“Уншихуйн гайхамшиг”

Арван хоёрдугаар сар 28, 2009 at 6:11 am (Ярилцлага)

Х.ХАТАНБААТАР:  Хүүхэд эхлээд СУРАЛЦАХАД СУРАЛЦАХ ёстой

Глобалчлал мэдээллийн энэ эрэн зуунд мэдлэг мэдээллээс хоцрохгүй асар их зүйлийг эрж хайн хувь хүн бүр өөрийгөө боловсруулан хөгжүүлж, амьдралдаа хэвшил дадал болгох шаардлагатай болсон билээ. Энэ чухал дадлыг хялбар эзэмшиж 1 минутанд 1000 үг уншиж, түүнийхээ хирээр мэдээллийг хурдан хүлээн авах боломжийн талаар Х. Хатанбаатар “Уншихуйн гайхамшиг” хэмээх сонирхолтой ном гаргасан байна. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг тольлуулж байна.

– Юуны өмнө унших дадал чадварыг хялбар эзэмших аргачлалын ном гаргасанд баяр хүргье. Энэ номыг хүн бүхэн уншаасай, ялангуяа хүүхдүүдэд хүргэх юмсан гэсэн сэтгэгдэл төрсөн. Та өөрөө анх хэрхэн түргэн унших дадлыг хэрхэн олж авав, хир хугацаа шаардсан бэ?

Баярлалаа. XXI зууныг нэг талаас мэдээллийн зуун мөн мэдлэгийн өрсөлдөөний зуун ч гэдэг. Өнөөдөр бид бүхэн нэг цаг хугацаанд нэг төрлийн мэдээллийг хүлээн авчихаад бие биеийнхээ мэддэг зүйлийг яриад явах ёсгүй. Тэгэхээр маш богино хугацаанд их хэмжээний мэдээллийг авч чадаж байх ёстой. Үүний тулд хүн бүр хурдан унших (photo reading) чадварыг тодорхой хэмжээнд эзэмшсэн байх шаардлагатай байна л даа. Оюуны хөгжлийн нэг суурь нь хурдан уншлага юм. Өөрөөр хэлбэл уламжлалт уншлагыг халж сайжруулсан хурдан уншлагын тусгай аргуудыг эзэмшснээр, тухайн хvн аливаа зvйлийг богино хугацаанд хурдан ойлгох чадварыг эзэмших юм. Гэхдээ унших хурд нь унших материалаас хамаарч өөрчлөгдөж байдаг. Жишээ нь, Энэ чадварыг эзэмшсэнээр зохиолын номыг хурдан унших аргачлал эзэмшээгүй хүний унших хугацааны дөрөвний нэгт, харин мэргэжлийн үг хэллэг орсон номыг  хоёрны нэгт уншиж ойлгон дуусгаж болно. Ингэснээр тухайн хүнд олон давуу талыг олгож байна. Миний хувьд Турк улсад оюутан байх хугацаандаа энэ сэдвийг сонирхож судалж оролдож улмаар хурдан уншлагын тэмцээнд оролцож үр дүнг нь үзэж эхэлсэн. Хэрвээ хүн үнэн сэтгэлээсээ сонирхоод дасгалуудыг цаг тухайд нь хийвэл  гуравхан долоо хоног гэсэн богино хугацаанд тухайн хүн өөрийнхөө унших хурдыг 100-200%-иар, ойлгоцоо 20-30%-иар нэмэгдүүлэх боломжтой.

–       Хүн бүр түргэн уншиж чадах уу? Түргэн уншихийн тулд өөртөө орчин бүрдүүлэх шаардлагатай юу?

Ердийн унших чадвартай, үгийн баялаг, дүрмийн мэдлэгтэй уншсан зүйлсээ өмнө нь олж авсан мэдээлэлтэйгээ харьцуулж, эргэцүүлж, дүгнэж амьдралдаа ашигладаг хүн бүр энэ чадварыг эзэмшиж чадна. Мэдээж орчноо бүрдүүлэх ёстой. Энэ номондоо уншихад саад болдог бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах мөн орчноо хэрхэн бүрдүүлэх талаар өгүүлсэн байгаа.

–       Өндөр хурдтай унших хэд хэдэн аргууд байдаг байх, үүнээд хувь хүн өөртөө тохируулан сонгон суралцвал үр дүнтэй байх тийм үү?

Хурдан унших үндсэн хэдэн аргууд байдаг. Тухайн хүн энэ аргуудын тусламжтайгаар нэг минутанд 400-600 үг уншиж ойлгоцоо 70% хүртэл нэмэгдүүлэх бүрэн боложтой. Хэрвээ ийм хэмжээнд уншдаг болсны дараа тухайн хүн өндөр хурдтай унших 8 аргаас нэгийг нь сонгон хичээллэснээр нэг минутанд унших үгийн тоогоо дөрвөн оронтой тоонд хүргэх боломжтой. 2000 оноос хойш хурдан уншлагын тэмцээнд хамгийн хурдан уншигчаар АНУ-н Шон Адамс гээд хүн тодорсон. Тэрээр нэг минутад 3850 орчим үг уншиж ойлгоц нь 80% орчим байсан.

–       Та ер нь манай ерөнхий боловсролын тогтолцоог юу гэж дүгнэх вэ? Өөрчлөх шаардлагатай зүйл их л харагддаг байх даа. Энэ талаар?

Миний бодлоор ерөнхий боловсролын тогтолцоо сүүлийн жилүүдэд улам боловсронгуй болж олон улсын стандартад нийцэж байгаа гэж бодож байна. Гэхдээ боловсролын энэ тогтолцоонд цээжлэх дадлыг хүүхдэд багаас нь эзэмшүүлж өгвөл илүү үр дүнтэй болов уу. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр оюун ухаан, уураг тархины ажиллах хэлбэр, зарчим мөн мэдээллийг хэрхэн хүлээж авдаг, цээжлэх хялбар аргачлалууд гэх мэтчилэн нарийн зүйлсийг эхлээд зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань “СУРАЛЦАХАД СУРАЛЦАХ” ёстой.

Баярлалаа танд

2 Сэтгэгдлүүд

  1. Dulguun said,

    bi tanii nomiig unshij dasgaluudiig ni hiij bgaa ih,
    goy nom bolson baina lee ih ur duntei baigaa shuu…

  2. Egon said,

    Sain bain uu.Ene ahiin gargasan nomiig haanaas hudaldaj awah be meddeg humuus bwal helj ugnu uu pls…………………..my id eegi_345@yahoo.com

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: