Ямар үзэсгэлэнтэй мишээнэ вэ

12 сар 29, 2009 at 7:08 am (Утгауянга)

Бороо… Энэ л  өглөөний бороо сэтгэлийг хөдөлгөж байна. Цонхоор харахад тэрхүү болор мөнгөн дусал усанд уусаж бодол уягдана. Өглөө энэ дуслуудыг биендээ шингээн алхаж явахдаа нэг л зүйлийг бодсонсон. Сэтгэлийн гомдол цөхрөл, үзэн ядсан бүхнийг эргэцүүлэх шиг…

Байгаль дэлхийн үзэсгэлэн гоо, түүний мөнхийн аязыг ямагт дээдэлэн биширдэг надад бороо өөрийн чимээгээ өгөх.  “Цасанд ариусдаг” өвлийн уянгат шивнээ минь урьхан хавраар солигдож, бие сэтгэл зүрхээрээ ариусах ээлжит үе бороонд ариусахыг хүсэх мэт. Угын энэ байгалийн үзэсгэлэнт тохионд миний бие энэ чигээрээ ариусдагаас хойш. Цонхон дээр мөнгөн дуслууд дусчихсан, тэр дуслуудад  яагаад ч юм атаархах. Зүрхэнд ч, гадаа ч хур буусаар…

Ямар үзэсгэлэнтэй мишээнэ вэ байгаль дэлхий.

2006 он

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: