Их хотын нэгэн шөнө…

Арван хоёрдугаар сар 10, 2010 at 3:57 pm (Хар бэхтэй үзэг)

Олон хүний амнаас pc тоглоомын газрын тухай сонсдог… Тэр газар сайн нэртэй байсныг мэдэхгүй юм. Их хотын нэгэн үдэш тэр газарт хальт орох боллоо. Эр хүйстэй бүхэн л мэддэг энэ тоглоомын газрын тухай тийм ч их мэдлэгтэй биш. Ямартаа  гэр бүл, аав ээж, ах эгчээ зовоосон донтсон нэгэн эндээс төрдгийг эрхгүй гадарлана… Миний мэдэх нь контор гэж нэгэн тоглоом байдаг, бас ра ч билүү… Энэ шөнө тохиолдлоор би pc тоглоомын төвд орж ирээд сууж байна. Найз залуу найзтайгаа уулзах нэрийдлээр орж ирсэн энэ газар сэтгэлд бууж байснаас илүү юм гээч,,, Нэлээн том заал бүхий энэ газар яг хотын төвд орших бөгөөд улмаар Тэнгис кино теарттай ойрхон юм байна. 2 давхарлуу яг орцоор явж байгаа юм шиг. орно.. Хаашаа орж байгаагаа мэдэхгүй дагаад л… Хаалга нээгээд ортол манан мэт тамхины утаа биднийг угтлаа. Залуус найзаа сүлжилдсэн олон эгнээ pc дотроос хайна… Энд бараг 100 pc байна  маш олон юм. Бүгд л улангартаж урагш харан сууцгаан бас орилолдоно. Энд бараг амьдарч байгаа гэмээр… Хоол унд байна, түүнд нь пирошки ороомог бэлэн гоймон зарж байх,.,. Хүсвэл үйлчлэгч хүүхэн дээр очоод гоймонгоо бэлэн болгоод идэж болно. Бас ороомог пирошкигоо халаалгаад идэж болох аж. Тамхины утааг эс тооцвол дулаахан таатай байж мэдэхээр… Би хэсэг зуур орчныг ажин хүмүүсийг харлаа. Цаг яг 23.05 болж байна. Хэн ч гэрлүүгээ явахгүй бололтой яарсан шинжгүй байна. Маргааш ажилгүй амралтын өдөр гээд энэ хэд тоглох нь… Би хэсэг хүлээснээ нэт олж суухаар шийдлээ. Олон зүйл толгойд эргэлдээд… Энэ газрын тухай дүү маань ч хүртэл мэдэх байхдаа гэж бодохоор дотор харлах шиг болно. Хажуудаа кетчуп асгасан 3-4 пирошки тавьчихсан, тэрийгээ идэхгүй тоглоомондоо улаараад.. Хэн ч юм ирээд хазаад л, тоож байгаа юм алга!!! Дотроо бүр худалдаа явуулж байх юм. Уух юм бол төрөл төрлөөрөө…  Мэдээж л дээ, улаарсан pc-чид уух юмаар дутаж болохгүй байх. Явах цаг боллоо. Эд нэг цаг тоглоод болсон бололтой… Маргааш хагассайн, ажилчин сурагч оюутан гээд л бүх насныхан энд байна. Амралтын өдөр болоод ийм их хүн байна уу ямартаа ч ИХ ХОТЫН ЗАЛУУСЫН ТЭН ХАГАС НЬ ийм газарт нэгэн шөнийг өнгөрөөж байгааг би мэдлээ. Энэ биш үүнээс гадна ямар олон газар ийнхүү чуулсныг бодохоор үнэхээр харамсмаар байлаа. Энэ төрлийн бизнес эрхлэж байгаа улс хэрхэн хөлжиж байгаа илт байлаа… Их хотын нэгэн  шөнө өө…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: