Tengeriin dagina bi

3 сар 3, 2010 at 8:37 am (Утгауянга)

Би өөрийгөө тэнгэрийн дагина гэж боддог. Учир нь би тэнгэрлүү дүүлэн, эргэлдэн  наадах дуртай. Эргэлдэн наадах нь ер бусын үзэсгэлэнг бас эрхэмсэг төгөлдрийг илтгэдэг. Би хаяа хязгааргүй уудам ертөнцөд зөөлөн аялгуутай нь ханьсан уян бүсгүйн дүрийг бүтээдэг. Хорвоо ертөнц тэр чигээрээ хосын айзамд намайг аргадан, аязын аядуухан хэмнэлдээ тааламжтай тэнүүчлүүлнэ. Хөл дор үүл гишгэгдэж, нарны алтан туяатай хөх цэнхэр хязгааргүй оргилд би дүүлнэ.  Би дахин мэндэлдэг… Хэн ч миний мэдэрдэг тэр төгөлдөр оршихуйг мэдрэхгүй. Даашинзны хөнгөн давалгаа салхи сэвэлзүүлэн уудамд намайг чимнэ. Сор сондор гэх цалин цэнхэр огторгуй бие сэтгэлийг минь эрхсийн нэгээр өргөмжлөнө. Тэнд би тод гэрэлтэнэ, тэнд би гэрэлийг түгээнэ. Эрх наадгайг эрхэст амьлуулсан би сэтгэлдээ “Тэнгэрийн дагина”.  Хөг аялгуунд хүлэгдэн өөрийгөө бэлэглэсэн хүүхэн хонгор. Хүн төрөлхтөнд энэ агуу мэдрэмж байдагт би бахархдаг. Хүй орчлонд энэ бүхэн байдагт талархал төрөхүй. Асгасан бороонд ус буцааж хөглөгдөх, аянгын гэрэлд үзэсгэлэн бүтээж аргадах, уйтгар гунигийг сэргээх хөгжим ая данги, аз жаргал бүтээгч зүрхний горхи үүгээр хөглөгдөн урсдаг агуу… Бийрээр зурагдан хүмүүн төрхөө олохдоо хамт ирсэн бодол. Балчир насны хүслэнт МӨРӨӨДӨЛ, бие сэтгэлийн хөг эмзэг эрхэмлэл энэ бол бүжгийн гайхамшигт талбар…

3 Сэтгэгдлүүд

  1. ganhuu said,

    yaya aimaar bichjee. Oilgohgui bur hetsuudlee shuu. Neeree chi chini bujigledeg biluu… oshoo goy yum bicheeree

  2. erka said,

    vneheer yum yum bodogduulsan goy blog bna. bi amidarliig chinii nvdeer harmaar sanagdchihlaa……….. NADAD TUSLAACH…
    he he za za my nz. tsaash ni bicheed l bgarai. nz ni unshaad l bna za

    • huhzurh said,

      Bayarlalaa. Minii blogt zochilsond talarhaj bna. Uuruu l yu husch buigaa yug setgeleesee harj chadah ter buhnee hii bich. Tegeed l ene bugd butdechihdeg yum kkk

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: