Шүүдэр бөнжигнөсөн өвс…

Тавдугаар сар 6, 2010 at 11:46 am (Шүүдэр бөнжгөнөсөн өвс...)

“Шүүдэр бөнжигнөсөн өвс…”

Үнэхээр шүүдэр бөнжигнөсөн өвс ямар үзэсгэлэнтэй гээч? сэтгэл алдам байгалийн сайхныг харахаар өөрийн эрхгүй хүн болж төрсөнөөрөө бахархах сэтгэл төрдөг. Шүүдэр бөнжигнөсөн өвс миний сайхан нутагт л байдаг. Замын унаанаасаа буугаад нутгийнхаа хөрсөн дээр хээнцэр туфлээ тайлаад, даашинзныхаа хормойг өргөөд алхах ямар сайхан гээч. Хөдөө нутагтайгаа уусах нь энэ байх. Хэн ч харсан намайг хотын нэгэн гэж хэлэхээр. Гэхдээ би морь унах, усанд шумбах, үнээгээ саах, гүүгээ барихад ямар их баярладаг гээч. За тэгээд гоо энгэсгээ арилгаад, үсээ дээш нь шуугаад ажилдаа орохдоо хөдөөний бондгор бор нэгэн  болж хувирна. Өө нээрээ бор болдгүй юм байна. Цагаан хүн улаан ягаан болдог шүү дээ. Яагаад ч юм, би маш энгийн зүйлд дуртай. Хөдөө нутаг үнэхээр сайхан.

Тэнд ертөнцийн амгалан бүхэн, үзэсгэлэн бүхэн, ариун бүхэн байдаг. Малын бууц үнэртсэн зэрлэг онгон тал надад  хэн гэдгийг минь мэдрүүлдэг. Аргалын утаа ямарч гоо үнэртэнгээс илүүтэйгээр тансаг санагдаж, бүхнийг ариусгадаг шиг… Өглөөний нар дууч шувуудын шулганаатай шинэхэн шүүдэртэй хамт ирэхэд сөхөрч суугаад мөргөмөөр санагддаг.

Би ийм л хүн…

Сайхан, хөдөө нутгийнхаа тухай…

****************************************************

“Диваажин ингэж эхэлдэг”

Өглөөн нар дагуулсан тооны гэрлээр би нүдээ нээлээ. Ингэж миний диваажин эхэлдэг. Чимээгүйхэн чих тавихад эмээгийн саалийн хувин сүүгээр дүүрч байгаа нь сонсогдоно. Шалаввхан гэхчин хөл нүцгэн гэрээс гүйн гарч эргэн тойрноо инээмсгэлэн ширтлээ. Хонин сүрэг бэлчээртээ гарахаар биеэ засан хашаан хаалгаар ганц нэгээрээ гарах аж. Эхний тугал ээжийгээ хөхөөд ханасан бололтой хашаандаа хашигдсан байх. Мээмээ хөхөөд халтартсан байх нь хөөрхөн харагдана. Цэнгэг агаар, цэв цэлмэг тэнгэр, жиргэн шулганах шувуудын дуу, өвс ногооны өнгий нь сэргээж шүүдэр нарны туяатай ханьсан гялтганан бөхөлзөх аж. Уртаар санаа алдлаа. Удахгүй намар болж  “диваажин” -гаа орхиод мөдхөн явах цаг айсуй буйд сэтгэл гонсойно. Ингэж бодох зуур эмээ дэргэд ирчихсэн,

-Миний охины нойр ханав уу орж цайгаа уу, юу харан зогсоов  тэр савтай сүү  эмээдээ оруулаад ир гэлээ.

Толгойгоо илүүлсэндээ би год үсрэн тэртээх зэлэн дээрх сүүг өргөн “жижиг” гэрт орууллаа. Эмээ гурван хэлтэрхий ааруул бас атга боорцог аяганд хийчихсэн байсныгаа ойртуулж, өглөөний шинэхэн цайг дээрээс нь хийж өглөө. Тэгээд аягатай цөцгий ойртуулав. Энэ зуур гадна хоолойгоо засах өвөөгийн дуу сонстов. Өвөө холгүй яваад ирсэн бололтой.

-Адуу ирж байна, миний охин гарч хашааны хаалга онгойлгож өг өө. Цаад дүү нараа сэрээх үү дээ, хонио ингэс гээд гаргая…   гэснээ хоймор өөд өөрийнхөө жижигхэн олбогон дээрээ тухтай гэхчин сууж гансаа гаргаж тамхиа нэрлээ. Аягатай цайгаа тавин өвөөгийн хэлсэн даруй гарч харахад ойрмогхон ах адуугаа хураан ирж аясуй.

Жаргалтай дэлгэр нутагтаа би эзэн нь

2006.8.14

***********************************************

“Хөдөө алхах зуур”

Хөдөө нутгийнхаа цасан цайдам талаар ганцаар алхана. Өртөөчлөн явах зам зуурын унаанаас буугаад өмнөөс харагдах “Гурвалжин” уулаа чиглэнэ. Хаврын урин цаг ирж, хацар хайрах жаваргүй, дулаанхан.  Хаврын нарны туяанд цасан хөндийн тэр аяараа хайлж, гялтганан харагдах нь үзэсгэлэнтэйг яана. Өвсний толгойнд цантаж, хөлдсөн мөс өнөөх нарны туяанд бөнжигнөн сэтгэлийн таалалд таатааяа нийцэх.

Ганцаар уул ус, газар дэлхийтэйгээ ярьж, сэтгэлд буух үнэнхүү гоо сайхныг нь бахдана. Хань гэх зүйлгүй надад хэдэн бээрийг өртөөчлөн холбох өндөр хүчдэлүүд хань болно. Цэнхэр хөх тэнгэр, хаана ч юм бэ дуугарах шувуудын зүггүй шулганаа, хөлд гишгэгдэх цасны ширхэг л дуу гаргана. Хацар халууцсандаа мэнчийтлээ ягаарч, амралтгүй алхсандаа ядарлаа. Дээшээ харан хэвтлээ, ам цанхах шиг. Хажуухан өвсөнд хурсан цаснаас амандаа хийж цангаагаа түр тайлалаа. Тэнгэрт бүртийх ч үүлгүй, нар эгц дээрээс төөнөн, амнаас гарах багахан уур намайг амьсгалж буйг минь мэдрүүлэх..

Ингээд л болдог бол энд унтаад бүр хаашаа ч явахгүй амьдрахсан. Цааш алхахад өөрийн эрхгүй газар ус уяад явуулахгүй мэт хөл чангаана. Хорвоогийн бүх сайхан зүйлийг багтаасан энэ дэлгэр тал, уул толгод, нар сар , үүл тэнгэр, цасанд үлдсэн туулайн мөр, жижигхэн хоргол, үхрийн баас хүртэл бүгд ямар сайхан гэж санана.

Бахархаад, баярлаад ханамгүй сайхан зүйл. Юугаар ч солимгүй энэ “алт эрдэнэс”-ийн оронд би гэдэг хүн чинь хүмүүн биеийг олж төрсөн дөө хязгааргүй баярлана. Энэ газар шороо яагаад ч юм миний л зүйл мэт санагддаг. Унасан газар минь юм гэнэ лээ гэж бодох бүр сэтгэл шимширч, нулимс ойрхон ирдэгсэн.

Уужим амьсгаа авахад л бие эрүүлжиж сэтгэл тэнийх мэт сайхан даа, сайхан. Ингэж бодох зуур нэгэн чимээ сонстох. Тэнгэр өөд юмуу гэмээр хүржигнэх, хүрхрэх бололтой дуу хүчтэй сонстож эхлэв. Айдас ч төрөх шиг. Гайхаж эмээсэн янзтай тэнгэр өөд харахад өнөөх хэдэн өндөр хүчдэлүүдийн дор ирсэн байсандаа тайвширлаа. Үл мэдэг инээмсэлэл төрж, айлгаж эмээлэгдэггүй нутаг минь надад хань илгээсэн юмуу даа гэх бодол төрүүлж цааш алхлаа.

Онгон зэрлэг байгалиа шогширсоор, алхсаар…

2004 он

*************************************************

“Ууртай хүн”

…Ууртай аягүй байгаа хүний тухай бодсоор сүүгээ өргөн гэрийн зүг явсаар… Ээж тээр нэгэнтээ ярихдаа хүний бие чилээрхүү байвал уцаарладаг гэж хэлж байсан. Арай…,  гэж бодох зуур гар өвдлөө. За даа, гар яах вэ зүрх минь л өвдчихлөө.

Энэ хүн…,,, нүдэнд минь нулимс цийлэгнэв үү дээ. Өөртөө гомдож, гутарлаа.  Ийм их уурлуулж гомдоосондоо өөрийгөө зүхлээ. Загнуулж  үзээгүй “галын шар” охинд нь зэмлэл тань хүнд тусав уу даа. Уйллаа… заа за больж үзье!  Бурхан өршөөг. Өвөө гэж дуудах болгондоо тэрхүү нэрийг өмчирхөж чадсандаа баярладагсан.

Өвөө…

2007.8.2

****************************************************

“Лаа”

… Энэ хотлоороо бүгд амарцгааж харуй бүрий ирэхэд орондоо орохын өмнөхөн өөрийн эрхгүй чудэнз зурж лаагаа асаана. Дасал хийгээд зуршил болсон энэ үйлдэл надад аз жаргал бэлгэлдэг нэгэн зүйл минь ч байж болох. Тэр намайг ирлэсэн гэрэлт зүйл. Яагаад ч юм тэр бүхнээс лүү бүүдэгхэн дөлгөөн бас амар тайван. Тиймдээ ч надад бүхий л орчинг бүрдүүлээд өгчихдөг учир бид  орой бүр учирна. Дэргэд нь нам гүм бодол л эллвээр сараачлагдаж гардаг. Тэр намайг, миний сэтгэлийг ирлэдэг цорын ганц бяцхан гал. Шөнө бүр  надад ганцаардал байдаггүй. Түүний дэргэдэх шүлэг бичвэр бүр миний тайтгарал. Тэрээр гагцхүү миний гэх ертөнцийг бүтээдэг шидтэй гэрэл…

Хөдөө 2007.7.18.

8 Сэтгэгдлүүд

  1. huu said,

    hooh Divaajin bichleg chini goyiin bna.bas hodoo chini.nudend haragdchlaa.bi hotiih bolhoor iim gej medku l de.gehdee chamaas medej avlooo neg hodoo yavahdaa unen bnuu uzne ee hehe

  2. bayar said,

    sain uu undrakha?ajil ni sain uu.bi bas shine bichleg oruullaa.orj soirhooroi.saihan bichleg bna chi er ni ongotei bichlegtei shuu.chi hodoo ih durtai yum bna tiimee?bi bol neg ih durtai bishee.hayaadaa l goyo baidag.

    • huhzurh said,

      snu yu bn?uzne ee zav bolku bn.tnx bi ch durtai shuu.uur bdag blgui dee

  3. amgaa said,

    ene blogiin ezend bayar hurgi.hariu bichij baiwal zugeer l bna.2004onii bichleg bna sonin l bna bi ch bas mori unaj hodoo baih ih durtai.goviih l doo govid saihan shuu

  4. Tsaihmaa said,

    Yostoi nudend haragdaj, hamart unertej, salhi bieiig mini ilbeh shig bolj bna sh d. Hodoo ch uneheer goyo shuu

    • huhzurh said,

      sain uu?setgegdel udeesend bayarlalaa

  5. Bayraa said,

    namar bolohoor navch unaj boroo ordog…tiim l agshing blogtoo burduuleerei
    uliral dagaj setgel bas oorchlogddog bolohoor

    • huhzurh said,

      чамд зориулаад бичлэг оруулна аа баярлалаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: