Миний тухай
… Хэзээний элдвийг сараачих дуртай хүүхэд явсан. Чухамдаа өөрөөрөө байх нь миний доторх хөглөрсөн их эрмэлзэл. Зоргоороо тэнүүчлэх нүүгэлдсэн их орон зайн дундуур “Хөх зүрх” цохилон алсална…
Хөх зүрх
Хөв хөх дэлхий
Хүрэнтэж харагдаад л
Хүйтэн цэвдэг сэтгэл
Хойморт залраад л
Хэн бүхнийг
Хөөж үгүйсгээд л
Хоосон бүхэнд
Хоргодож шургаад л
Хүрэн зүрх өгөрч гуйжаад л
Хөх зүрх оронд нь нэвчээд л
Хүний бүхэн үгүйсэж замхраад л
Худал бүхэнд оторлож дасаад л
Хатмал амьдрал хөхөрч одсоор л
Хараалын салхи бууралтуулж үлээгээд л
Хүний тавьлан хөөрхийд идэгдээд л
Хөх зүрх хатуужиж шохойжоод л
Хөх зүрх…
Залруулга: Би ноднин жил энэ шүлгийг бичсэн юм. Хавар байхаа, бүх юм утгагүй оргих үе ирж, итгэлээ хатуу хахир үзэн ядалтаас олж амьсгалж байсан… Гэхдээ хүний амьдрал уучлал нигүүсэл өршөөл дээр тогтдог юм билээ. Хязгааргүй их уучлалаас би дахин итгэлийг дахин хүндлэлийг олж авсан. Уучилсан шиг нь би хүндэтгэж байх болно… Хөх зүрхийг-инээдэг баярладаг болтол нь би бичнэ. 2010 он 2.11нд





eagle_ tugsuu said,
Нэг дүгээр сар 11, 2010 at 10:43 am
nz min goe bolg bn
ganhuu said,
Нэг дүгээр сар 11, 2010 at 11:33 am
Aaya hatuu bichjee. Za huhzurhtend amjilt husye
saruul said,
Гуравдугаар сар 1, 2010 at 9:52 am
sain bn uu?
ene blog iiin ezend ni ene uduriin mend
mash huurhun boljee minii setgegdel mash undur bn
HIT said,
Гуравдугаар сар 2, 2010 at 9:53 am
chamaig huh zurhteigeer tosoolj bna
huhzurh said,
Гуравдугаар сар 2, 2010 at 11:12 am
Huhzurtei bolj bsan odoo ineej bgaa shuu
munkhbayar said,
Гуравдугаар сар 11, 2010 at 7:00 am
shulgiin nomoo hezee gargah gej bna daa
huhzurh said,
Долдугаар сар 3, 2010 at 9:13 am
uu bur shinechleh heregtei shig bolchih yum a. gargamaar l bna… chi hamtrana gesen yasan be? chamg l huleegeed bna
Khairosh said,
October 4, 2010 at 1:22 am
Yanzyn blog bna shuu. Amjilt husye!
sumya said,
November 4, 2010 at 10:10 am
sain bna uu bi odoo moskvaad helnii beltgeld suudag daraa jileees setguulzuin meregjleer surna
~tanii blog nadad mash ich taalagdlaa
bainga zochilj bh bolno
huhzurh said,
Дөрөвдүгээр сар 15, 2011 at 6:59 am
ok tegeerei bayarlalaa. yum nemsen baival bicheerei. za tegd barag zavgui deed bn aa. gomdooh bii kkk