GRAND BOOK-2009 болж өнгөрлөө

12 сар 27, 2009 at 11:58 am (Ном)

GRAND BOOK-2009

“Интерном” номын их дэлгүүрээс жил бүр уламжлал болгон явуулдаг “GRAND BOOK” оны шилдэг ном шалгаруулах ёслолын арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ сарын 11-ний 17 цагт “Интерном” номын дэлгүүрт ёслол төгөлдөг болж, олон сайхан оюуны бүтээлүүдийг онцолж, тэдгээрийн зохиолч орчуулагчдыг шагнаж урамшууллаа. 10 салбарын шилдэг борлуулалттай 10 ном-нийт 100 номуудыг нэр дэвшүүлж, олон нийтийн санал асуулга, эрэлт хэрэгцээ, борлуулалтыг харгалзан Оны “ШИЛДЭГ-11”, “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ-10”, “ОНЦЛОХ-4”, “GRAND BOOK-1 номуудыг тус тус онцоллоо. Ингээд “GRAND BOOK”-д нэр шалгарсан шилдэг номуудыг танилцуулъя. Read the rest of this entry »

Оноосон холбоос 1 Сэтгэгдэл

“Тагнуулчийн хувь тавилан”

12 сар 27, 2009 at 11:00 am (Уран зохиол)

Зохиогч А. Монголбаяр

“Тагнуулчийн хувь тавилан” номын хэсгээс …

…Мянга есөн зуун  тавиад оны эхэн үе. Нэгэн өглөө хятадын амрыг хамгаалах яамны хоёр хүн гэрт минь ирж, намайг баривчлах тухайгаа мэдэгдээд эхнэр, хүүхдүүдийн минь дэргэд хоёр гарыг минь холбон төмөр гаваар гавлав. Ар нуруундаа жадтай буу тулгуулан гэрээсээ туугдаад гарахдаа айж сандарсан эхнэр, хүүхдүүддээ хандан:

-Тайван байцгаа!  Сандрахын хэрэггүй! Надад хийсэн муу юм байхгүй ! хэмээн хэлж амжив. Гэвч тэдний минь  орилоон, чарлаан чихэнд хадсаар ард хоцорлоо…  Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

“Залуу хүний ширээний ном”

12 сар 27, 2009 at 9:56 am (Ярилцлага)

Багш овогт Пүрэвдоржийн БАЯСГАЛАН

– НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн

– ЭМШУИС-ийн АУС-ийн VI дамжааны оюутан

Гаргасан амжилтууд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2008-2009 оны тэтгэлэгт оюутан.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2007-2008 оны эрдэм шинжилгээний салбарт “Шилдэг судлаач оюутан”
  • “Алма Матер-2007” Монгол улсын оны шилдэг оюутан
  • Голомт банкны 2006, 2007, 2008 оны тэтгэлэгт шилдэг оюутан.
  • БСШУЯ-ны сайдын нэрэмжит 2008 оны шилдэг бүтээл, залуу судлаачийн судалгааны грант
  • Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан
  • ОЭШХ-ний хурал, их дээд сургуулиудын хооронд зохиогддог эрдэм шинжилгээний “Эврика”, “Мастер”, “Хүрэлтогоот”, “Discovery” хурлуудад тус бүр тэргүүн байр, “The 10th International Congress of the Asian Society of Clinical Pathology and Laboratory Medicine”, “Radiotherapy”, “Innovation” зэрэг олон улсын хурлуудад шалгарсан.
  • ЭМШУИС-ийн захирлын 2006, 2007, 2008 оны нэрэмжит цалинт, шилдэг оюутан
  • МАСЗХ-ны 2008 оны оюутны дээд шагнал “Алтан-од” медаль.
  • Г.Зуунай агсны нэрэмжит шагнал
  • Хөх сүлд соёл сангийн тэтгэлэг

П.Баясгалан: “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа”

Read the rest of this entry »

Оноосон холбоос 2 Сэтгэгдлүүд

“Номын түлхүүр” сэтгүүл /X сар/

12 сар 27, 2009 at 9:54 am (Ярилцлага)

Би чамд хайртай-2

Х.Болор-Эрдэнэ: Кинондоо оруулахсан гэж хүсч байсан өөрийн санаануудыг номондоо оруулсан

Нэгэн цагт тайз дэлгэцнээ амилж, үзэгчдийг байлдан дагуулж байсан “Би чамд хайртай” кино өдгөөг хүртэлх хугацаанд олон үзэгчийн сэтгэлд цөөнгүй асуултыг үлдээсэн хэвээр цоо шинээрээ оршин тогтносоор байгаа билээ. Тэртээх 1985 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол кино үйлдвэрт И.Нямгаваагийн “Сондгой тоо” нэртэй өгүүллэгээс сэдэвлэн, Төрийн соёрхолт Б.Балжиннямын найруулснаар анх үзэгчдэд хүрч байсан уг кино даруй 25 жилийн дараа дахин дэлгэцнээ амиллаа. Сэтгэлд хоногшсон үйл явдлуудыг үргэлжлүүлэн дүрсэлж, үзэгчдийн сэтгэлд үлдсэн олон асуултын хариуг өнөө цагийн залуусын амьдрал, хайр сэтгэлээр төлөөлүүлэн тавьсан уг киног яруу найрагч Батрэгзэдмаа зохиож, залуу зохиолч Х.Болор-Эрдэнэ кино зохиолыг нь бичиж, үзэгч түмэндээ хүргэжээ. Харин кино дэлгэцнээ амилаад ард түмний сэтгэлийг хөдөлгөж байгаа энэ үеүдэд кино зохиолч Х.Болор-Эрдэнэ энэхүү киноны зохиолыг тууж болгон бичсэн “Би чамд хайртай-2” нэртэй номоо хэвлүүлэн гаргаад байна. Ингээд зохиолч Х.Болор-Эрдэнийг сэтгүүлийнхээ “Зохиол төрсөн түүх” булангийн зочноор урилаа. Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

“Номын түлхүүр” мэдээллийн сэтгүүл /X сар/

12 сар 27, 2009 at 8:22 am (Ярилцлага)

Б.Буянбат:  Залуучууддаа аль болох зөв замаа сонгоосой, битгий буруу зүйлд татагдаасай гэж бичсэн.

Бид “Шинэ танил булан”-даа өөрийн бие даасан хоёр дахь “Мөрөөдлийн салхи” номоо гаргаад байгаа залуу уран бүтээлч  Батхишигийн Буянбатыг урьж оролцуулж байна. Тэрээр анхны номоо 16 настайдаа гаргаж байсан юм.

Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач, залуу уран бүтээлч байна?

Намайг Буянбат гэдэг. Найз нөхөд ойр дотныхон маань Буба гэж дууддаг. Ээж аав эгчтэйгээ хамт амьдардаг. Болгарт орос дунд сургуулийг энэ жил төгссөн. Read the rest of this entry »

Оноосон холбоос Сэтгэгдэл үлдээх

« Previous page