Ариусал

Арван хоёрдугаар сар 29, 2009 at 9:47 am (Утгауянга)

Цасанд ариусахуй

Цас чимээгүй аажимхан хаялана. Үүнд л би дуртай. Нүүрэн дээр буусан ширхэгүүд жиндүүхэн авч, хайлан урссаар нүднээс ундрах сувдан сондортой нийлэмжтэй доошилсоор…  Хөлд гишгэгдэх тоогоор гяхтганан дуугарахаас өөр чимээгүй нь ганцаар байгааг минь илтгэнэм. Энэ л цаснаар би элдвийн бодолд хөглөрөн чив чимээгүй гуниг хөврүүлэн алхана. Гэгээ орж буй өглөөний бүүдэгхэн эгшин. Айлын  цонх ганц нэгээрээ асан, машин тэрэгний бүдэгхэн дуу хааяа нэг, энд тэнд дуугарч чимээгүйхэн хөлд гишгэгдэх цасны дуутай ханьсан чих дуниартуулна. Нүд бүрэлзүүлэм их хотын гэрэлт гудамжаар алхахдаан нулимстай нүд гэрэл бүхэнд гялбана.

Ихэр татан уйлсаар, чанга чанга гийналаа.     Хүлээсээн…,

Түүнийг миний араас ирээд гуйхыг нь хүлээсэн. Гэвч омголон залуу насны минь аагь чамд минь дэгээ тавив уу, эсвэл улиг болсон биесийнхээ тунирхалд цөхрөв үү. Ирээгүй ээ чи. Ер бусын сэтгэлийн яаж ч болохгүй эзэг утсаараа бид хэдийнээ тоглосоор өдгөө хагацлын ганц цондон болжээ. Уг нь бид учрах ёсгүй замбуутивийн нэгэн сүлэл. Гэвч учрал бүхнийг өөрсөддөө бэлэглэж, амьдралд хөтлөлцөн орсонсон. Амьдралын эргүүлэг хатуу ч хүн гэдэг агуу юм. Хатуу бүхнийг сөрөх зоригтой байсандаа одоо л бахархаж байх шиг. Гэлээ ч бид зорьсондоо хүрэлгүй нислээ. Сүүлчийн, тиймээ сүүлчийн удаа чинийхээ энгэрээс хацраан авсан энэ мөчид би бодлоо. Намайг сэтгэлийн зовиураар жиндээх болсон цаг үед юу буруутай вэ. Хэн, юу ч буруугүй ээ.

Бидний хайр хөрөөгүй, элч нь сүүдэртэй ч үгүй. Мөнх л юм чинь энэ!!!

Үүр цайлаа. Би эрээн бодолтой нэлээн удаа алхчихаж. Будран орох цасанд бие ариусч, бөмбөрөн унах нулимсанд сэтгэл цэлмэсэн байлаа. Үл ялиг мишээх алдав. Бүр нэг сайхан  чанга инээмээр болох шиг. Шулуун цэх замаар өнгөрснийг бүхнийг туучаад цааш алхана. Энэ тохиол ухаажахуйн харанга дэлдсэн сая сая цастай үдшийн ээлжит ариусал ажгуу.

2006.2.16

1 Сэтгэгдэл

  1. gun said,

    zuragtai baisan bolohoor nevterch chadahgui yavaad bailaa.Goy bolog baina. Hund bichihdee bish uurtuu bicheerei.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: