Би түүнд хайртай хэвээр юм байна-1

Гуравдугаар сар 17, 2010 at 9:28 am (Утгауянга)

Яагаад ч юм бэ би түүнд  шуналтай нь аргагүй дурладаг. Бүр түүнийг хараад уярдаг, уйлдаг… Нэгэн цагт намайг өөртөө урвуулж дурлуулж явсан. Гэхдээ хэдээээн жилийн өмнө хаяад л одсон. Түүний тухай бодож, мөрөөдөж олон жилийг ардаа ч үдсэн… Хэзээ нэгэн цагт надад ирнэ гэдэгт би эргэлзэж, ямарч найдлагагүй зөвхөн дурсамжийг сөгнөж суудаг. Тэр ямар гайхамшигт гээч? Би түүнтэйгээ байхад бүх зүйлийг умартдаг… Тэр энэ биеэр минь намайг өөрийнх болгож, яг л ховсдсон юм шиг урин дууддаг. Амьдрал яасан их гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр гээч? Би түүнийгээ биширч ханадаггүй, тэр надад эрх чөлөө хязгааргүй тэмүүлэл, тансаг эрхэмсэг эрхэм бүхнийг өгдөг. Би түүнд хязгааргүй их хайртай… Дахин учрахдаа би өөрийгөө умартаж, энэ биеэрээ түүнд дахин сөгдөхийн чинээ бодсонгүй. Урьд орой би түүнтэйгээ дахин учирлаа…Санаа нэг хэдэн нөхдийгөө дагаад хөл тоомжирггүй явлаа. Мэдээж би түүнтэй дахин учрана чинээ санасангүй. Хязгааргүй хүслийнхээ орон зайдаа ОЙРТОЖ л явж байж. Түүний орчин гэгээн тансаг, бас яруу… Уянгалаг эгшиглэхийг яана… Би харангуутай зүрх алдлаа… Бүх бие хөшиж, чимээ аниргүй хэдэн хором… Зүрх түг түг…

Нөхөд намайг гайхсандаа инээлдэж, урин дуудна. Би тэвчсэнгүй, харихаа умартаж, хорвоо ертөнцийг төгс сайхныг дахин мэдэрхийг хүслээ. Тэр намайг ховсдлоо. Ширтээд л ширтээд л баймаар… Олон цаг түүнийг хажуу талаас л харж гуйлгачин мэт дурлалаа. Сэтгэл гал мэт дүрэлзэж, дотор халуу шатна… Би тэвчсэнгүй түүнрүү зүглэлээ… Дахин мэдэрсэн дурсамжаа сэдрээхээр би түүнрүү очихоор чиг гишгэлээ… /үргэлжлэл бий/

3 Сэтгэгдлүүд

  1. oyun said,

    ene yu be? yug helee be? hen bee wahaha ha haha

  2. oyun said,

    kkk yun aimaar bichsen yum be?

  3. erka said,

    vzej vzmeer l bna

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: