Twilight-БҮРЭНХИЙ-гээр өвчилжийнө өө :)

7 сар 16, 2010 at 3:19 am (Ном, Уран зохиол)

Уул нь би анх ирэхэд нь харчихаад нэг барьж авна даа гэж бодсон ч ажилдаа салгардаад ерөөсөө амжсангүй. Өчигдөр НЭГ ЮМ цайны цагаар 2 хуудас эргүүллээ. Угтаа бол киног нь урьд үзэж байсан, бүдэг бадаг санаад л байсан юм. Тийм болохоор нэг их сонирхол төрөөд байгаагүй. Бид цус сорогч бүү хэл хий хоосон зүйлийн тухай тэгтлээ сэтгэлээ тавьж, ач холбогдол өгөөд суудаггүй шүү дээ үнэндээ. Би ч бас тийм нэгэн…

“Бүрэнхий”- нэг, хоёр хуудсыг эргүүллээ… Байж болшгүй зүйлтэй харгуйд үзэсгэлэнт бүсгүй хөл тавьж буй эмгэнэлт амьдралын сэдэв толгойд зурааж зөвхөн таамаг төдий л уншина. Цус сорогч залуу, энгийн нэгэн бүсгүй 2-ын хайр сэтгэлийн тухай энэ зохиол өгүүлдэг. Гэхдээ тэдний дотоод сэтгэл, мөн чанар, бодол хүсэл зоригийн тухай өгүүллийг хэмжээшгүй ихээр мэдэхийг хүссэндээ би тэмүүлж байна…

Одоо, би…

…шинэ сургуулийн хүүхдүүдээс ганцхан хүн Беллаг учиргүй их үзэн ядсан харцаар харж, түүнээс өмхий үнэртэх мэт ярвайж зугатаа аж. Түүнийг Эдвард Каллен гэнэ. Ер бусын догионтой үс, хав хар нүд, тунгалаг цагаан царай, сайхан бие, нүдний доогуур хөхөртсөн байх залуу юуны учир түүнд ингэж хандана вэ… /номоо дуусгаад бичлэгээ тайлна аа/ Ингээд “Бүрэнхий” номын тухай…

Алдарт “Бvрэнхий” зохиол монгол хэлнээ

Орчин цагийн дэлхийн утга зохиолд цахиур хагалж буй Америкийн зохиолч Стефини Мэйерийн “Бvрэнхий” хэмээх зохиолыг монгол хэлнээ хєрвvvлэн Монсудар хэвлэлийн газраас хэвлэн гаргажээ. Хэвлэх эрх нь хууль ёсных бєгєєд энэ ном монгол уншигчдын гар дээр хvрээд эхэлсэн аж.
Мэйерийн “Бvрэнхий” бvтээл нь англи хэл дээр анх хэвлэгдсэн даруйдаа сая сая уншигчдыг байлдан дагуулж, нэр нєлєє бvхий сэтгvvлvvдээс гаргадаг хамгийн єндєр борлуулалтай номын жагсаалтыг тэргvvлжээ. Тухайлбал, “Нью-Йорк Таймс” сонины бестселлер ном, “Teen People” сэтгvvлийн “Hot list” жагсаалтад багтсан байна.
Тvvнчлэн “Amazon”-аас хvртэл “Одоогоор… сvvлийн арван жилд гарсан
хамгийн сайн бvтээл” хэмээн тодорхойлоод байгаа юм.
Бvрэнхий зохиолынхоо санааг зохиолч тун санамсаргvйгээр олж авчээ. Тэрээр зvvдэндээ залуухан хос бяцхан товцог дээр гараад суучихсан чухал сэдвээр хєєрєлдєж байхыг vзсэн байна. Бvсгvй нь энгийн нэгэн харин залуу нь ер бусын vзэсгэлэнтэй цус сорогч байсан гэнэ.
Стефини Мэйер сэрэнгvvтээ л энэхvv этгээд зvvдээ ноороглосон байна. Ингээд єдєр алгасалгvй бичсээр гурван сарын дараа “Бvрэнхий” зохиол дуусгажээ.
“Бvрэнхий” зохиолд тєсєєлємгvй, итгэмээргvй зєгнєлт нєхцєл байдал дээр хvний гvн гvнзгий мєн чанарыг агуулсан баатруудыг амилуулсан нь дэлхийн уншигчдын хорхойг гижигдэж байгаа нь нууц биш билээ. Yvгээр зогсохгvй дээрх зохиолоос сэдэвлэн кино хийгдэж сая сая vзэгчийг кино театр руу “зvглvvлж” чадсан юм. “Бvрэнхий” нь араасаа олон цуврал зохиол тєрvvлж байгаа бєгєєд тэдгээр нь ч гайхам амжилтыг эзэндээ авчирсаар байна. Одоогоор тус цуврал зохиолын хэвлэх эрхийг дэлхийн тавь орчим орон авсан хийгээд нийтдээ 85 сая хувь борлогдоод байгаа аж.

27 Сэтгэгдлүүд

  1. boldoo said,

    bi bas kinog ni uzseen.harin nomiig ni tegj baigaad unshna aa

  2. odko said,

    reklam hiigeed ain laitai marketing bna da te kkk xexexex

  3. odko said,

  4. odko said,

    nadaa nom avaad ogoo

  5. uchral said,

    hi nz mini yasan gorin.unshhiimsan

  6. ss1997 said,

    uu bi nomiin ali hediin unshsaan barag sariin umnu nom n garsan bhaa

  7. soko said,

    unshahad taatai bailaa. 1 l sonin medremj tordog tiimvv. unshaad l baiyda te

  8. huhzurh said,

    Өчигдөр дууслаа. Орой ажлаа тараад харьж л уншсаар… Ном бүхэлдээ 512 нүүртэйн дээр арын хэсэгтээ БИ ГУРВАН ЗҮЙЛД ИТГЭЛ ТӨГС БАЙЛАА. НЭГДҮГЭЭРТ ЭВВАРД БОЛ ЦУС СОРОГЧ. ХОЁРДУГААРТ ТЭРЭЭР МИНИЙ ЦУСАНД ДУРЛАЖ БАЙВ. ГУРАВДУГААРТ БИ ТҮҮНД ЯМАРЧ ЭРГЭЛЗЭЭГҮЙ, ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРТАЙ БОЛЖЭЭ гэсэн Беллагийн үгтэй аж. Харин зохиолч СТЕФЕНИ МЭЙЕР нь Бригам Янгийн их сургуулийг Англи утга зохиолын мэргэжлээр дүүргэжээ. Энэхүү зохиолынхоо талаар тэрээр “Би зарим зохиолчдын байж боломгүй зөгнөлт нөхцөл байдал дээр хүний гүн гүнзгий мөн чанарыг агуулсан баатруудыг амилуулсан мэт болгож чаддаг тэр чадварыг үргэлж биширдэг байж билээ. “Бүрэнхий” уншигчдад яг тийм мэдрэмжийг төрүүлнэ хэмээн би маш их найдаж байна” гэсэн байна. Энгийн ийм үгтэй зохиолч бүтээлээ дэндүү даруухан үнэлээ юу гэж бодогдохоор.”Бүрэнхий” зохиолчийн хэлсэнчлэн сэтгэл татам төсөөллийн ертөнцийг өөрийн эрхгүй бий болгож чаджээ. Ямарч давтсан зүйлгүй Белла охины амьдралаар зохиол өрнөдөг. Яг л бидний өдөр тутамд тохиолддог үйлдэл, бодол санаа, хүсэл тэмүүлэл, эмэгтэй хүний төрөлх зан араншин энэ номонд гардаг…Түүний ямарч сонирхолгүй орчинт амьдрал нэг л өдөр хувьсан өөрчлөгдөж, аз жаргалаар бялхаж эхэлдэг. Гэхдээ тэр аз жаргал хэзээ ч байж болохгүй зүйлээс ирнэ. Хүн биш хүн агнадаг цус сорогч залууд дурлаж хайр сэтгэлийн холбоо тогтоодог. Эдвард хайр сэтгэлийнхээ төлөө Беллагийн хүн-үнэр, улаа бутардаг хацрыг хэзээ ч зэвхий цагаанаар солигдсон байхыг өөр шигээ амьдралтай болгохыг хүсдэггүй учир түүний төлөө өөрийгөө золин, тэвчин байж хайрладаг. Ер бусын сайхан үнэрт хүн-Белла-г өөрийн тавьлан нэгт агнагчдаас ямагт хамгаалж эцэс төгсгөлгүй адал явдалтай тулгарна. Хүчтэй цус сорогч гэр бүлийнхэн нэгэн зэрэг бусдаасаа бүсгүйг хамгаалж цэмцэлддэг. Хайртай бүсгүйнхээ төлөө хэзээ ч бүтэхгүй учирлын төлөө түүний амьдралыг үрэхээс ямагт эмээнэ… Холдож, орхиж, үзэн ядсан ч эцэстээ ялагдана. Түүнийхээ төлөө хийж байгаа бүхэн агуу хайрыг ямагт бэлэгддэг. Гэвч Белл зөвхөн түүний дэргэд мөнх байхыг хүсэх бөгөөд өөрийгөө зэвхий царайтан болгохыг үргэлж Эдвардаас гуйж хүснэ. Зохиолын адал явдал тэмцэл зөвхөн Беллаг ангууч болгохоос л хамгаалсан тулалдаан бүр байдаг. Энэ бол Эдвардын хүсэл тэмүүлэл зорилго… 104 настай цус сорогч Эдвардын амьдралд Белла дэндүү шунана. Өдөр өнгөрч, шөнө болохын өмнөхөн бүрэнхий ирнэ. Энэ үе ер бусын мөч хэмээн Эдвард Каллен ярина…

    Сайхан зохиол байлаа. Киноных нь эхний 2 ангийг үзсэн. 4 хоногийн өмнө Өргөө кино теарт 3 нь нээлтээ хийсэн, үзлээ. Эхний номыг нь ч уншчихлаа… Ер нь сэтгэгдэл өндөр байна. Эх зохиол бол эх зохиол нь юм байна, киноноосоо илүү шүү

  9. mana said,

    gaihaltai zohiol bna lee, hu7n bolgond sanal bolgomoor zohioliig unshsan bhad haramsahgui bh

  10. jaku said,

    gaihaltai buteel boljee. unshxad taatai bailaa. kino ni ch nice…

  11. vane said,

    nomiig n ch unshsan kinog n ch uzsen …..
    2laa goe … gehdee nadad nom n iluu taalagdsan ………
    Bella-n dotorh bodol b uhniig medej iluu nariin buhniig medej awj bsn.

  12. uyanga said,

    uneheer gaihaltai …………. daraachiih ni huudsiig erguulhiig tesch yddag bsan uneheer goe nom .

  13. lyta vesicotoria said,

    goy nom kinoonoo iluu uil yavdal gardag… unshihad yagaad ch um vampire bdag um shig sanagdaad….l. bi odoo breaking dawniiig ni unshij bnaa huurhii jacobiig uruvduj bn khhh…

  14. daria said,

    tmee,zohiol n iluu goy bsn gdgtei sanal neg bn….uil yvdal ornol setgel hodloloor duuren

    nomiig n avsnaasaa hoish 3 ch udaa unshsan,harin daraagiinh n nom hdiiger garah ym bol??medej bg hun bnuu

  15. Amra said,

    vnen tas2
    nom n ch ter kinon ch ter
    3r angin vzsn hvn bna u

  16. soyol said,

    3r angiig n uzsen joohon nurshtsan yum shig sanagdsan gehdee dajgui er n hamgiin goy n 1r angi n l yumdo.

  17. baysaa said,

    би шинэ сарыг нь ч уншсан маш их таалагдсан харин хиртэлтийг нь гарахыг хүлээж тэвчилгүй хиртэлтийн англи хувилбарыг нь авчихсан. Сайн ойлгохгүй л байна. Гнхдэээ яаж ийж байгаад ойлгочих байхөөө……..

  18. baysaa said,

    Өөөө тийн бас эдвард чинь 104 биш 109 настай ш дээ. 1901 онд төрсөн……… Одоо бол 110 л юм байна л даа

  19. duka said,

    bi kinonii buh angiig bas burenhii zohioliig unshsan unheer gaihaltai zohioln bur unshih tusam dogdolmoor ih goy sanagdsan ene zohioliig unshaagui humuusd helhed 1 unshiad uzeeree ta aldahgui shu

  20. Muuunuu said,

    Twilight, New Moon, Eclipse, Breaking Dawn номнуудыг багцаар нь 30000-р худалдана. 99293090 /English дээр /

  21. nikki said,

    бүх зохиолыг нь уншсан чинь үнэхээр өөр юм байна лээ,унших явцад ертөнцөөс тасарсан мэт……………………. Amazing!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  22. degii said,

    4 дэх цуврйл үүрийн гэгээ нь хэзээ нйхйа вэ

  23. chantsaa said,

    za eniig unshii nomiin orjuulsanaar neted bnu nom iin awah gsn arwan jil aaw eej mungu uguhgui hetsuu bna 😦 tuslaaj

Leave a reply to vane Хариулт болиулах