Суут хүмүүсийн үг

Долдугаар сар 7, 2010 at 7:16 am (Хэрэг болдог шүү)

Сайхан үгнүүдээс авах юм их бий. Зоригжиж,ухаажаарай

Би-хүн, бид – хүмүүс:

Хүн төрсөн ч байг үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг,- халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бүс. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь дээр.  Эпиктет

Хүн бол хичнээн агуу билээ, гэхдээ жинхэнэ хүн мөн бол шүү дээ. Менандр

Ямар байхыг хүсч буй нь биш, ямар байж чадаж байгаа нь л жинхэнэ хүн… Сомерсет Моэм

Энэ хорвоо аугаа их хүмүүсээр амьсгалж байдаг. Тосгон бүр, хот бүр, хягаар нутаг бүр өөрийн гэсэн сод хүмүүстэй байдгүй гэжүү. Кристиан Боуви

Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал гуйланчлалын төлөөнөө ичихийн нэг. Нөхдийнхөө байгуулсан ялалт бүхнээр бахархахын нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын  нэр.  Антиун Сент-Экзюпери

Нэгэнт өөрийгөө олж авсан хүн орчлон дээр ахиж юуг ч гээдэггүй. Нэгэнт доторх хүнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггүй танина. Стефан Цвейг

Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд сурталт хүн өөртөө тохирох хүнийг хайдаг. Күнз

Амьдрал бол эцэс төгсгөлгүй төгөлдөржилт. Би төгс төгөлдөр боллоо хэмээн үзэх нь өөрийгөө алж байна гэсэн үг. Христиан Хеббель

Ямагт баатар байх боломжгүй юм. Гэхдээ хүн хэвээрээ үлдэх боломж хэзээд олддог. Гёте

Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгүй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг. Лев Толстой

Төгс төгөлдрөөс бүү ай. Та түүнд хүрч чадахгүй. Тэгээд ч ьөгс төгөлдөр зүйлд ямар ч сайн юм байхгүй. Сальвадор Дали

Өөрийн ч бусдын үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ.   Лев Толстой

Хэн ч түүнд атаархдаггүй бол өөрийнхөө амьдралд атаархмаар юм үгүй гэсэн үг. Эсхил

Ямагт хүрч чадахгүй зүйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй. Өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр болдог. Максим Горький

Хүн шударга байх тусмаа шударга бус явдалд бусдыг сэрдэх нь бага байдаг. Дорд сэтгэлтэн л ариун шударга алхмуудаас хүртэл хамгийн бусармаг явдлуудыг олж харахыг хичээдэг. Цицерон

Буурьтай хүнд олон санаа байдгүй. Маш олон шинэ зүйл бодож олдог хүн хэзээ ч буурьтай байдаггүй. Поль Валери

Хүсэл дууссан газар хүн дуусдаг. Людвиг Фейербах

Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ дагаж амьдардаг.  Вашингтон Ирвинг

Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог. Ларошфуко

Үүргээ биелүүлэхдээ баяр хөөрийг  амсч буй хүн л үнэхээр эрх чөлөөтэй амьдарч байна. Цицерон

Хүсэл тачаалыг эцэс төгсгөлгүй шүүмжилцгээж, хүний бүхий л зовлонгийн шалтгааныг түүнд үүрүүлэхдээ, бидний бүхий л баяр баясгалангийн эх булаг нь аанаа л хүсэл тачаал байдгийг мартацгаах юм даа. Дидро

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг. Жан-Жак Руссо

Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог. Чарльз Бакстон

Хов цуурхалд өгөх хамгийн том хариу бол түүнийг үл ойшоосон байдал юм. Иохани Энгель

Залуу явахад бидний алдаа ашигтай. Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй. Гёте

Хүлээр тэвчээр л чмд байвал, алдаа эндэгдлийг чинь ямагт уучилцгаадаг юм. Ларошфуко

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл юм. Кристиан Боуви

Гоо сайхныг өрсөлдөж бүтээдэггүйг, ариун шударгыг бардамнаж тогтоодрггүйг санацгаагтун Лев Толстой

Жинхэнэ хүнлэг л хүн хайрлах ч, үзэн ядах чадвартай байдаг. Күнз

Бурхан ч  хүний сэтгэлээс гардаг, Буг ч сэтгэлээс гардаг. Данзанравжаа

Амьдрал өөрөө

Зөвхөн энэ насны л амьдрал л үнэтэй

Хүн энэ хорвоо дээр баяжихын тулд биш, жаргахын тулд амьд явдаг.

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. Ги дө Мопассан

Мэргэн цхаан ч засч залруулж чаддаггүй томоохон дутагдлуудыг маань хувь тавьлан залруулдаг. Ларошфука

Хэрвээ энэ дэлхий дээр бүх юм гайхамшигтай сайхан байсан бол, гайхамшигтай сайхан юм гэж юу ч үгүй байх сан. Франклин

Бусдад уаргалтай санагддаг нь бус, өөрийнхөө жаргалтайг мэдэрч явдаг нь л ёстой жаргалтай. Публилий Сир

Эцэс төгсгөлгүй айдсаас аймшигтай төгсгөл нь дээр. Фридрих Шиллер

Зовлон үзсэн хүн л сайн хүн байдаг гэдэг нь худлаа. Зарим үед жаргал ч хүний зан араншинг ариусгадаг. Зовлон хүнийг ихэнх тохиолдолд өчүүхэн, хонзон санамтгай болгочихдог. Сомерсет Моэм

Хүн хэзээ ч өөрт санагдаж байгаа шиг тийм их аз жаргалтай юм уу, тийм их золгүй байдаггүй. Лорашфуко

Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ- Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн, найдвар байдаг. Фалес

Юу шударга болохыг мэдрэх, юу сайн байна түүнийг хүсэх нь ухаалаг амьдралын зорилго юм. Август Платен

Хайрлан жаргахын учир:

Хайр дурлал ганц, харин дууриамал загварууд олон байдаг. Ларошфуко

Хайр сэтгэл гэдэг ямагт будлиулдаг тоглоом юм. Бальзак

Дурлал бол завтай хүний ажил, ажилтай хүний зав чөлөө. Эдвард Бульвер-Литтон

Энэ хорвоод хайртай хүний царайнаас илүү сайхан юм, түүний дуу хоолойгоос илүү тансаг хөгжим гэж байдаггүй. Жан дө Дабрюйр

…дурлал сохор төртлөө бас хүнийг сохроох чадвартай. Дурласан хүн хамгийн аюултай замыг хамгаас найдваортай гэж төсөөлнө. Наваррын Маргарита

Хайртай хүнээ санан ганцаардах нь хайргүй хүнтэй хамт байхаас хамаагүй амар. Антиуан дө Сент-Экзюпери

Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч илүү хувь төөрөг юм. Клод Тилье

Дурлаагүй бол амьд явж үзээгүй гэсэн үг. Жан Батист Мольер

Дурлал л өнгөрсөн хийгээд ирээдүйг үл анзаардаг цорын ганц ад шунал. Бальзак

Хайр хэзээ ч юуг ч шаарддаггүй . Ямагт өгөөмөо байдаг. Хайрласан хүн ямагт зовж шаналан байдаг ч үүнээ эсэргүйцдэггүй. Хэзээч гомдлынхоо хариуд өс хонзон санадаггүй. Мохандос Ганди

Хайр дурлал ямарч хувь тавьланг няцаан өөрчилдөг. Мигель де Сервантес

Хүсэл тачаал бүр алдаа гаргахыг албаддаг. Гэхдээ хамгийн инээдтэй хөгийн хүслүүд дурлахыг шаарддаг. Лабошфуко

Хайрлана гэдэг нь сайн сайхан гэж боддог бүхнээ нөгөө хүндээ хүсэхийн нэр. Тэгэхдээ өөртөө бус, нөгөө хүндээ л тэрхүү сайхан гэж бодсон зүйлээ аль болохуйц ихээр оноох гэж хичээнэ гэсэн үг. Аристотель

Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдарахын нэр.  Лев Толстой

Хайрыг ганц үгээр мөхөөж, ганц харцаар сэхээж байдаг. Шекспир

Араас нь хөөцөлдөөд байвал дурлал зугатаж орхидог. Харин орхиод гүйсэн хүний хүзүүнээс зууралдаад салдаггүй. Шекспир

Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг. Гёте

Хайр дурлал гурав дахин хулгайч гэхэд болно: тэр унтдаггүй, бас аймшиггүй зоригтой, мөн хүмүүст юу ч үлдээлгүй бүрмөсөн нүцгэлдэг. Диофан

Хайр дурлалын өмнө үхлийн хар сүүдэр ч хүчин мөхөс. Петроний

Хүндэтгэх сэтгэлгүй дурлал л урт насгүй, хувиратгай байдгийн адил, хайрлах сэтгэлгүй хүндлэл хүйтэн, явцуу. Бен Жонсон

Хайр дурлалд хэн бага хайрлаж буй нь илүү хүчтэй байдаг. Магадгүй, огт хайрлахгүй, зөвхөн өөрийгөө хайрлуулж байгаа нь бүр ч илүү эрх нөлөөтэй байж мэднэ. Хүсч тачаадсанаар бусдыг захирдаггүй, тооцоотой байж чадсан нь л эзэмдэгч байдаг. Ида Ган-Ган

Хайртай хүнийхээ сул талд зэвүүцэж байвал, үнэн хэрэгтээ дурлаагүй байн гэсэн үг. Педро Кальдерон

Дурлалаас үүддэг зовлон шаналал эгээ л далайн эргээр хэвтэх дун хясаа шиг тоолж баршгүй. Овидий

Хайр дурлал бурхдыг ч шархдуулдаг. Петроний

Сэтгэл ариун байгаа цагт “Эмэгтэй хүн” гэдэг үг бидний хувьд аугаа бүхнээр дүүрэн сонсогдоно. Этьен Сенанкур

Хуурамчаар дурлах нь үзэн ядахаас долоон дор. Плиний

Хайр дурлал бүх нүглийг өгшөөх ёстой. Гэхдээ хайр сэтгэлийн эсрэг үйлдсэн нүглийг биш шүү. Оскар Уайльд

Аливаа нэр төртэй хүний төрсөн цагаасаа эхлээд мөрдлөг болгох ёстой үүрэг бол эмэгтэй хүнийг хүндлэх явдал юм. Лопе де Вега

Эмэгтэй хүн өөрөөсөө дорд гэж үзсэн хүнээ хэзээч хайрлаж чаддаггүй. Бахархан бишрэх сэтгэлгүй хайр бол ердөө л үерхэл төдий юм. Жорж Санд

Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш, харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блез Паскаль

Өөрөөс чинь айдаг хүнийг, өөрийнхөө айдаг хүнээ ч  хайрлаж болохгүй. Цицерон

Хайртайгаа хичнээн уран хэлж чадна. Учир нь тэр чигээрээ бага хайртай байна гэсэн үг. Франческо Петрарка

Гомдол төрүүлэхгүйгээр, сайхан руу тэмүүлэгч тийм хайр л шударга бөлгөө. Димокрит

Зан чанарын хувьд хүчирхэг хүмүүс л хайр дурлалдаа үнэнч байдаг. Стендаль

Хардахад 1 хувийн хайр, 99 хувийн биеэ биеэ тоох аминч үзэл байдаг. Ларошфуко

Энэ дэлхий дээр бүхий л  эрин зуунд эр хүн аугаа. Гэхдээ түүнийг бий болгосон эд эс бүхэн эмэгтэй хүнийх… Жером К.Жером

Хэн нэгэн эрийн хүзүүгээр тэвэрсэн сайхан сэтгэлт бүсгүйн гар бол хувь заяагаар түүнд тэнгэрээс шидэгдсэн аврах цагариг билээ. Жером К.Жером

Та эмэгтэйчүүдийг харааж зүхэж мэхэлж тэр ч байтугай зодсон ч уучилна. Харин гадаад төрхөөр нь өөлөх гээд үзээрэй. Үүрд таныг үзэн ядах болно. Поль дө Кок

Эмэгтэй хүний харц гүнзгий, эр хүнийх харин өргөн. Эр хүний хувьд хорвоо ертөнц гэдэг сэтгэл зүрх, эм хүнд бол зүрх сэтгэл бол хорвоо ертөнц. Христиан Граббе

Шударга байна гэдэг эр хүний, хүнлэг байх нь эм хүний сайн тал нь. Шопенхауэр

1 Сэтгэгдэл

  1. opt!cmax_X said,

    сайхан юмаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: