Bestseller-Шилдэг борлуулалттай 10 ном

Гуравдугаар сар 10, 2010 at 11:20 am (Ном)

  1. “Эртний түвдийн залуужуулах нууц жор                                                      Орч: Т.Цэнд-Аюуш                                                                                                  Үнэ: 4500
  2. Энэхүү номноос хурандаа Брэдфордын аяллын тухай бичсэн Петер Килдерийн ном эхэлж байгаа бөгөөд 73 настай Баруунд буцаж ирэхдээ 45 настай мэт болж залуужаад ирсэн хурандаагийн аялалын тэмдэглэл, нууцын тухай өгүүлэх болно.   Тэр яаж ингэж залуужиж, цаг хугацааг буцаан эргүүлж чадсан юм бол? Үүний нууц нь эртний Түвдийн нэгэн дасгал оршиж байсан бөгөөд тэр дасгал нь тун энгийн, хэн хүн хэдхэн минутын дотор л хийчихэж дөнгөхөөр зүйл байсан юм.

2. Mongolian-english dic pocket

Эрхлэн гаргасан: Монсудар

Үнэ: 18800

Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.

3. Дэлхийн түүх  / Dorling Kindersley хэвлэлийн газар/

Эрхлэн гаргасан: Монсудар

Үнэ: 68000

“Монсудар” хэвлэлийн газар болон Английн “Dorling Kindersley” хэвлэлийн газраас хамтарч Адам Харт-Дэвис Ерөнхий редактортай Дэлхийн түүх номыг монгол хэл дээр хэвлэн гаргаж байна. Энэ ном хүний мичин өвөг дээдсээс эхлээд (4.5 сая жилээс эхлээд) өнөө үеийг (өнөө үе гэдэгт 2007 оны үйл явдал орсон хэрэг) хүртэл хамарчээ. Ном үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгтэй. Бүлэг бүрийн эхэнд “Удиртгал ба цаг хугацааны хүснэгт”-тэй бөгөөд тэнд тухайн бүлгийн товч агуулга хураангуйлагджээ. Нэг бүлэг нь дотроо 25-30 дэд сэдэвтэй, сэдэв тус бүрд маш сонирхолтой 10 гаруй зургийг хавсаргажээ (дэд сэдэв бүр 250-300 зурагтай гэж бодоход ном тэр чигээрээ зураг ч юм шиг). Сэдэв тус бүр эхлэхдээ ӨМНӨ НЬ, төгсөхдөө ДАРАА НЬ гэсэн хайрцагтай бөгөөд түүнд тухайн сэдэвт өгүүлэгдэх үйл явдлын болон дараа нь юу болсныг товч тодорхой өгүүлжээ. Мөн түүхэн хүмүүсийн НАМТАР, эрдэмтэн судлаачдын бүтээлийн онцлог, намтрыг багтаасан жижиг ЦАДИГ, онцлог ҮЗЭЛ САНАА, тухайн сэдвийг бичихдээ түүхийн ямар ЭХ СУРВАЛЖ баримталсныг тусгайлан хайрцаглаж, зураглаж, фото-зураг хавсарган бүтээжээ. Бүх насны хүн төдийгүй ямар ч мэргэжлийн хүмүүс нэг нээвэл салахын аргагүй энэ ном айл гэр, албан байгууллага бүрд заавал байх ёстой ном болохыг уншигч та өөрөө үзсэн цагтаа үнэмших болно.

4. Сталин-1, 2

Зохиогч: Эдвард Разинский

Орчуулагч: Б.Баабар

Үнэ: 33000

Сталины тухай ном өч төчнөөрөө л бий. Гэвч бүгдээрээ хүн-Сталиныг /үе тэнгийнхэн, ойр дотныхон тэр битгий хэл охиных нь дуртатгал хүртэл/ дарангуйлагч-Сталинаар төлөөлүүлэн бүлгэрүүлдэг нийтлэг ганц дутагдалтай. Улаан гараараа цогцлоосон эрх дархын ауйгаа том цац суваргын орой дээр цор ганцаар торойн байхдаа тэр хүн чухам юу бодож, юу мэдэрч суусныг бидний хэн нь ч гадарлахгүй ээ. Харин Эдвард Радзинский “коммунист хаан”-ы хувийн мөн чанарт задлан шинжилгээ хийх замаар “Сталин” хэмээх судлагдахууны мөн чанарт нэвтэрч сайн хийгээд саарыг шингээсэн ХҮНИЙ бүрэн төгс дүр төрхийг бүтээжээ.

5. Өглөөний хүн

Орч: Б.Энхамгалан

Үнэ: 5000

Өглөөний эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ! Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаа жжолоодогч “Өглөөний хүн” хүн болох 100 өдрийн хувьсгал! Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л…таны амьдралыг өөрчилж чадах увидатай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаангүй ээ…

6. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг

/Орч: О. Оюунжаргал/

Үнэ: 11800

Эмэгтэй хүн хорин хэдэн насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдралын түвшин нь тодорхойлогддог. Хорин хэдэн насандаа сайн ханьтай учирч эс чадваас гуч гараад сайн хүнтэй таарч гэр бүл болно гэдэг бүр ч хэцүү болно. Хорин нас өнгөрвөл залуу нас мөнгө гоо үзэсгэлэн гээд бүх зүйлийг бий болгоход улам хэцүү болдог. Та гучин насандаа ажлаа санаа амар хийж, дөчин насандаа үлдсэн амьдралаа тааваараа аж төрөн өнгөрөөх боломжтой.

7. Нууцыг тайлах түлхүүр

Зохиогч: Жо Витале

Орч: С.Сүмч, Ц.Сүхбаатар

Үнэ: 8000

Таны амьдралд олоод авчих юмсан гэсэн эд зүйл, хүрэх ёстой өндөрлөг, шийдэж дуусгах асуудал багагүи зүйл байдгийг зөвшөөрдөг л биз дээ. Тэгээд энэ бүхэн чинь хараахан биелэлээ олоогүй. Тийм л дээ, энэ бүхнээ гүйцэлдүүлэх гэж чамгүй чармайсан байх. Төгс төгөлдөршлийн тухай цөөнгүй ном гарчиглаж, “НУУЦ” ба “Бид энэ тухай юуг мэдэх вэ” гээд л бас бус киног үзэж, нэг биш удаа семинар лекц яриан дээр сууж байсан уу. Тэгсэн мөртөө хүслэнт зорилгодоо хүрэх болохоор ёстой л хөлдүү хана мөргөх шиг болно. Яагаад ингээд байгаа хэрэг вэ? Амьдралынхаа нэгээхэн асуудлыг ёстой л алга урвуулах төдий шийддэг мөртлөө, нөгөө хэсэгт орших сэтгэл чилээсэн “проблемуудын” цаана гарч чадахгүй байдаг нь юуных вэ? Таталцлын хууль үнэхээр ажилладаг юм уу? Таны амьдралын хүрдийг чухам хэн, эсвэл юу эргүүлээд байгаа хэрэг вэ? Хүссэнээ өөртөө татах тэрхүү “задарсан нууц”-ын гол мөн чанар юунд оршино вэ? Таны амьдралд болж өнгөрсөн бүхэн чинь үйлийн тань үр. Хичнээн муу зүйл байлаа ч тэр, тэр бүхнийг та өөрөө л даллан дуудсан байдаг. Гэхдээ үүнийг бид ямар ч ухамсаргүй хийдэг гээч. Ингэхэд байна шүү, таны ухамсар хийгээд туршлагаас тань ангид үйлчилдэг ОЮУН УХААНЫ программчлалыг өөрчлөх НУУЦ-ыг мэдсэнээр та үйл явдлыг бүхэлд нь хүссэн голдрил руугаа оруулж чадна.

8. Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургаал

/Бурханч лам Г. Пүрэвбат/

Үнэ: 11000

Эрхэм таны гар дээр очиж буй энэ номыг өнөө цагийн «Хүмүүсийн зөв төлөвшил, ёс суртахуун, нийгмийн харилцаанд нэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, олны хуртээл болгоход шамдан хичээхдээ эцэг, эхийн гүн их эчлал хайр, түүнийг хэрхэн хариулах арга зам, эцэг эхийн з-лалыг бясалгах замаар Туулсан бурханы бодь хутгийг слж гэгээрэлд хүрэх номын ёс, эхийн ачийг байнга санаж, түүнийг хариулах үйлд сэтгэлээ дадуулах маани, магтаал болон эртний мэргэд эхийн ачийг хариулах үйлсийг хэрхэн үлгэрлэн харуулсан тухай зохиол зэргийг дөрвөн булэгт эмхэтгэсэн болно. “Эцэг, эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн гэгээн сургаал” хэмээх нь анх Хятадын Гансү мужийн ойролцоо орших Дунхуан агуйн сүмээс олдсон бөгөөд дэлхийн олон улсын хэл дээр орчуулагдан Ази, Дорно дахинаа ихэд алдаршсан эртний зохиол юм. “Эхийн ачийг хариулах хамгийн сайн арга бол миний айлдсан энэ номыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх явдал мөн. Энэ номлолыг олон түмэнд арав, мянга, түм тэргүүтэн хэдийчинээ түгээн дэлгэрүүлбээс төдийчинээ олон бурхадын авралдбагтана. Эцэг эхийн ачийг олон түмэнд ойлгуулан түгээсний буянаар түмэн бурхан чамайг сахин хамгаалах болно.

9.  Өнөөдөр амьдрах зарчим

М.Амартайван

Үнэ:  5000

Өдөр хоногийг нэг нэгээр нь үрж гарзадвал эцэстээ юунд хүрэхийг Вайлд мэдсэн боловч нэгэнт хожимдсон байсан. Гэр бүл, өмч хөрөнгө, хайр хүндлэл, амьдрах урам зоригоо бүгдийг нь алдаж, 46 насандаа дампуурлаар амьдрал нь дууссан билээ. Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой. “Өнөөдрийн нэг өдөр маргаашийн хоёр өдрөөс ч үнэ цэнэтэй. Өнөөдрийн би ирээдүйн намайг бүтээнэ.” гэж зохиогч үнэн онож хэлсэн. Бид  өнөөдрөө хамгийн үр бүтээлчээр өнгөрүүлж, сор бүтээлээ болгож чадна.

10. Нууцад юуг эс өгүүлэв

Зохиогч: БРЕНДА БАРНАБИ

Орчуулагч: Ц.Чинбат

Үнэ: 8000

“Нууцад юуг эс өгүүлэв” бол зүгээр ч нэг ном биш. Энэ бол ном биш. Энэ бол нууцыг нээсэн мэдээ, танд олгож байгаа, амьдралаа өөрчлөх өвөрмөц боломж юм. “Нууц” номондоо Ронда Бернийн өгүүлж байгаа бүх түлхүүрийг эндээс олж болно. Өөрийгөө төгөлдөржүүлэх, зөвхөн өөрт чинь тохирох арга зам, дээд зэргийн амжилтанд хүргэх, оюун ухааныхаа боломжийг эрүүл саруулаар ухамсарласнаар сайн сайхан амьдралд хүрэх боломжийг та бидний хэн нь ч гэсэн хүртэнэ. “Нууц”-д өгүүлэлгүй үлдээсэн зүйлийг зохиогч нээн өгөхийн зэрэгцээ менталист сургаалийн хүрээн дэх өргөн их мэдлэгээ ашиглах боломжийг бидэнд хүртэж байна. Ялангуяа эерэг сэтгэлгээний чиглэлийн өнөөгийн хамгийн шилдэг мэргэжилтэнгүүдийн зөвлөгөө, тэдний боловсруулсан өөрийгөө төгөлдөржүүлэх арга зүй зэрэг нь онцгой тустай юм. Энэ бүхнийг ихээхэн тод томруун өгүүлжээ. Энэхүү номыг уншсанаар амьдралаа хэрхэн өөрчлөх, хамгийн гол зорилгодоо хэрхэн хүрэхийг мэдэж авсан цагт хувь заяанд тань чухал эргэлт гарах болно.

3 Сэтгэгдлүүд

  1. Сарантуяа said,

    Чиний блогийг анх удаа орж үзлээ. Сайхан блог байна шүү. Амжилт хүсье. Олон олон сайхан бичлэгүүд оруулаарай. Таалагдлаа

    • huhzurh said,

      bayarlalaa egch. Taniih ch bas

  2. Сарантуяа said,

    besrselleree shinechleechee doloo honog bureer gargaachee kkkkkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: