Харанхуйн-харанхуй дагуулсан аялгуу…

Гуравдугаар сар 27, 2010 at 7:52 am (Он цагт шидэгдсэн бодол)

Ажилдаа ирэх замдаа бидний ярьж заншсанаар Багшийн дээдийн буудал дээр бууна. Өнөөдөр амралтын өдөр болохоор аажуухандаа ажилдаа ирж яваа минь цаг 12.05,  хагасайн.

Энэ буудалруу хаанаас аль зүгээс хэдийд ч дөхөн ирэхэд дуу хуур, элдэв чимээ чангараад ирнэ. Хөл хөдөлгөөн ихтэйг Улаанбаатарчуудаас гадна орон нутгийнхан ер нь тэгээд хэн бүхэн мэдэх биз. Би нэг хүнийг энэ удаад ч бас л харлаа. Тэр хар төмөр хашааг яг буландаж суучихсан, хав хар шил зүүж, өмнөө бөөрөнхий богц тавьсан нэгэн… Хаа нэгтээ  бидний сулхан мэдэх  аялгууг баян хуураар эгшиглүүлнэ. Түүний “ажлын” өдөр магадгүй надаас урьтаж эхэлсэн байх. Нүд минь  түүний богц гэмээр хүүдийрүү өөрийн эрхгүй туслаа. Доторлож бас ч үгүй хүний гар хийхэд эвлэгхэн, бүр цаашлаад унагаж хаягдахаас сэргийлсэн гэмээр гүзгий нямбай хийгдсэн сав аж. Тэрээр өчүүхэн ч болов найдвар өвөрлөж, царайндаа ширхэг гуниг агуулалгүй аялгуугаа үргэлжлүүлсээр… Түүний тухай бодол сэтгэл өвтгөсөн. Учир нь түүнийг өрөвдөөд зогсохгүй өөриймсөж хэн бүхнээс хамгаалмаар санагдсан. Энэ хөгжимч чадвар нь  магадгүй түүнийг хооллож байгаа байх. Гэвч хорвоогийн жам даанч хатуу ажээ. Хараад зүгээр л өнгөрөх хооронд сэтгэл өрөвдмөөр дүр зураг… Мөн л нийгмийн гашуун үнэн хэсэг “бүсгүйчүүдийн бүлэг” энд бас хаанчлах аж. Зүс царай гэж гоо үзэсгэлэнгээ хаа нэгтээ гээгээд мэндэлчихсэн гэлтэй, эмзэг уяхан сэтгэл эх болоод бүсгүй хүнийхээ мөсөө энд тэнд үлдээчихсэн гэмээр тэд “чуулжээ”.  Нүд нь харахгүй аялгуу ч ахын дэргэдээс алхам ч холдохгүй.  Хүүдийрүү нь бузар гараа мурийлгаж амжаад жишим ч үгүй  цааш хэдүүлээ гишгэлээ… Гартаа түнэр харанхуйг атгаад тэд хаа зүг одохсийн бол оо.

Хорвоо ертөнцийн хууль энэ үү. Харанхуйн-харанхуй дагуулсан аялгуу тээр чимээгүй бүүдгэрлээ…

4 Сэтгэгдлүүд

  1. ganhuu said,

    Teged ter hunii mongonoos avchihsan hereg u. Heleh ug ch oldohgui bn shuu

  2. bayar said,

    hi yanaa iim baidag baina uu bas? hetsuu ch ymaa te? Uugii iluu goy ym bich ee

  3. oyun said,

    utsaa yagaad avahgui bgaa yum be?bi zondoo zalgasan 1356-d baigaa Batjargal gej hen yum be?kkk baahan zagnaad orood irlee sorry unen l bichleg bna shdee Iim l niigem shuu dee ter huuhnuud ugaasaa boliosoi haana ch gesen zevuu hureed bdag yum

    • huhzurh said,

      hezee zalgaa ve?bi sanahgu bn. aan zaza bi iluu holboos hiisen bn hunii blog bgamaa.setgegdel uldeesend bayarlalaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: