Миний диваанжин

12 сар 29, 2009 at 9:14 am (Утгауянга)

Диваанжин ингэж эхэлдэг

Өглөөн нар дагуулсан тооны гэрлээр би нүдээ нээлээ. Ингэж миний диваажин эхэлдэг. Чимээгүйхэн чих тавихад эмээгийн саалийн хувин сүүгээр дүүрч байгаа нь сонсогдоно. Шалаввхан гэхчин хөл нүцгэн гэрээс гүйн гарч эргэн тойрноо инээмсгэлэн ширтлээ. Хонин сүрэг бэлчээртээ гарахаар биеэ засан хашаан хаалгаар ганц нэгээрээ гарах аж. Эхний тугал ээжийгээ хөхөөд ханасан бололтой хашаандаа хашигдсан байх. Мээмээ хөхөөд халтартсан байх нь хөөрхөн харагдана. Цэнгэг агаар, цэв цэлмэг тэнгэр, жиргэн шулганах шувуудын дуу, өвс ногооны өнгий нь сэргээж шүүдэр нарны туяатай ханьсан гялтганан бөхөлзөх аж. Уртаар санаа алдлаа. Удахгүй намар болж  “диваажин” -гаа орхиод мөдхөн явах цаг айсуй буйд сэтгэл гонсойно. Ингэж бодох зуур эмээ дэргэд ирчихсэн,

-Миний охины нойр ханав уу орж цайгаа уу, юу харан зогсоов  тэр савтай сүү  эмээдээ оруулаад ир гэлээ.  Толгойгоо илүүлсэндээ би год үсрэн тэртээх зэлэн дээрх сүүг өргөн “жижиг” гэрт орууллаа. Эмээ гурван хэлтэрхий ааруул бас атга боорцог аяганд хийчихсэн байсныгаа ойртуулж, өглөөний шинэхэн цайг дээрээс нь хийж өглөө. Тэгээд аягатай цөцгий ойртуулав. Энэ зуур гадна хоолойгоо засах өвөөгийн дуу сонстов. Өвөө холгүй яваад ирсэн бололтой.

-Адуу ирж байна, миний охин гарч хашааны хаалга онгойлгож өг өө. Цаад дүү нараа сэрээх үү дээ, хонио ингэс гээд гаргая…   гэснээ хоймор өөд өөрийнхөө жижигхэн олбогон дээрээ тухтай гэхчин сууж гансаа гаргаж тамхиа нэрлээ. Аягатай цайгаа тавин өвөөгийн хэлсэн даруй гарч харахад ойрмогхон ах адуугаа хураан ирж аясуй.

Жаргалтай дэлгэр нутагтаа би эзэн нь

2006.8.14

1 Сэтгэгдэл

  1. gun said,

    kkk erh ohinii dur yum biz dee kkk

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: