“Номын түлхүүр” мэдээллийн сэтгүүл /X сар/

Арван хоёрдугаар сар 27, 2009 at 8:22 am (Ярилцлага)

Б.Буянбат:  Залуучууддаа аль болох зөв замаа сонгоосой, битгий буруу зүйлд татагдаасай гэж бичсэн.

Бид “Шинэ танил булан”-даа өөрийн бие даасан хоёр дахь “Мөрөөдлийн салхи” номоо гаргаад байгаа залуу уран бүтээлч  Батхишигийн Буянбатыг урьж оролцуулж байна. Тэрээр анхны номоо 16 настайдаа гаргаж байсан юм.

Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач, залуу уран бүтээлч байна?

Намайг Буянбат гэдэг. Найз нөхөд ойр дотныхон маань Буба гэж дууддаг. Ээж аав эгчтэйгээ хамт амьдардаг. Болгарт орос дунд сургуулийг энэ жил төгссөн. Одоо  Монгол Улсын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр сурч байна. Сурахынхаа хажуугаар олон зүйлийг сонирхож оролддог. Спорт, урлаг гээд л өөрийгөө хөгжүүлэх зүйлээр хичээллэхийг зорьдог. Ширээний теннисээр 7 жил хичээллэж байгаа, мөн төгөлдөр хуураар 2 жил хичээллэсэн. Хөл бөмбөг, усанд сэлэх гээд л… Харин ном бичих бол миний хобби гэж хэлж болно.

-Анхныхаа номыг 16 настайдаа гаргажээ. Ном бүтээх санаа сэдэл юунаас төрсөн бэ?

Тиймээ би 16 настайдаа анхны “Мартагдашгүй зун” номоо гаргасан. Үүнийг би зуныхаа амралтаар бичиж амжуулснаараа онцлогтой юм.  Тэр зун би  Болгарт байсан болохоор их уйдаж байсан. Эх орон, найз нөхдийгөө их санаж нэгэн зохиол бичиж цагаа өнгөрүүлсэн маань энэ ном болсон юм.

Миний санаснаас их урт зохиол өрнөхөөр нь ээж аавдаа үзүүлэхэд тэдэнд таалагдсан. Надад их урам өгсөн. Тэгээд л миний “Мартагдашгүй зун”  ном төрж байсан. Анхны зохиол маань хүмүүст таалагдсанаар надад дараагийн номоо бичих бүрэн итгэл төрсөн юм. Тэгэхээр би  “Мартагдашгүй зун”  номгүйгээр “Мөрөөдлийн салхи” номоо төсөөлөхгүй гэж боддог. Санагалзсан сэтгэлээс минь “Мартагдашгүй зун” ном маань төрөн гарсан гэж хэлж болно.

“Мөрөөдлийн салхи” номонд өөрийн тань найзууд, үерхэл нөхөрлөлийн талаар өгүүлж байх шиг… Энэ номоороо чухам юуг өгүүлэхийг зорьсон вэ?

Зарим хүмүүс намайг өөрийгөө бичсэн байна гэж хэлдэг. Ор хоосон зохиол бас биш, мөн надад тохиолдсон зүйлс ч бас биш юм. Би олон сайн найзтай. Тэрэндээ ч баярлаж явдаг. Тэдэнтэйгээ он цагийг хамтдаа туулсан. Тэр дунд маань сайхан ч үе байсан, алдаа оноотой  үе байсан. Би залуу хүн. Тиймээс номоороо залуус бидэнд амьдралд тохиолдож болох, тохиолддог тэр бүх зүйлийг оруулж өгсөн. 18 насны босгон дээр байгаа залуучууддаа аль болох зөв замаа сонгоосой, битгий бүруу зүйлд татагдаасай гэж бодож бичсэн. Бидний үеийнхний хийж хүсч явдаг бүхий л зүйл энэ ном өгүүлнэ. Тэр дундаа залуусын хайр сэтгэл, атаа хорсол, хүсэл тэмүүлэл гээд олон сонирхолтой үйл явдал бий.

Хамгийн анх уншаад шимтэж байсан ном тань ямар ном байсан бэ? Одоо уншиж байгаа ширээнийхээ номоо сонирхуулаач?

Миний бага нас бусдын л адил өнгөрсөн. Тухайн үед сонирхол татаж байсан ном бүрийг уншсан байхаа.  Хамгийн анх Дөлгөөн Дон-ыг уншсан юм байна. Ер нь  орос сургуульд сурч байсан болохоороо оросын уран зохиолыг байнга уншдаг байсан. Оросын мөн Франц, Английн уран зохиолууд их таалагддаг. Достоевский, Лермонтов, Сидни Шелдон,  Александр Дюма, Жэк Лондон, Хэммингуэйн зохиолуудыг уншиж өөрийн амьдралдаа их тусгаж хэрэгжүүлэхийг хичээдэг.
Одоогоор уран зохиолын ном унших зав чөлөө гарахгүй байгаа. Учир нь хичээлийн  холбогдолтой түүх, эдийн засаг, анли хэлний номнуудтай нөхөрлөж байна.

“Мөрөөдлийн салхи” номын  нэрийн тухайд? Яагаад ийнхүү нэрийдэх болов?

Мөрөөдөл гэдэг хүн болгонд бий. Бид бүгд хүсэл мөрөөдлийнхөө хойноос тэмүүлдэг. Зарим нь мөрөөдөлдөө хүрч, зарим нь хүрч чаддаггүй. Номонд маань ч гол дүрийн хөвгүүд маань өөрсдийн мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцэж байгаа тухай гардаг. Янз бүрийн шалтгаан, гэнэн томоогүй зангаасаа болж  мөрөөдлийнхөө замаас буцаж биесээсээ холддог… Тиймээс мөрөөдлийнхөө төлөө чанд хатуу, ухаалаг зоригтой тэмцэх нь чухал гэсэн санаа хамт яваа юм. Мөрөөдөл гэдэг үгний агаас салхи гэсэн метафхор хэрэглэх нь илүү санагдсан. Тэгээд л “Мөрөөдлийн салхи” гэж нэрлэсэн.

Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна, “Шинэ танил”-ын маань ойрын бүтээлийг уншигчид сонирхох байх?

Одоохондоо хичээлдээ илүү анхаарал тавиад ном зохиол бичихгүй байгаа. Гэхдээ цаашдаа бичих бодол байлгүй яах вэ? Янз бүрийн санаа төрж л байна. Тэгээд жижиг өгүүллэг болгон хүргэх санаа байна. Магадгүй цаашдаа энэ жижиг өгүүллэгүүдээ нэгтгэн түүвэр болгон ном гаргана.

Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: