9 сарын 1-ний ЧИМЭГ
Нарны хурц гэрэл гэр дүүргэх гэгээнээр өглөө сэрлээ… Нойрон дунд хүүхэд багачуудын дуу- уул нь намайг сэрээгүй цагт барагтаа л хүн хөдөлгөөн сонсогддоггүйсэн. Орноосоо суга үсрэн энэ өглөөний нарыг харахаар шууд зүглэлээ. Яагаад ч юм энэ нар маш ариун, бас дулаахан зөөлөн төөнөнө. Ийм л байдагсан… Шуугианы дунд айлчилж сонороо тавьлаа. Бяцхан жаалуудын өхөөрдөм яриа, ижий аавынх нь инээмсэглэл, гоёж гангалсан байгааг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Хамгийн ариун ҮЕ миний сэтгэлийг хөдөлгөж, форм парчигны дурсамж толгойд буулаа…
…Шөнөжин оёдлын машины дуу хангинаж, ээж зүйрмэглэх зуур,
-Алив босоод ир, одоо өмсөөдөхдөө…
Унтмаар байсан ч би уламжлалаа эвдэхгүй, бас маргааш хамгийн гоё нь байх ёстой ш дээ…
-Өө яг болж байна ээж, одоо энд иймэрхүү хуниастай… Мөрийг нь босгох тал дээр та юу хэлмээр байна? Бас манжатик хуниастайгаа ижилхэн байх ёстой…
-За тэгвэл өөрийнхөө хүссэнээр нугалаагаа тааруулаад надад индүүдэж өгнө дөө. Би сургуульдаа явах гэж байгаа биш дээ. Унтахгүй шүү хө…
Би,
-Өө ээж, за за/ээж өөрөө маргааш унтаад л хоцрох байжийж, өөрөө хийгээд өгчихгүй/
Үүр цайнгуут би сэрлээ. Саяхан ээжээс харамлаад байсан нойр хаа нэгтээ алга болжээ. Салхивчин дээрээ гартал нар арай мандаагүй, дөхөж л байна. Урд байрны айлын гэрлүүд ерөнхийдөө ассан, нэмээд асаад л байна. Өөрийнхөө санаандаа буулгасан форм, парчикаа өмсөөд явна гэдэг бол надад аз жаргал. Хэн ч минийхийг өмсөөгүй, хэн ч над шиг бодоогүй… Ээжийн минь надад бэлгэлдэг энэ хорвоогийн хаана ч байхгүй цорын ганц загвар бол надад нандин зүйл… Би 10 жил ээжийнхээ гарын дүрэмт хувцсаар л гоёсон юм байна шүү… ккк Би тандаа хайртай. Миний ээж шиг хүн хаана ч байхгүй дээ…
Буцаж ороод өлгүүрт өдгөсөн зөвхөн надад зориулж урласан дүрэмт хувцасаа харлаа… Ёстой гоё урлажээ. Угаасаа л тийм байдаг даа…
Ээж боссон бололтой, галын өрөөрүү орж хоол цайг минь бэлтгэх ажил…
Ээж,
-Дашка, Мөөгий нар ирэх юм уу?
Би,
-Ирнэ ээ ээж, хөвгүүдээс нөгөөдүүл ирнэ гэсэн. Манайхаас явна гэсэн…
Би угаалгын өрөөрүү… Салхивчны доор танил хүмүүсийн дуу “хадна”… Орцоор цуурайтсаар… хаалга түг түг…
Манай хэд… /Мөөгий, Дашка, Мөнхгэрэл, Ариунаа/ За бэлэн үү? Одоо л босч байгаа юмуу? Дашкагийнд цуглаад ирж байхад даа…
Би,
-Сургуулийн хөгжим сонсогдохгүй л байна. Болоогүй юм байгааз…
Угаалгын өрөө орлоо шүү Уугий?
Нүүрээ угааж, бүх юм жин тан… Толинд харах гэтэл надад зай байхгүй байлаа. Ээжрүү /гал тогооруу/очиж формоо өмслөө. Ээжээр цахилгаанаа татуулах зуур энд тэнд сөрдийсөн утас бохирыг ээж түүнэ. Сэтгэл догдлоод л надад хичнээн сайхан цохиж байгаа бол оо..
Толины өмнө үсээ янзлаад унтаж байгаа аавруу явлаа.
-Аав гараа өгөөч, миний лент цэцэглэхэд туслаач? Аав нүдээ нээн намайг ажин,
-Пөөх, миний охин чинь ямар гоё болоов гэсээр хэвтэнг байдлаар 2 гараа сунгахад миний жаахан дургүй хүрлээ.
-Өө аав та надад сэтгэл гаргаад туслаад өгөөч дээ… Хэвтэхээр чинь нээх сонин болно шдээ. Аавыг босгоод 2 гарт нь бантик зангидаж хүссэнээрээ болгов. Өрөөрүүгээ ортол хөвгүүд орж ирсэн байв…/Д, Амгаа, С, Мэндээ, Цээп/
Тэд маш сайхан харагдаж байна. За Уугий угаалгын өрөө орох хэрэгтэй байна. Үсээ гейлдээдхье… Хөвгүүд амар ч юм шиг, бүгдээрээ нэгнийхээ гейлээр үсээ янзалчихна…
Угаалгын өрөөнд хөвгүүд… Миний өрөөд охидууд…
Хөгжим хангинаж, дасал болсон сургуулийн холбогдолтой дуу эгшиглэнэ. Бяцхан хүүхдүүд- бодвол 1-р ангид орж байгаа нь маш эрт ирж байгаа байхдаа. Сургууль гэж юу болох, багш гэж хэн болох, ангийнхан гэж юу байх, хичээл хийнэ гэж яадаг тухай бодож яаран ирж байгаадаа… Зунжин ангийнхантайгаа уулзахдаа догдлоод байх юмгүй л байсан байж, яг энэ үеэр л сэтгэл огшоод…
Ээж,
-миний хүүхдүүд цайгаа ууцгаа…
Бид, өө яах вэ нээх юм идэх сонирхол алга байна өөөөө… за амсцгаачихья аа… Тавгийн идээ, аягалсан хэдэн аягатай цайнаас нэгийг л би авч, амсаад дамжууллаа… Цонхоор танилаа харсан хөвгүүд хөөрөөд л, хүлээж бай гэж шүгэдээд л…
Цүнхээ аваад, хүүхдүүдийн араас сүүлдлээ… Орцны үүдэнд гарч ирэхэд үнэхээр газар гишгэж яваагаа мэдэхээ байлаа… Зэрэгцсэн охидынхоо эгнээнд багтлаа… Хөвгүүд бидний баруун талд бөөнөөрөө…
Сургуулийн зүг гишгэх алхаа бүр догдлолтой, Ягаан байрыг тойрлоо. Ээж галын өрөөний цонхон дээр бидний хойноос аавтай харна… Үл ялиг сэвэлзэх салхины шившээ парчигны минь нугалааг дэрвүүлж, охидын тансаг үнэр хамар цоргиулна. Сургуулийн модот гудамж эхэлж, урдаас тосох олон хүүхдүүдээс танилууд биднийг чиглэн айсуй…
Өөр бүлгийн охидын нүд биднийг чиглэж, шивэр авир хийх үед хөвгүүд нь мөнчиг хараа тавьна… Б-ийнхэн…
Сургуулийн өмнө жагссан багш нараас оёдлын багш намайг чиглэж харна…
Миний 9 сарын1-нийг сайхан ээж минь чимдэг байсан даа… Одоо та минь байгууллагын ШИНЭ ЖИЛИЙГ минь чимдэг болжээ… ккк хайртай хайртай…
Сансрын салхи said,
Есдүгээр сар 9, 2010 at 9:49 am
сайхан шүү. 9 сарын 1 олон сайхан дурсамжийг минь тээн үлдсэн ч одоо бол 9 сарын 1 бол бөөн ажлын эхэн болж дээ. Хүүхдүүд том болноо гэж.
huhzurh said,
Есдүгээр сар 10, 2010 at 3:23 am
kkk Yag zuv… Sansariin salhi blogt mini salhilsand bayartai baina kkk
miki said,
4 сар 15, 2011 at 7:12 am
yooy bur 9-1nd dahiad huuhed nasanda ochimoor sanagdlaa
huhzurh said,
5 сар 3, 2011 at 8:49 am
kkk tim bgaa biz…