Өнгөрсөн 7 хоногийн борлуулалттай 10 ном

Дөрөвдүгээр сар 12, 2010 at 9:37 am (Ном)

1. Эртний түвдийн залуужуулах нууц жор

Орч: Т.Цэнд-Аюуш Үнэ: 4500

Энэхүү номноос хурандаа Брэдфордын аяллын тухай бичсэн Петер Килдерийн ном эхэлж байгаа бөгөөд 73 настай Баруунд буцаж ирэхдээ 45 настай мэт болж залуужаад ирсэн хурандаагийн аялалын тэмдэглэл, нууцын тухай өгүүлэх болно. Тэр яаж ингэж залуужиж, цаг хугацааг буцаан эргүүлж чадсан юм бол? Үүний нууц нь эртний Түвдийн нэгэн дасгал оршиж байсан бөгөөд тэр дасгал нь тун энгийн, хэн хүн хэдхэн минутын дотор л хийчихэж дөнгөхөөр зүйл байсан юм.

2. Өнөөдөр амьдрах зарчим

М.Амартайван Үнэ: 5000

Өдөр хоногийг нэг нэгээр нь үрж гарзадвал эцэстээ юунд хүрэхийг Вайлд мэдсэн боловч нэгэнт хожимдсон байсан. Гэр бүл, өмч хөрөнгө, хайр хүндлэл, амьдрах урам зоригоо бүгдийг нь алдаж, 46 насандаа дампуурлаар амьдрал нь дууссан билээ. Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой. “Өнөөдрийн нэг өдөр маргаашийн хоёр өдрөөс ч үнэ цэнэтэй. Өнөөдрийн би ирээдүйн намайг бүтээнэ.” гэж зохиогч үнэн онож хэлсэн. Бид өнөөдрөө хамгийн үр бүтээлчээр өнгөрүүлж, сор бүтээлээ болгож чадна.

3.Mongolian-english dic pocket Эрхлэн гаргасан: Монсудар

Үнэ: 18800

Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.

4. Дэлхийн түүх / Dorling Kindersley хэвлэлийн газар/

Эрхлэн гаргасан: Монсудар

Үнэ: 68000

“Монсудар” хэвлэлийн газар болон Английн “Dorling Kindersley” хэвлэлийн газраас хамтарч Адам Харт-Дэвис Ерөнхий редактортай Дэлхийн түүх номыг монгол хэл дээр хэвлэн гаргаж байна. Энэ ном хүний мичин өвөг дээдсээс эхлээд (4.5 сая жилээс эхлээд) өнөө үеийг (өнөө үе гэдэгт 2007 оны үйл явдал орсон хэрэг) хүртэл хамарчээ. Ном үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгтэй. Бүлэг бүрийн эхэнд “Удиртгал ба цаг хугацааны хүснэгт”-тэй бөгөөд тэнд тухайн бүлгийн товч агуулга хураангуйлагджээ. Нэг бүлэг нь дотроо 25-30 дэд сэдэвтэй, сэдэв тус бүрд маш сонирхолтой 10 гаруй зургийг хавсаргажээ (дэд сэдэв бүр 250-300 зурагтай гэж бодоход ном тэр чигээрээ зураг ч юм шиг). Сэдэв тус бүр эхлэхдээ ӨМНӨ НЬ, төгсөхдөө ДАРАА НЬ гэсэн хайрцагтай бөгөөд түүнд тухайн сэдэвт өгүүлэгдэх үйл явдлын болон дараа нь юу болсныг товч тодорхой өгүүлжээ. Мөн түүхэн хүмүүсийн НАМТАР, эрдэмтэн судлаачдын бүтээлийн онцлог, намтрыг багтаасан жижиг ЦАДИГ, онцлог ҮЗЭЛ САНАА, тухайн сэдвийг бичихдээ түүхийн ямар ЭХ СУРВАЛЖ баримталсныг тусгайлан хайрцаглаж, зураглаж, фото-зураг хавсарган бүтээжээ. Бүх насны хүн төдийгүй ямар ч мэргэжлийн хүмүүс нэг нээвэл салахын аргагүй энэ ном айл гэр, албан байгууллага бүрд заавал байх ёстой ном болохыг уншигч та өөрөө үзсэн цагтаа үнэмших болно.

5. Нууцыг тайлах түлхүүр

Зохиогч: Жо Витале Орч: С.Сүмч, Ц.Сүхбаатар

Үнэ: 8000

Таны амьдралд олоод авчих юмсан гэсэн эд зүйл, хүрэх ёстой өндөрлөг, шийдэж дуусгах асуудал багагүи зүйл байдгийг зөвшөөрдөг л биз дээ. Тэгээд энэ бүхэн чинь хараахан биелэлээ олоогүй. Тийм л дээ, энэ бүхнээ гүйцэлдүүлэх гэж чамгүй чармайсан байх. Төгс төгөлдөршлийн тухай цөөнгүй ном гарчиглаж, “НУУЦ” ба “Бид энэ тухай юуг мэдэх вэ” гээд л бас бус киног үзэж, нэг биш удаа семинар лекц яриан дээр сууж байсан уу. Тэгсэн мөртөө хүслэнт зорилгодоо хүрэх болохоор ёстой л хөлдүү хана мөргөх шиг болно. Яагаад ингээд байгаа хэрэг вэ? Амьдралынхаа нэгээхэн асуудлыг ёстой л алга урвуулах төдий шийддэг мөртлөө, нөгөө хэсэгт орших сэтгэл чилээсэн “проблемуудын” цаана гарч чадахгүй байдаг нь юуных вэ? Таталцлын хууль үнэхээр ажилладаг юм уу? Таны амьдралын хүрдийг чухам хэн, эсвэл юу эргүүлээд байгаа хэрэг вэ? Хүссэнээ өөртөө татах тэрхүү “задарсан нууц”-ын гол мөн чанар юунд оршино вэ? Таны амьдралд болж өнгөрсөн бүхэн чинь үйлийн тань үр. Хичнээн муу зүйл байлаа ч тэр, тэр бүхнийг та өөрөө л даллан дуудсан байдаг. Гэхдээ үүнийг бид ямар ч ухамсаргүй хийдэг гээч. Ингэхэд байна шүү, таны ухамсар хийгээд туршлагаас тань ангид үйлчилдэг ОЮУН УХААНЫ программчлалыг өөрчлөх НУУЦ-ыг мэдсэнээр та үйл явдлыг бүхэлд нь хүссэн голдрил руугаа оруулж чадна.

6.“Эдийн засгийн алуурчны наминчлал”

Үнэ: 10850

Зохиолч: Джон Перкинс

Орчуулагч: Х.Болорболд

Энэ номыг уншаад өнөөгийн нийгэм эдийн засаг, улстөрийн хямралтай мухардмал байдал, ил далд өрнөж байгаа олон үйл явдалд өөрөө хариулт өгч чадах болно. Монголчууд бид үндэстний эрх чөлөөнийхөө төлөө эрмэлзэж барууны неолибераль ардчилалын замаар 20 жилийг туулсан жилүүдийн ололтуудыг эргэцүүлэн бодож дүгнэх тэдгээрийн үр дагавруудыг ойлтож ухаарахад “тоглоомын жинхэнэ дүрмийг” ойлгох шаардлага тулгарч байна. Сүүлийн жилүүдэд “ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах”-тай холбогдон монголын ард түмэн түүхийнхээ нэн ээдрээтэй, бидний ирээдүй, хойч үед олон үр дагавруудтай эрин үе үрүү хөл тавин орж байна…бидэнд сургамж болох туршлагууд олон байдаг ажээ. Тэгвэл яаж эдгээр сөрөг үр дагавруудыг тойрч улс орныхоо баялагт монголын ард түмэн жинхэнэ ёсоор эзэн нъ байх вэ…Өнөөгийн дэлхий дахинд ноёрхож байгаа санхүү-эдийн засгийн загварын нөхцөлд энэ нъ зарчмын хувьд бололцоотой юу? Монголчууд биднийг ирээдүйд, хойч үеийг маань юу хүлээж байна вэ? Үнэн, бодит байдлыг таньж мэдэн ухамсарлаж ойлгох тусам бид төдийчинээн жинхэнэ Эрх чөлөөнд ойр байж Амьдрал Түүхээ өөрсдөө бичиж чадна гэж бодож байна.

7. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг /Орч: О. Оюунжаргал/ Үнэ: 8000

Эмэгтэй хүн хорин хэдэн насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдралын түвшин нь тодорхойлогддог. Хорин хэдэн насандаа сайн ханьтай учирч эс чадваас гуч гараад сайн хүнтэй таарч гэр бүл болно гэдэг бүр ч хэцүү болно. Хорин нас өнгөрвөл залуу нас мөнгө гоо үзэсгэлэн гээд бүх зүйлийг бий болгоход улам хэцүү болдог. Та гучин насандаа ажлаа санаа амар хийж, дөчин насандаа үлдсэн амьдралаа тааваараа аж төрөн өнгөрөөх боломжтой.

8. “Нууц” өсвөр үе ба залуучууд

Зохиолч: Пол Харрингтон

Орч: Б.Түвшинзаяа, Б.Тэгшмэргэн

Үнэ: 8000

Хүн төрөлхтний ирээдүй болсон ЧИ түнэр харанхуйн сүүдэрт хэтэрхий удаан хугацаанд байсан байна. Одоо сүүдрээс гарч, жинхэнэ бодит үнэнийг мэдэх цаг нь болжээ. Тэрхүү үнэн буюу чихэнд чинь байнга сонсогдсоор байдаг ч анзааралгүй өдийг хүргэсэн ТОМ НУУЦ бол чиний хийж болох, хийхийг хүсэж буй бүхэнд хүрэх хүч чадлыг бий болгох шидтэн юм. Чи энэхүү “Нууц” хэмээх зүйлийг олж мэдсэнээр эрүүл мэнд, баян чинээлэг байдал, амжилт, аз жаргал, эрх чөлөө гэх мэт хүссэн бүхэндээ хүрэх гайхамшигийг мэдэх боломжтой юм.

9. Нууцад юуг эс өгүүлэв

Зохиогч: БРЕНДА БАРНАБИ

Орчуулагч: Ц.Чинбат

Үнэ: 8000

Нууцад юуг эс өгүүлэв” бол зүгээр ч нэг ном биш. Энэ бол ном биш. Энэ бол нууцыг нээсэн мэдээ, танд олгож байгаа, амьдралаа өөрчлөх өвөрмөц боломж юм. “Нууц” номондоо Ронда Бернийн өгүүлж байгаа бүх түлхүүрийг эндээс олж болно. Өөрийгөө төгөлдөржүүлэх, зөвхөн өөрт чинь тохирох арга зам, дээд зэргийн амжилтанд хүргэх, оюун ухааныхаа боломжийг эрүүл саруулаар ухамсарласнаар сайн сайхан амьдралд хүрэх боломжийг та бидний хэн нь ч гэсэн хүртэнэ. “Нууц”-д өгүүлэлгүй үлдээсэн зүйлийг зохиогч нээн өгөхийн зэрэгцээ менталист сургаалийн хүрээн дэх өргөн их мэдлэгээ ашиглах боломжийг бидэнд хүртэж байна. Ялангуяа эерэг сэтгэлгээний чиглэлийн өнөөгийн хамгийн шилдэг мэргэжилтэнгүүдийн зөвлөгөө, тэдний боловсруулсан өөрийгөө төгөлдөржүүлэх арга зүй зэрэг нь онцгой тустай юм. Энэ бүхнийг ихээхэн тод томруун өгүүлжээ. Энэхүү номыг уншсанаар амьдралаа хэрхэн өөрчлөх, хамгийн гол зорилгодоо хэрхэн хүрэхийг мэдэж авсан цагт хувь заяанд тань чухал эргэлт гарах болно.

10. “Монгол гүн Ларсон”

Үнэ: 9000 Орчуулагч: А.Цэрэнчулуун

Шведийн иргэн, Богд хаант Монгол улсын гүн, Монголд 35 жил амьдарсан Ларсон Монгол орон болон монголчуудын дунд өнгөрүүлсэн миний амьдрал номоо 1920-иод оны сүүлээр англи герман хэлээр хэьлүүлсэн нь одоо манайд байтугай Европын хуучин дэлгүүрт эрээд олдохгүй эрдэнэ болжээ. Бага наснаасаа морь унаж, адуутай ноцолдож өссөн, моринд хайртай байдал түүнийг Монгол оронд тийм удаан хугацаагаар амьдрахад хүргэсэн болов уу. Энэхүү номонд Богд Жавзандамба, Хичээнгүй сайд Цэрэндорж, Чин ван Ханддорж нар болон Төв Азийг судлаач С.Хедин, Р.Ч.Эндрюсын нарын тухай ч бичжээ.

2 Сэтгэгдлүүд

  1. Баатархүү said,

    Энэ номын зохиолчидтой яаж холбогдож болох бол гарцын хэлж өгөөч. ID-руу хариу илгээгээч

    • huhzurh said,

      Larso-нэпко ххк 326329 utsaar holbogdood uzeerei. gehdee ertniih bgaa bizdee. harin busdiig ni 330903 ruu zalgaad lavlah bolomjtoi

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: