Охиддоо бичсэн захидал

Тавдугаар сар 1, 2010 at 8:08 am (Хар бэхтэй үзэг)

Сайн байцгаана уу? Шинэ зэрэглэл нэмээд, шинэ зүйлүүдийг бичихээр шийдлээ. Уг нь бол ийм “хатуу” сэдэв хөндөж блогтоо бичих санаа ерөөсөө байгаагүй. Гэхдээ надаас гардаг бас нэгэн зүйл болохоор…


Охид минь ээ?!?

Монгол туургатны хацар гоо хатад минь ээ. Та бүхний минь үзэсгэлэн гоо, авьяас билэг, саруул ухаан,  уужим сэтгэл тань төгөллөр байна уу? Ивийн сайхан ааль, ургийн ариун голомт тань бат байна уу? Аль эсвэл ухаан бодол тань булингартаж, уужим сэтгэл тань харалган болж, уй гашуун нулимстай, өнгө мөнгөний хорвоод  “сохор” болчихсон явна уу? Өөрсөднөө ч мэдэхгүй, буруу бусармаг, ухаан бодлогогүй үйлдэлд хөл алдаж эндэж явна уу?

Та нарын минь ариун бие цогцсонд тань ямар олон зүйлийг багтаан байдаг гэж санана. Амьдралд алдаж, бүдэрч явсаар л байх уу?

“Бүсгүй хүн бол цэвэр ариуны бэлгэдэл” гэсэн үг байдгийг чи минь сонссон уу? Өөрөө өөрийгөө хэн болохыг чи минь мартаж уу? Гудамжаар явахад нүд хальтрам үзэгдэл зүрх зүсэж, нийтлэгдсэн сонингийн хэдэн цаасанд  нүүдэлчин соёл маань дэндүү нүдээ олсон мэт  бичигдэх болж. Хаа хамаагүй хүнийг эрж хайж, хацар гоо охид минь харийн бүхэнд шунаж, хайран бие цогцсын үнэ цэнийг алдан самуурах тухай.

“Эмэгтэй хүний байх ёстой газар бол өндөрлөг,

харин дэлхий ертөнц түүний өлмий дор байх учиртай…”

гэсэн үг ч байна. Охид минь эрээ цээрээ алдаж, ээжийн сүүн цацлыг “эрийн” хойноос өргүүлэх болж.  Өнгө мөнгөний гэх тодотголд өөрийн чинь биеийг нэрлэж, таалж биелэгдсэн цогцсоо өрөөлийн эрхтэнгээр сольж, ээжийн бэлэглэсэн торгон арьсыг мэсийн хутгаар сийчүүлж, аавын өгсөн биенд эд гархи хадаж… Үдэш бүрийн цагаар ээжээн тосон цайлах , өр НИМГЭН бүсгүй хүний халуун дотно сэтгэл хаа нэгтээ замхран хийссэн шиг. Үеий бүхэнтэй сэлгүүцэн хэсүүчлэх гэж өнөөх “мөнгө” нэхэн ээжийн утасруу тоо товшино.

Хайгуулчин мэт бүрийд хэн нь мэдэхгүй хүнийг сурж, нэр төр өнгө мөнгөөр тэр шөнөдөө өөрийгөө сольно. Хууртагдсан ижий шөнөөр харуулдаж, хүүгий минь өршөөхийг даатган залбирна, өөрийнх нь охин орцонд уу хаа нэгтээ хөмөрсөн тогоо шиг савж хэвтэнэ. Хэлийг нь мэдэхгүй хүний өвөрт хайрлана гэнэ үү, зарна гэнэ үү мэдэхгүй, дультраа бүхэнд “үүрээ” засаад гоёчихсон санаа алдам төрхөд нь би гунина. Хүний нутгийн тэнгэр хүртэл сэтгэл бачимдуулж өвтгөдөг байхад харийн хүний энгэрт хэр жаргана гэж та нар минь туучна?

Өөрөөс чинь өөр хэн ч чамайг хайрлахгүй, өгсөн хэдэн төгрөг нь үхтэл чамд наалдахгүй. Зүрх сэтгэлээ сонсож амьдраад  үз, дээр нь бас ээжийн үгийг сонсоод үз, зэмлүүл үглүүл хамаагүй өшөө бас өвгийн түүхийг сөхөж үз, өөрийнхөө биеийг тольдоод нэг  үз ээ.  Огт хэрэггүй зүйл, өнгөрсөн бүхэн гэж байдгүй. “Алаг дэлхийд төрсөн чинь хүртэл утга учиртай” байдаг юм гэсэн сайхан үгийг хэлүүлэх юун. Хэн нэгэнд бурууг өгөөд уйлаад яах вэ, дэлхий ертөнцөд хаана ч гоо үзэсгэлэн байхгүй шүү.

Чамд шунах нь эсрэг хүйтний тавьлан. Гагц гар дэлгэсэн бүхэнд гараа өгөх албагүй шүү дээ. Зүс царай сайхан байлаа гээд амьдралыг чинь өнгөлөг залах уу, хэтэвч  зузаан ч гэсэн ургаж ундардаг уу бодоод үз, машин тэрэг эд баялагтай ч хүссэнээр чинь байлгаж чадах уу, харь нутгийн соёлтой сайхан л гэсэн хутгаа зөв барьж чадах болуу бодоод үз ээ.  Эх сайхан орныхоо мөнх хөх тэнгэр өөд, уул толгодыг тольдоод хараарай. Цээж огшуулж НУЛИМС дагуулах бүхэн хүнийхт байхгүй.

Өөрөө өөрөөсөө орчлонгийн дэрлүүг харж яв охид минь ээ. Та нараас минь энэ ертөнцийн ариун бүхэн ундардаг. Гомдол шаналалаас бүү ай, тэр чиний “багш”, амьдралын “амт”.  Хэзээч төгс зүйлийг эрж, хайж өөрийгөө бүү зов оо. Амьдрал хэзээч төгс төгөлдөр зүйлийг өгдөггүй.

“Бүсгүй хүний дүрд хувиран

Бурхад бидэнтэй хамт байдаг”

Ертөнцийн үзэсгэлэн гоо дагинс аа,  та нарын минь мэлмий тунгалаг, оюу ухаан нь төгөлдөг байж, амьдралын амт бүхэнд шунаж, хүрч ирсэн дурлалаа хүрэн бор үснийхээ ширхэг бүрээр дээдлэж явахыг хүсье.

2009.4.14.15:48мин

8 Сэтгэгдлүүд

  1. oyuka said,

    nz ni unshlaa ih yum bodogduulam negiig uhaarah zahidal bn nz ni eejiigee bodoj unshsan getel bi heterhii hojimdoj gesen bodol l orj irlee hervee eej mini……………….. bayarlalaa tsaashdaa ulam sahan zuil bicheerei amjilt husey nzdaa

  2. ganhuu said,

    Яайя аймаар бичжээ.Нээрээ шүү юм бодмоор л шүү. Дээр би уншиж байсан юм байна.Бас сэтгэгдэл үлсээсэн.Харин өөр блог дээрээс билүү өөр нэг юман дээрээс ч билүү.

    • huhzurh said,

      tiimuu medkuu. bi uur zuil deer bicheegu shig sanagdaj bn

  3. erka said,

    vneheer vnen vgtei bichleg bna aa
    unshwal zohih hvmvvstei hvreesei gej bodoj baina. etssiin etsest EMS NI BUZARTWAL VNDESTEN MUHNU gej aimshigtai vnen vg baidag gedgiig mongol hvn bvr sanaj bodoj ywaasai gej hvsch bna.

  4. erka said,

    minii naiz tsaashdaa ilvv ih goy goy bichleg oruulaarai. hvnd negiig boduulj hoyoriig uhaaruulah tiim saihan bichlegiig minii nz bichij chadnaa amjil…………

  5. bayar said,

    aihtar bichsen bna.eejiig ene buhend oruulsan ni emzeg tusch bna.humuust hureh heseg ch baij boloh

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: