“Номын түлхүүр” сэтгүүл /XI сар/

12 сар 28, 2009 at 2:52 am (Ярилцлага)

“Анне Франкийн өдрийн тэмдэглэл”

Б.Амина:  Цаашдаа дэлхийд алдартай эмэгтэй зохиолчдын бүтээлээс  орчуулах бодолтой

Асар богино хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёдугаар дайны үеэр еврэйчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн юм…

“Шинэ танил булан”-даа “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номыг орчуулан гаргасан шинэ залуу уран бүтээлч Болхуягийн Аминаг урилаа.

Юуны өмнө яагаад энэ номыг сонгож орчуулах болсон тухай асуултаас яриагаа эхлэх үү?

Манай ээж энэ номыг багадаа унших дуртай байсан ,одоо олдохоо больж гээд ярьж байсан. Дараа нь  би англиар уншсан юм. Англиар нөгөө Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншлаа, америкийн ахлах сургуулиудад заавал унших номын жагсаалтанд ордог юм байна  гэсэн чинь ээж “Чи ерөөсөө англиас орчуулахгүй юм уу? Би хэвлүүлье” гэсэн. Ингээд л зориглоод орчуулж эхэлсэн.Ээж надад урам өгсөн л дөө.

Ном орчуулна гэдэг бараг л шинээр бүтээхтэй ижил болов уу. Энэ номыг хэдий хир хугацаанд орчуулж гаргав?

Ном  орчуулах  хэцүү ч гэсэн арай шинэ ном бүтээхтэй зүйрлэж болохгүй л дээ. Гэхдээ бас амаргүй байсан. Уншихад орчуулчихаж болчмоор юм шиг мөртөө  зөв найруулж эх хэлэндээ буулгахад тохиромжтой үг сонгох, утга санааг нь гуйвуулахгүй буулгах гээд хөдөлмөр, хэлний  мэдрэмж  шаардсан маш бүтээлч ажил байсан. Энэ ном чинь 200 гаруй хуудастай. Нийтдээ зургаан сар болсон.

Таны ээж зохиолч Б.Шүүдэрцэцэг орчуулгыг редакторласан байсан.

Аан тиймээ. Ээж минь илүү туршлагатай, тэглээ ч монгол хэлний дүрэм, найруулгад их сайн л даа.

Танай аав сэтгүүлч, ээж тань зохиолч хүмүүс. Ийм гэр бүлд өссөн нь ном орчуулахад нөлөөлсөн байх. Хэзээнээс номд шимтэх болсон бэ?

Ээж, аав хоёр  надад хэлд ороогүй байхаас ном уншиж, үлгэр ярьж өгдөг байсан болохоор номонд  бичиг үсэг тайлагдахаасаа өмнө шимтэж эхэлсэн гэж болно. Зургаа өнгөрөөд уншиж сураад гэрийнхээ номын сангаас дурын номоо сонгоод уншиж эхэлсэн. Хамгийн анх уншсан ном Астриад Линдгрений  “Лённеберийн Эмиль хүүгийн адал явдал” гэж гоё ном байсан санагддаг. Уншиж сурангуут  өөринхөө номуудыг өрөөндөө тасалж аваад, өөрийн гэсэн номын сантай болж эхэлсэн. Одоо 2 дүү маань бас номд дуртай. Ер нь ээж, аавын  нөлөө үнэхээр их. Одоо ч гадагшаа явах бүрдээ нэг жижиг чемодан дүүрэн номтой ирж, буцна. Заримдаа ачаа хэтэрдэг тал бий.

Таны ширээний ном, хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Ширээний ном ер нь үе үе солигддог. Emily Dikinson, Anna Akhmatova ,  Сhristina Rossetti-ийн гээд яруу найргийн номууд. Тэгээд оросын яруу найрагчдын шүлгийн түүвэр байна. Ер нь шүлгийн ном үргэлж миний ширээн дээр байдаг. Хамгийн сүүлд Стефен Мэейрийн “Twilight” series дэлхий даяар шуугиан тарьж байгаа  хайр дурлалын тухай дөрвөн цуврал номыг уншсан юм байна.

– Ээж шигээ зохиол бичих тухай боддог уу? Ээжийнхээ зохиолуудад ойрхон байдаг хүн. Ер нь ямар зохиолд нь дуртай вэ?

Боддог. Нэгдүгээр ангидаа нэг туужирхуу юм бичиж байсан. Ер нь юм бичиж л суудаг. Зохиолыг илүү их амьдралыг мэдэрч, боловсорч байж бичдэг юм болов уу гэж боддог. Харин хорь хүртэлх насанд яруу найргаар оролддог гэж сонссон юм байна. Би одоо шүлэг бичдэг. Залуу эмэгтэй хүний мэдрэмжээс жинхэнэ яруу найраг төрдөг юм шиг санагддаг шүү. Миний хувьд шүлгүүдээ хэвлүүлэх тухайд шийдээгүй л байна. Ер нь бүгдэд нь дуртай. Гэхдээ “Сэтгэлийн анир”, “Явахын өмнө”, ”Удвал”  гэх мэтийн өгүүллэгүүд нь хамгийн их таалагддаг. Туужуудаас нь “Чимээгүй хашгираан” гоё болсон.

-Эхний орчуулсан номоо хэвлүүллээ. Дараагийн бүтээл гэж байгаа юм?

Ээжтэй хамт “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” гэдэг ном орчуулсан. Цаашдаа дэлхийд алдартай эмэгтэй зохиолчдын бүтээлээс  орчуулах бодолтой байгаа.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: