Bestseller-/шилдэг борлуулалттай ном-10/

Нэг дүгээр сар 6, 2010 at 11:11 am (Ном)

1. “Нууц”

Орчуулагч: Э.Туул

Ронда Берний бүтээл таны хувь заяаг өөрчлөх алтан боломж билээ. Энэхүү номыг уншиж нууцыг нээснээр та хүссэн бүхнээ яаж олж авах, яаж бүтээх, яаж өөрийн болгох,  түүнчлэн та өөрийн хэн болохыг таньж агуу их суу билгээ нээх замын эхийг тавина. Нууц таныг хүлээж байна.  Ном одоогоор дэлхий даяар 3 сая хувь борлуулагджээ. Та бид нууц киногоор нь сайн  мэдэх энэ ном монгол хэлнээ орчуулагдан худалдаанд гарснаас хойш  хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байгаа юм. Уг ном нь яг одоогоор дэлхийд 3 сая хувь борлогдоод байна. Энэхүү номноос нууц гэж чухам юуг хэлээд байгаа, түүнийг хэрхэн таньж мэдэх, яаж эзэмшиж ашиглаж болохыг ойлгоод зогсохгүй, бид амьдралдаа болж буй бүхий л зүйлийг өөрөө урин дуудаж ухамсартаа бий болгосон тэр зүйлс эргэн ирдэгийг мэдэх болно. Иймд уг ном таныг нууцад нэвтрүүлж хувь заяаг тань өөрчлөх бизээ. Энэ ном бол хүүхдийн хамгийн анхны үгтэй ном юм. Үгтэй ном нь бага насны хүүхдийн үгийн баялагийг хөгжүүлэх зорилготой олон тооны үгтэй байдаг. Хүүхэд энэ номыг үзсэнээр, өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн мэддэг болсон зүйлсийг үгээр илэрхийлэх дадлага суух ба шинэ шинэ үгсийг сурна. Тиймээс ямар нэгэн шинэ зүйл эхлэх аргаар хүүхдийн дадлагыг улам сайжруулах шинэ үгтэй номыг хэрэглэж сурах нь маш чухал.

2. Оксфорд-Монсудар  англи-монгол

толь бичиг

Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.

3. “Өнөөдөр амьдрах зарчим”

М.Амартайван

Өдөр хоногийг нэг нэгээр нь үрж гарзадвал эцэстээ юунд хүрэхийг Вайлд мэдсэн боловч нэгэнт хожимдсон байсан. Гэр бүл, өмч хөрөнгө, хайр хүндлэл, амьдрах урам зоригоо бүгдийг нь алдаж, 46 насандаа дампуурлаар амьдрал нь дууссан билээ. Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой. “Өнөөдрийн нэг өдөр маргаашийн хоёр өдрөөс ч үнэ цэнэтэй. Өнөөдрийн би ирээдүйн намайг бүтээнэ.” гэж зохиогч үнэн онож хэлсэн. Бид  өнөөдрөө хамгийн үр бүтээлчээр өнгөрүүлж, сор бүтээлээ болгож чадна.

4. Монголын их хатдан нууц товчоо

Зохиолч: Жак Уэерфорд

Орч: А.Мөнгөнзул, С.Соёлжин

Монголлын аугаа их Хатад амьдралыгхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг амьдруулсан ю. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийш гэрчлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олоыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй.                             Зохиолч

5. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг

/Орч: О. Оюунжаргал/

Эмэгтэй хүн хорин хэдэн насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдралын түвшин нь тодорхойлогддог. Хорин хэдэн насандаа сайн ханьтай учирч эс чадваас гуч гараад сайн хүнтэй таарч гэр бүл болно гэдэг бүр ч хэцүү

Хорин нас өнгөрвөл залуу нас мөнгө гоо үзэсгэлэн гээд бүх зүйлийг бий болгоход улам хэцүү болдог. Та гучин насандаа ажлаа санаа амар хийж, дөчин насандаа үлдсэн.

Далд ухамсар бүхнийг чадна /Жон Кехо Орч:

С. Мөнхсайхан/

Жон Кехо “Далд ухамсар бүхнийг чадна” номдоо таны амьдралыг аз жаргал, амжилтаар дүүргэн, өөрчилж чадах хэд хэдэн зарчмуудыг тусгасан байна. Энэ ном их хэмжээний чухал мэдээлэл агуулсан ба Арнольд Шварценеггер, Хиллари Клинтон, Билл Гэйтс зэрэг алдартай хүмүүсийн ярьсан сонирхолтой түүхийг багтаажээ. Энэ номыг хүссэнээрээ сайхан амьдрахыг биелэл гэж ойлгож болно.

7. Өглөөний хүн

Орч: Б.Энхамгалан

Өглөөний эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ! Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаа жжолоодогч “Өглөөний хүн” хүн болох 100 өдрийн хувьсгал! Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л…таны амьдралыг өөрчилж чадах увидатай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаангүй ээ…

8. Багшгүйгээр англи хэл

Б.Уранбилэг


Англи хэлийг эхнээс нь маш цэгцтэй эзэмшихийг  хүссэн бүх насныханд зориулагдсан “ Хүн бүрт хямд үнээр чанартай мэдлэгийг” гэсэн уриан дор бичигдсэн “ Багшгүйгээр Англи хэл сурцгаая “ гэсэн маш энгийн тайлбартай шинэ сурах бичгийг толилуулж байна. Хэрвээ таны хүүхэд Англи хэлний хоцрогдолтой байгаа бол , мөн та олон үг мэддэг мөртлөө ярих гэхээр дүрмээ сонгож чадахгүй хэл тань эвлэрэхгүй байгаа бол энэхүү жижиг боловч жинтэй их мэдлэгийг өөртөө багтаасан Багш орчуулагч Б.Уранбилэгийн бүтээсэн энэхүү сурах бичиг таны гадаад хэл сурах мэдлэгийн санд тань тус нэмэр болноо гэдэгт итгэлтэй байна.

9. Миний амьдралын түүх

Хэвлэсэн газар: Монсудар

Хиллари Родхэм Клинтон өөрийн амьдралын дурсамжаа илэн далахгүй бас сэтгэл хөдлөл өгүүлжээ. Энэ бол хатуу яанд, хүчирхэг эмэгтэйн амьдралын үнэн түүх юм.

10. Өнөөдрийн ертөнцийг Үндэслэгч эзэн Чингис хаан

Зохиолч: Жак Уэерфорд

Орч: А.Мөнгөнзул, С.Соёлжин

Эртний овог аймгаас гаралтай ч Чингис Хаан орчин цагийн дэлхий ертөнцийн худалдаа, холбоо харилцаа, ганц нэг улсыг давсан асар том гүрнийг үүсгэсэн юм. Хурдан шаламгай дайчин цэргүүддээ түшиглэдэг тэрээр мэргэжлийн армийг чухалчилдаг, мэдээллийн үр ашгийг бүрэн ашиглаж чаддаг, чөлөөт худалдаа, олон  улсын эрх зүйг баримталдаг шинж чанараар авч үзвэл орчин цагийн нэгэн байв. Нас сүүдэр нь ахиж, туршлагжихын хэрээр түүний алсын хараа улам нэмэгдэн илүү шинэ маягийн төгс төгөлдөр хүмүүнийг бий болгоход чармайж, улс үндэстнүүдийн  соёл иргэншлийг бие биеэс нь тус гаарласан хана хэрмүүдийг устгахаар тэдний түгээмэл болгож нэгтгэв.                            Зохиолч

1 Сэтгэгдэл

  1. Sain baina uu? said,

    “Миний амьдралын түүх” энэ ном их гоё ном, Би уншсан.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: