“Хувь тавиланг худалдаж авдаггүй”

12 сар 28, 2009 at 7:00 am (Ярилцлага)

М.Амарбаяр:  Жүжиг маань анх “Төлөөс” гэдэг нэртэй байсан

Саяхан шинэ номынхоо баяраа хийж уншигч олондоо “Хувь тавьланг худалдаж авдаггүй” хэмээх үгүүллэг, жүжгийн номоо худалдаанд гаргаад байгаа зохиолч, сэтгүүлч М.Амарбаярыг  “Ном төрсөн түүх” булангийнхаа хойморт урилаа.

– Сайн байна уу? “Таныг ном төрсөн түүх” буланд урьсан нь учиртай. Сэтгүүлч хүн болохоор ном, зохиолын тухай түлхүү ярилцмаар санагдлаа. Ингэхэд таны анхны бүтээл ямар бүтээл байв?

Хамгийн анхны бүтээл маань шүлэг байсан. Дунд сургуульд байхдаа “Өвгөд” гээд шүлгээр Завхан аймгийн сурагчдын дунд зохиогдсон “Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадамд оролцож, тэргүүн байр эзэлж  байлаа.Тэр үеэс хойш л хааяа үзэг цаас нийлүүлдэг болсон болов уу. Оюутан болоод 90-ээд оны яруу найрагчидтай нөхөрлөж, заримтай нь нэгэн танхимд мөр зэрэгцэн сууж, нэг хэсэг шүлгээр өвчилж л явлаа. Ц.Бавуудорж, Ч.Ууганбаяр, Д.Мягмаржав, Н.Баасанжав, Т.Эрдэнэцогт гээд л найз нөхөд зөндөө. Өглөөд хичээлдээ ирээд л хэн нэгнийхээ бичсэн шинэ шүлгийг сонсдог, өдөржингөө л тийм ч сайхан мөр, ийм ч сайхан   санаатай шүлэг гээд л ярьсаар өнгөрөөдөг байж дээ. Бас Дарамын Батбаяр гэдэг хүний үгийг сонсч, утга зохиолын талаар бага сага юм төсөөлөх завшаан олдсон юм. Харин үгүүллэгийн тухайд хамгийн эхнийх нь “Заяагүй амьтан” гэж үгүүллэг бий. Энэ үгүүллэг миний номонд ороогүй л дээ. Багшийн маань шалгуурт  “тэнцээгүй”.   Гэхдээ утга санаа, бичлэг талаасаа биш. Энэ үгүүллэгт  айлын  хоёрдахь хүүхэд болж төрөөд, эцэг эхээсээ өнчирч, багадаа гуйлга гуйн амьдарч байгаад нэгэн Франц эрд үрчлэгдэж, хожим дэлхийд нэртэй циркийн жүжигчин  болсон бүсгүйн тухай гардаг юм. Хувь тавиланг худалдаж авдаггүй номын  ихэнхи үгүүллэгүүд илүү Монгол ахуй, монгол амьдралын тухай байсан болохоор энэ  үгүүллэгийг оруулаад дэмий гэж миний багш Д.Батбаяр маань зөвлөсөн юм. Ер нь шинэ номонд маань 2006-2007 онд бичсэн үгүүллэг, бас  богино хэмжээний 2 жүжиг багтсан. Би өөрөө сэтгүүлч хүн. Тэр тусмаа  телевизийн мэдээтэй арваад жил зууралдаж байна. Телевиз тэр тусмаа мэдээ бол хурд шаардсан ажтл. Яг л хуй салхи шиг л. Ийм ажлын хажуугаар үгүүллэг, жүжиг бичээд суух зав зай бараг гарахгүй дээ. Номын маань үгүүллэүүд дандаа 2006-2007 онд бичсэн байгаа нь аргагүй. Энэ үед би телевизээсээ гараад, хятадад хэдэн сар тайван сайхан амьдарсан юм. Тэр үед энэ номыг бэлэн болгосон юм аа.

– Ер нь ном гэж таны бодлоор юу вэ?

Мэдээж уншигчийн хувиар хариулахад ном бол миний мэдэхгүй ертөнцийг надад ойртуулагч. Харин уран бүэтэлчийн хувиар хэлэхэд ном бол зохиолчийн шаналан, сэтгэлийн зовиур юм. Бас “төрүүлсэн хүүхэд” нь юм. Цаасан дээр, комьпютер эдэр хэдэ юм бичээд хадгалах гэдэг нэг хэрэг. Харин түүнийг баринтаглаж, номын хэлбэрт оруулсаны дараа уран бүтээлч хүн илүү их таашаалыг мэдэрдэг болов уу гэж би боддог.

– Уучлаарай ийм асуулт байна л даа. Нэг, хоёр ном гаргачхаад Монголын зохиолчдийн эвлэлийн гишүүн болоод байгаа хүн олон. Энэ тал дээр та сэтгүүлч, олон нийтийн дуу хоолой болж явдаг хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

Би одоо ч зохиолчдын эвлэлд элсэж амжаагүй явна. Гэхдээ ойрын үед элсэнэ ээ. Элсэх шалгууры нь бол хангасан. Заавал нэг хоёр ном гаргасан хүн Зохиолчдын эвлэлд элсэж болохгүй гэж. Энэ бол зүгээр л гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, гишүүддээ зориулсан үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага шүү дээ. Хэдий чинээ олон гишүүнтэй байх тусам их татва цуглаа, их мөнгөтэй, ажил хийх боломжтой байх биш үү. Энэ утгаараа ном гаргаагүй, өөрөө өөртөө юм бичээд явдаг, өөрийгөө зохиолч гэж боддог хүн хүртэл элсэхэд болохгүй гэх газаргүй. Харин шалгуур талаас нь яривал Зохиолчдын эвлэлийн гишүүн байлаа гээд зохиолч болчихгүй. Тэр хүн зохиолч уу, уран бүтээлч үү гэдгийг эцсийн эцэст мэргэжлийн хүрээнийхэн, бас уншигчид дүгнэнэ шүү дээ. Тийм болохоор МЗЭ-ийн гишүүн гэсэн тэр сэтэр тэгтэл чухал зүйл гэж би бодохгүй байна.

-Шинэ бүтээлийн талаар яриагаа үргэлжлүүлье, Ном бүтээх санаа юунаас  төрөв?

Ном гаргая, үгүүллэг жүжиг бичье гэж би өөрийгөө шахаагүй ээ. Ер нь өдөр болгон мэдээ нийтлэл гээд сэтгүүлчийн хувиар толгой гашилгах юм тэртээ тэргүй их байдаг болохоор үнэнийг хэлэхэд дээр нь тэгж өөрийгөө зовоож, илүү юманд шаналахаас айгаад байдаг юм. Би дээр хэлсэн. Энэ номын үгүүллэгүүдийг хэдэн сар гадаадад байхдаа бичсэн гэж. Нэгэнт биччихсэн юм чинь номын хэлбэрт оруулаад, хэвлэчихээч гэж манай найз нөхөд, эхнэр маань зөвлөсөний дагуу л ном болгочихсон юм. Яг үнэндээ би өөрөө бол ном болгочихье энэ тэр гэж нэг их бодоогүй ч байж магад.

– “Хувь тавиланг худалдаж авдаггүй” гэж жүжгийн нэрээр нэрлэгдсэн байна. Яагаад заавал жүжиг бичих болов?

Би чинь Дарамын Батбаяр гэдэг хүнээс  драматургийн чиглэлээр номын дуу сонссон хүн шүү. /инээв/ Үгүй ээ заавал яагаад гэсэн асуулт тавиад байх юм. Эсрэгээрээ яагаад бичиж болохгүй гэж гэсэн аусулт ч байж болно ш дээ.

Жүжигийн  тухайд гэвэл бас л санаандгүй хэрэг юм даа. Ер нь телевизэд байхдаа бас нэлээд хэдэн теле зохиомж бичсэн. Теле зохиомж гэдэг чинь нэг талаараа жүжигтэй их ойролцоо шүү дээ. Миний нэг найз МҮОНТ-д редакцийн дарга хийдэг юм. тэр найз маань хоёулаа нийлж тайзны бүтээл хийе, би найруулья, чи зохиолыг нь бичээч гэсэн санал тавиад. Тэгээд л нэг орой суугаад “Хувь тавиланг худалдаж авдаггүй” гэсэн энэ жүжгийг бичсэн. Нэг оройны л бүтээл. Гэхдээ цаасан дээр буусан нь нэг орой болохоос  сэтгэл дотроо, толгойдоо бол бараг биччихсэн байсан л даа. Анх энэ жүжиг маань “төлөөс гэдэг нэртэй байсан юм. тэгсэн бид хоёрыг жүжгээ тавих гээд мунгинаж явах зуур өөр нэг зохиолч “төлөөс” гээд жүжгийн зохиол бичээд гаргачихсан. Яахав санаа нь өөр л дөө. Гэвч дахиад өөр нэг төлөөс байх нь утгагүй биз дээ. УГЗ найруулагч Баатар багш энэ жүжгийг тайзан дээр тавихаар нэлээд хөөцөлдсөн. Тэгээд нэрийг нь бас үзэгчдийг татах зорилгоор “Аав аа “ болгож өөрчилсөн юм. “Аав аа” жүжиг тайзны бзтээл болчих гээд л дуншаад л дуншаад л байсан. Байдаггүй ээ. Түрүүлээд номонд багтаж, бас нэр нь “хувь тавиланг худалдаж авдаггүй “ болчдог байна шүү. Ёстой л хувь тавилан юм байлгүй / кхх/

– Ойрын хугацаанд гаргахаар төлөвлөөд байгаа  бүтээл байгаа юу.

Ойрын үед сэтгүүлзүйн нэг ном гаргана аа. Ажлын дараа гэдэг нэртэй ярилцлагын ном. ТВ-5 телевизээр “ажлын дараа” гэдэг нэвтрүүлэг гардгийг хүмүүс сайн мэднэ. Өнгөрсөн жил ийн өдийд анхны дугаараа эхэлж байсан юм. Жилийн хугацаанд бараг 60 гаруй хүнтэй ажлынх нь дараа уулзаж, ярилцсан байна. Тэр ярилцлагуудаа ном болгож гаргахаар ажлаа эхэлчихсэн байгаа. Бүх ярилцлагуудыг видеогоор сонсож, цаасан дээр буулгах нь маш их техник ажил шаардаж байгаа болохоор жаахан удаашралтай л байна. Гэхдээ ямар ч байсан тун удахгүй ном болгон хэвлүүлнэ. Ерөнхийлөгч Элбэгдоржтой хийсэн ярилцлагаас эхлээд сонирхолтой ярилцлагууд энэ номонд их багтана. Харин уран бүтээлийн тухайд эхлээд тайзан дээр жүжиг тавих, бас теле жүжиг, кино хийх ажил ойрын үеийн төлөвлөгөөнд байгаа даа.

Ярилцсан танд баярлалаа.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: