Shuudai uursen uvuu…

Хоёр дугаар сар 8, 2010 at 7:10 am (Он цагт шидэгдсэн бодол, Утгауянга)

… Ажлаа тараад гэрийн зүг яаравчлан явлаа. Бүрэнхийд өвлийн жихүүн жавар хацар жиндүүлэхийг яана. Уламжлал ёсоор автобусныхаа буудал дээр хүлээнэ. 21 цаг болчихлоо унаа ирэх болов уу, зогссон болов уу эрт гардаг байж… Манай чиглэлрүү ихэвчлэн өвөө эмээ нар  байдаг шиг санагддаг. Учир нь надад автобусанд суудал олддоггүй, бас хүлээгээд суусан хүмүүс нь тийм байдаг. Хотын алс зайдууруу залуучууд бол явахгүй, харин хөгшчүүл бол явдаг л гэмээр.  Ашгүй автобус ирлээ.

Ороод хойд хавиар чихцэлдэн шургаад зогсоно. Битүү хүнтэй автобус чиглэлээ зорино. Нойр хүрээд л. Кондакторын дуу хадна… Оюутнуудыг 21 цагт билетээр явуулахгүй гэнэ.

-Чамайг амрах гээд явж байхад би зөөгөөд ажлаа хийгээд явж байна. Гэрт чинь хүргэж өгөх гээд явж байна гэнэ.  Зогсоол, буудал бүрт ийн хэрүүл гарах. Тэдэнд мөнгө байхгүй нь мэдээж. Энэ хэрүүлийн дундуур автобус буудлаасаа хол авч зогсож, нэг хүнийг авлаа.  Замд байгаа хүнийг авах бол сайхан хэрэг шүү хүйтэнд хэн юм бол доо гээд л харлаа.

Хар ууттай юм үүрсэн, таягтай бас ч үгүй телевизийн мэдээ олноор нь барьсан байна.  Үг хэлээд орж ирж байна. -Өө ашгүй дээ, гялаа гялаа гэж… Хажууханд нь суудал дээр суугаа хижээл насны ах суудал тавихад -Өө миний хүү зүгээр ээ, өөрөө суу суу гэж хошуугаа цорвойлгож байна. Ах суу суу гэсээр суулгалаа. Кондуктор мөнгө нэхэн сарвайв. Би аль алиныг гайхлаа…

Өвөө: -Өө тэгэлгүй дээ. 500 төг гаргаж өгч байна.  Хөлдүү  төмөр таяг, хөлдөөд цанатсан сахал нь цаанаа л сэтгэл эмлэлээ. Гартаа барьсан телевизийн хөтөлбөр… Ууттай юм нь чухамдаа лааз энэ тэр л байх шиг. Бүх хүн гэрэвшин зай тавьна. Нүүрэн дээрс нь ярвайлдсан эхэмсэг төрх хүмүүсийн царайнд ил харагдана.

Хажуухан нэг хөгшин сууж байснаа харангуутаа -Өө чи сайн уу, сайхан өвөлжиж байна уу? танайх хаагуур байна?

Өвөө: Өө сайн, байдагтаа байгаа гэсэн сөөнг хоолойгоор хариулна.

Өнөө өвөө: Чи нөгөөхөө яасан?

Өвөө: Болсон болсон санаа зоволтгүй шүү гэнэ.

Ингэх зуур өнөө өвөө нь дэргэдээ суугаа залууд – Энэ хүн чинь 87-той хөгшин ш дээ, ингэж явж байдаг мөн ч.., гээд л саймширч хэлээд авав. Хөгшин хүмүүс биенээрээ бахархаж байгааг хараад би өвөөрүү шууд л харлаа. Өвөө сайхан ануухан юм, таяг тулсан л болохоос 87 настай гэмээргүй л. Таяг уу тулалгүй ч яахав дээ.

Кондуктор хангинаж байна… Нэг залууг загнаад, оюутан л бололтой.

Өвөө хөдөлгөөнд орлоо. Буух болсон юм бололтой. Өврөө уудлаад л хамаг юмаа онгичоод эхэллээ. Би юмаа алга болгосон юм болов уу гээд ойр хавийг нь хартал үгүй ч юм шиг. Тэгснээ 100 төгрөг ухаж ухаж гаргаж ирээд хариулт 200 төгрөгтэйгөө нийлүүлээд босон аашилж байгаа кондукторын зүг сажилж байна.

-Май миний хүү, наад хүүгээ явуулчих аа гээд цорвойв. Өвөө зогсоол дээрээ буулаа.

Хэн ч юу ч хэлсэнгүй. Автобус тэр дороо нам гүм болов. Кондуктор ч, өнөө залуу ч чимээгүй. Хүн бүр өвөөгийн хойноос харна…

Миний нулимс ойртоод л ирлээ. Хорвоогийн иймхэн амьдралыг туулж чадахгүй тэмдчиж, будилж алдаж онож яваа бид ер нь хэн юм бэ? Ямар өчүүхэн юм бэ?

87 настай, хар шөнө болтол хөдөлмөрлөж, хүйтэн өвлөөр таягтайгаа алхаад л, автобусандаа мөнгөө төлөөд л, хүнийг ядраах вий гэсэндээ өөрөө сандал дээр нь суухгүй, эцэст нь хүний үрийн хүний төлөө яваа энэ буурлын тухай өөрийн эрхгүй буусан сэтгэгдлээ буулгамаар санагдлаа. Энэ хүний хувьд амьдрал бол хайр, өрөвч зөөлөн сэтгэл, хүндлэл, тэмцэл байна. Гэтэл би сандал булаалдан суухаа бодож, харихаа яардаг нь үнэн… Хүний төлөө, бусдын төлөө гэсэн өвөөгийн сэтгэл түүнийг урт удаан ширхэг зовиургүй, ануухан явуулж байгаа ч байж мэднэ…

9 Сэтгэгдлүүд

  1. ganhuu said,

    tiimuu? Iim humuus gehdee zondoo baidag ym shig baigaa ym. Saihan bichleg bn aa

  2. ugi said,

    Uvuud urt nasiig yrooy

  3. ugi said,

    uvud urt nasiig yrooy

  4. bayar said,

    Ysan oroi haridag ym be naiz?ert yvj bai.uvu uruvdmuur yma hetsy bichleg bn bur haragdchla

  5. bgaagii said,

    Сайхан сэтгэлтэй өвөө байна. Урт удаан наслаарай.

  6. uchka said,

    time buyant uvu b.a.chini nulimst zeregtseeed mini ch nulims oirtloo.nz shn bichje

    • huhzurh said,

      hey bayarlalaa setgegdel uldeesend

  7. Сугар said,

    Ийм хүмүүс цөөхөн ч бий. Бид зүгээр нэг ийм нийтлэлийг уншаад өнгөрөх биш амьдаралд өөрсдөө ч тийм байх боломж бий гэдгийг өөр өөрсөддөө хэлээрэй. Та бид чадна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: