шагнал…

Гуравдугаар сар 26, 2011 at 3:21 am (Он цагт шидэгдсэн бодол, Утгауянга, Хөх зүрх инээв)

***

Би энэ үгийн тухай сүүлийн үед их бодож байна… Учир нь надад нэгэн зүйлийг ухааруулсан юм шиг. Ойрын хувьд ойрын ч гэж дээ сүүлийн 7-8 сар энэ блогноосоо их л хөндийрч дээ. Бичиж найруулах, шүлэглэх мэт сэтгэлийн ямар нэгэн зүйл гарахаа больчихсон. Хүн гэж их сонин юм. Энгийн байх тусам баялаггүй болчихдог юм шиг. .. Зовлонгүй байх тусмаа тэмүүлэлгүй болчихдог юм шиг. Эсвэл сэтгэлийн мэдрэмжээ гээчихсэн юм шиг бүх юм энгийн болчихсон юм шиг санагдах. Хүний амьдрал утга учиртай байхын тулд өдөр бүр, цаг ямагт адал явдал, зовлон гунигаар дүүрэн байх ёстой юм шиг… Би урд нь нэгэн зүйлийн төлөө хүсч, тэмүүлж, зүтгэж, тэмцэж ирсэн. Амьдралынхаа утгыг нэг талаас алдаж, нөгөө талаас өөртөө хамгийн сайхан мэдрэмжийг хадгалж үлдэхийн төлөө уйгагүй тэмүүлж, тэнэглэж, зовж зүдэрч явсан. Үүгээр л миний амьдрал үргэлжилж олон жилийг өнгөрөөсөн… Энэ үед л хамгийн тансаг, хамгийн гунигтай зүйлийг мэдэрдэг байсан мэт. Гэсэн одоо миний бүх зүйлийг эргүүлчихсэн мэт… Хүсэл мөрөөдөл биелэдэг мэт их зүйл өөрчлөгдөж, өөрийн минь хэзээч чадахгүй хүсэхгүй байсан зүйл минь нэг л өдөр ирчихсэн…

Бүх зүйл зүгээр л урсгалаараа өнгөрсөн. Надад захирагдахгүйгээр  бүх зүйл хувь тавьлангаар өөрчлөгдсөн мэт бодогдоно. Хэзээ ч төсөөлж байгаагүй тэр харгуйруу хөл тавиад алхаж явна. Энэ харгуйдаа би ямар их дуртай гээч. Сэтгэлийн амар амгалан, хайр хүндлэл, итгэл найдвар, инээд баяслаар дүүрэн ХАРГУЙ… Би үүнд яг л зүүдэлж байгаа мэт хөвөн амьдардаг. Миний огт төсөлөөгүй энэ ертөнцийн эзэн бол тэр минь… Тэр миний гуниг зовлонг үгүй хийж, сэтгэлд минь хүрэн хүртэл тэмүүлж миний төлөө байсаар ирсэн. Анх харахад л надад ер бусаар таалагдсан энэ хүний тухай

блогтоо би хэзээч бичиж байгаагүй. Уйтгарт амьдралын агуйд нойрмоглоод гарч  чадахгүй, нарны амьдралын бусад хүмүүсрүү өнгийх тэнхэлгүй явсан намайг гадаа минь хүлээж байсан мэт надад одоо санагддаг… Уйтгар гуниг намайг ганцааранг минь үлдээхдээ агуйн хаалгыг хаагаагүй юм. Учир нь гуниг намайг жиргэж нисэхийг юу юунаас илүү  ямагт хүсдэг  байсан. Хүн итгэл найдварыг хэзээч мартаж болдоггүй юм билээ…  Олон жил ганцаараа явахдаа надад төсөөлөгдөж байгаагүй, хамгийн гол нь миний хэзээч хүсэж байгаагүй амьдрал ямар нэгэн далдын хүчний хамт ирсэн мэт одоо санагддаг. Магадгүй хувь тавьлан эргэлт хийсэн байж болох. Би боддог байлаа, уйтгар гунигаас нэг л өдөр би аз жаргалруугаа ниснэ гэдгээ. Харин хэзээ яаж гэдэг учраа л олдоггүй байсан. Түүгээр минь болсоон болсон.Миний сэтгэлийн хүн-түүнийгээ би хайр гэж дууддаг болсон. Надад хэн нэгнийг хайр гэж дуудах үгийг амнаасаа багтааж гаргах итгэл хэзээч ТӨРЖ БАЙГААГҮЙ.  Одоо бол би түүнийгээ ам бардам хэлдэг ээ. Ккк, гоё шүү… Сэтгэл амгалан байх, итгэл дүүрэн бялхаж, зөвхөн хайр энхрийлэл, инээд баясал надад ирсэн гэж хэлж болохоор. БИ үүнийгээ хэзээч алдахгүй, хэзээч бусниулахгүй гэдгээ мэддэг. Өдөр ирэх тусам түүндээ татагдаж ЗӨӨЛӨН ХАЙР ямар агуу байдгийг мэдэрдэг. Хайртай хайраа надад ирсэнг би хувь тавьлангийн ШАГНАЛ гэж ойлгож хүлээж авсан… Бид яг ижилхэн зан суртахуунтай улс… Найз нөхөд минь биднийг хүйс нь л өөр болохоос ижилхэн гэдэг. Түүнтэй харьцахад үнэхээр амар. Өөртэйгөө л байна гэсэн үг. Тэр минь хэзээ ч миний бичлэгийг уншиж байгаагүй. Магадгүй бичдэггүй болохоор уншдаггүй ч байж болох. Өөртөө, өөрийнхөө гэсэн бүхнийг үлдээдэг тэр л үеэ эргэн авчрахыг үнэндээ хүслээ. Магадгүй тэр минь намайг ингэж бодож явдгийг мэдэхгүй шүү  дээ..

Зүүдэн амьдрад бэлэглэсэн илч гэмээн ЧИ

Зүрхэнд цохилт нэмсэн хэмнэл гэмээн ЧИ… гээд л шүлэг түүндээ зориулж тэрлэсэн.

Чамдаа найз нь хайртай… Хэн ч, юу ч чам шиг минь байхгүйд би итгэдэг.  Чамайг надад илгээсэн хувь тавьланд би талархдаг. Чи минь хичнээн ухаантай билээ… Хэзээ ч намайг буруутгаж, хэзээч надад муухай хандаж, хэзээд намайг хүндэтгэдэг, хэзээч гомдоохыг хүсдэггүйд нь хайртай. Надад авах юмгүй мэт уйтгар гуниг загнаж байсан… Өөртөө итгэх итгэлгүй болгож, хатуу ширүүн хандаж, хорвоод над шиг муу хүн байхгүйг минь мэдрүүлж, намайг өөрөөр үнэлсэн. Гэхдээ хувь тавилан хэнд хэн хэн байхыг, юу нь болгож үдээхийг харуулах л биз дээ… Миний мэдрээгүй сайхан бүхнийг ШАГНАЛ минь харуулж, мэдрүүлсэн… Хамгийн хэрэггүй эмэгтэй, хамгийн сайхан нь байхыг мэдрэх сайхан л юм. Ккк, мэдээж амьдрал зохион гэж байгаа болохоор чи бидэнд асуудал гарах л юм… Гэхдээ энэ бол бүх хүмүүст тулгардаг асуудал л байх. Ижий аавдаа дагуулаад очсон тэр мөчид би чинийхээ хүсэл зоригт эргэлт буцалтгүй итгэсэн. Хоёулаа биендээ амладаг ярьдаг амьдралыг хамтдаа бүтээнэ. Бид хамгийн сайхан гэр бүл болно гэдэгт 2-уулаа итгэдэг шүү дээ… Биенээ ойлгодог бидэн шиг хос энэ ертөнцөд байдаг гэж үү? Сайхан эр хүн байж чаддаг чамдаа хайртай… Ганцхан надад гаргаагүй ИХ ЗАНД чинь дуртай. Ганцхан надад таалагддаг ХАРЦАНД чинь бас л дуртай…

Хорвоод би өөрөөсөө урваагүй ээ, хорвоо намайг  шагнасан болохоор би шагналаа нэр төртэй авч явах үүрэгтэйг л ухамсарлалаа… Үнсье

4 Сэтгэгдлүүд

  1. duka said,

    hagatsashgui hosuud olon baig ta 2 t az jargal husii

  2. eegii said,

    unshihahad unen saihan blaa uran yruu ugeer setgelee ilerhiilj chadahgui ch engiinees engiineer saihan bna iim l shan hair olon bh boltugai amjilt hamt amidrahaar ulam l goy boloh bh nogoo talaas 2 hun niilj neg tsogts bolno gedeg joohon l hetsuu dee teseed ulam az jargal tugeesen happy family bolooroi gej yrooy amjilt chi chadna magadgui ta hoyr chadnaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: